Хамгийн алдартай эмэгтэй архитекторын уран барилгууд

1

Заха Хадид бол орчин үеийн уран барилгачдын томоохон төлөөлөгч. 2004 онд тэрээр Притцкерийн шагнал /архитекторуудын дунд Нобелийн шагналтай ижил/ хүртсэн хамгийн анхны эмэгтэй болжээ.

Дэлхийн өнцөг булан бүрт сүндэрлэсэн Хадидын барилгууд орчинтойгоо янз бүрээр уялдах бөгөөд үргэлж онцгой, содон харагдана.

Нэрт архитекторын дурсгалд зориулж, түүний хамгийн сайн төслүүдээс түүвэрлэн хүргэж байна.

Гейдар Алиевийн төв, Баку хот, Азербайжан

Хамгийн алдартай эмэгтэй архитекторын уран барилгууд 1

Хамгийн алдартай эмэгтэй архитекторын уран барилгууд 2

2013 онд баригдсан Гейдар Алиевийн төв – Баку хотын төдийгүй Азербайжан улсын нэрийн хуудас болж чадсан, орчин цагийн соёлын төв юм. Хөгжмийн танхим, музей, концертын болон үзэсгэлэнгийн том танхимууд, зохион байгуулагчдын албан тасалгааг багтаасан цогц барилга.

Глазго дахь Риверсайд тээврийн музей

Хамгийн алдартай эмэгтэй архитекторын уран барилгууд 3

Хамгийн алдартай эмэгтэй архитекторын уран барилгууд 4

Энэ бол аль эрт гүйцэтгэсэн төсөл. Эхэндээ музейг 2009 онд нээхээр төлөвлөж байсан хэдий ч хямралын улмаас барилгын ажил зогсож, анхны шав тавьснаас хойш 7 жилийн дараа нээлтээ хийсэн юм. Гэхдээ ингэж удаан хүлээсэндээ харамсах зүйл үгүй.

Хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн 2022, Катар

Хамгийн алдартай эмэгтэй архитекторын уран барилгууд 5

Аль-Вакра боомт хотод босох энэ цэнгэлдэх хүрээлэн бол 585 мянган м.кв талбайг эзлэх асар том байгууламжийн нэгэн хэсэг. 40 мянган үзэгч багтаах хүчин чадалтай. Хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний дараа багтаамжаа 2 дахин багасгахын тулд дээд давхрын бүрхүүл хэсгийг нь хурааж болно.

Эр-Риядын метроны алтан буудал, Саудын Араб

Хамгийн алдартай эмэгтэй архитекторын уран барилгууд 6

Хамгийн алдартай эмэгтэй архитекторын уран барилгууд 7

Саудын Арабын нийслэлд метроны буудлыг алтаар хийх гэж байна. Заха энэ төсөл дээр ажиллаж байхдаа тэндхийн элсэн манхнуудыг харж урам зориг авсан тухайгаа ярьжээ. Тиймээс ч метроны буудлыг элсэн манхны орой шиг хийхийг оролдсон гэнэ. Энд ид ачааллын үед зорчигчид шахцалдахаас сэргийлж, нэвтрэлтийн шинэ систем ашиглана.

Белград хотын Beko Masterplan цогцолбор, Серб

Хамгийн алдартай эмэгтэй архитекторын уран барилгууд 8

Орон сууцны хороолол, албан байгууллагын байр, амралтын талбай бүхий иж бүрэн цогцолборыг хуучин нэхмэлийн үйлдвэрийн ашиглахаа больсон газарт барих бөгөөд Белградын нүүр царай болгохоор төлөвлөжээ. Дээр дурдсанаас гадна тус цогцолборт таван одтой зочид буудал, хурал чуулганы танхим, уран зургийн галерей, дэлгүүр хоршоо, газар доорх авто зогсоол барих юм байна.

Манхэттэн дахь орон сууцны барилга, АНУ

Хамгийн алдартай эмэгтэй архитекторын уран барилгууд 9

L хэлбэрийн энэ барилгын доторх өнцөг нь мушгиралдсан зигзаг хэлбэртэй байх бөгөөд барилгыг хоёр хэсэгт хуваана. 11 давхар байшинд 510 м.кв хүртэлх талбай бүхий 37 айл байх юм. Таазны өндөр 3 метр гаруй. Спа төв, цэцэрлэгт хүрээлэн, усан бассейн ч байрлана.

Хонконгийн Политехникийн Их сургууль, Хятад

Хамгийн алдартай эмэгтэй архитекторын уран барилгууд 10

Хамгийн алдартай эмэгтэй архитекторын уран барилгууд 11

Шинэ Их сургууль орчин үеийн уран барилгын шилдэг загвар болно. Дотроо хичээлийн танхимууд, эрдэм шинжилгээний лабораторитой. Өнөө цагийн болон ирээдүйн хөгжлийн ололт, хурдыг билэгдэх энэ байгууламж гадна талаасаа ч маш өвөрмөц.

Бетховений нэрэмжит урлагийн наадмын цогцолбор, Бонн 2020, Герман

Хамгийн алдартай эмэгтэй архитекторын уран барилгууд 12

Хамгийн алдартай эмэгтэй архитекторын уран барилгууд 13

Германы архитектор Зигфрид Вольскегийн бүтээсэн энэ барилгыг засан сайжруулах ажлыг хийжээ. Хадидын ажил бол ус руу харсан 2 шилэн фасад. Гадаа жүжиг тоглох зориулалтаар байшинг тойруулж задгай талбай засжээ.

40 давхар зочид буудал, Макао, Хятад

Хамгийн алдартай эмэгтэй архитекторын уран барилгууд 14

Дээд, доод хэсгээрээ холбоотой хоёр цамхагаас бүтсэн байгууламж. Дундуураа хэд хэдэн холбогч гүүртэй. Нийт 150 мянган м.кв талбай бүхий 780 өрөөтэй /сьют, пентхаус ч орно/, хурлын танхим, тоглоомын танхим, хүлээлгийн заал, ресторанууд, спа төв, задгай усан сантай. Цамхагаас алган дээр тавьсан мэт харагдах Макао хотыг шилэн лифтээр явж харах боломжтой. 2013 онд эхэлсэн барилгын ажил 2017 оны эхээр дуусах төлөвлөгөөтэй.

Олон улсын соёл урлагийн төв, Чанша, Хятад

Хамгийн алдартай эмэгтэй архитекторын уран барилгууд 15

Хамгийн алдартай эмэгтэй архитекторын уран барилгууд 16

Чанша хотын Мэйсиху нуурын эрэг дээр их театр, бага театр, орчин цагийн урлагийн музейг багтаасан уужим саруул цогцолбор удахгүй босно. Томоохон зоогийн газрууд, брэндийн дэлгүүр ч байрлах гэнэ.

Signature Towers цамхаг, Дубай, Арабын Нэгдсэн Эмират

Хамгийн алдартай эмэгтэй архитекторын уран барилгууд 17

Хамгийн алдартай эмэгтэй архитекторын уран барилгууд 18

Тэнгэр баганадах энэ цамхаг Дубайн шинэ бизнес төв болох юм. Албан байгууллагууд, зочид буудал, худалдааны төвүүд энд багтана.

Opus Office Tower, Абу-Даби, Арабын Нэгдсэн Эмират

Хамгийн алдартай эмэгтэй архитекторын уран барилгууд 19

Хамгийн алдартай эмэгтэй архитекторын уран барилгууд 20

93 метр өндөр, 21 давхар энэ байгууламж нь голдоо нүхтэй асар том шоо гэсэн үг. Газарт хүрэхгүй агаарт тогтох лугаа санагдах бөгөөд чамин гэрэлтүүлгийн ачаар өдөр ба шөнийн цагт тэс өөр харагдана. Өдөр нь хөндий харагдах шоо шөнөдөө гэрлээр дүүрнэ.

Олимпийн цэнгэлдэх хүрээлэн Токио 2020, Япон

Хамгийн алдартай эмэгтэй архитекторын уран барилгууд 21

Хамгийн алдартай эмэгтэй архитекторын уран барилгууд 22

Токио хотын Олимпийн шинэ цэнгэлдэх хүрээлэнг 1964 оны Олимп зохиогдсон газар дээр баригдана. Наран улсын Олимпийн гол объект болох бөгөөд 80 мянган хүн багтаах 290 мянган м.кв талбайтай байх аж. 2018 онд барьж дуусгахаар төлөвлөжээ.

Бернемийн асрууд, Чикаго, АНУ

Хамгийн алдартай эмэгтэй архитекторын уран барилгууд 23

Хамгийн алдартай эмэгтэй архитекторын уран барилгууд 24

Америкийн нэрт хот төлөвлөгч Дэниэл Бёрнхэмийн гэгээн дурсгалыг хүндэтгэн эдгээр асруудыг босгожээ. Дотроо дуу хөгжим, дүрс бичлэг явуулж Чикаго хотын төдийгөөс өдий хүртэлх түүхийг үзүүлдэг.

Бархив дахь хувийн харш, Орос

Хамгийн алдартай эмэгтэй архитекторын уран барилгууд 25

Хамгийн алдартай эмэгтэй архитекторын уран барилгууд 26

Capital Hill Residence нэртэй сансрын хөлөг шиг энэ харшийг Рублёвскийн Бархив сууринд барьжээ. Эко стилиэр буюу орчин үеийн технологийг байгалийн үзэмжтэй хослуулж, нарсан ой дунд босгосон байна. 2650 м.кв талбайтай. 22 метр өндөр хоёр цамхагт унтлагын өрөөнүүд, хүүхдийн өрөөнүүд байрлана. Зооринд финлянд саун, хамам буюу дорно зүгийн маягаар зассан усанд орох газар, орос халуун усны газар, фитнесс заал, зочдын өрөө бий.

Заха Хадид

Хамгийн алдартай эмэгтэй архитекторын уран барилгууд 27

10
БахархмаарБахархмаар
8
ГоёГоё
7
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

8 Сэтгэгдэл

  1. hi

    2016/04/09 at 18:10

    hi

  2. Зочин

    2016/04/09 at 18:25

    Гайхалтай

  3. Solongo Erdenebileg

    Solongo Erdenebileg

    2016/04/09 at 18:41

    Ану Ужин

  4. Балжинням Балжка

    Балжинням Балжка

    2016/04/09 at 23:40

    Ж. Сайханжаргал андын мэрэгжил байхаа :)

  5. Tsengel Gantulga

    Tsengel Gantulga

    2016/04/10 at 08:03

    ene salbartaa domog bolson emegtei dee

  6. Ж. Сайханжаргал

    Ж. Сайханжаргал

    2016/04/10 at 21:06

    Mmhan yag mun

  7. Зочин

    2016/04/13 at 01:18

    Aguu

  8. Зочин

    2016/04/13 at 18:18

    Энэ хүнийг нас барсан гэхэд одоо ч итгэж өгөхгүй л байна шүү. Одоо бүүр л галзуу гэмээр шинэ шийдлүүдийг үзүүлэх байх гэж байтал, маш харамсалтай юм. бүтээлүүдийг нь хараад хичнээн их үгүйлэгдэх хүн гэдгийг нь ойлгож байна

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *