
Сониуч зантай хэрэглэгч та нартаа АНУ-ын Аляск мужийн Wasilla хотод амьдардаг Kay Petal гэгч эмэгтэйн ноосоор хийсэн сонирхолтой бүтээлүүдийг сонирхуулахаар шийдлээ. Ноосон урлал буюу эсгий урлал гэгч зүйлийг яг юу болохыг та гадарлаж л байгаа байлгүй. Манай орны хувьд ахуйн хэрэглээний тал дээр эрт үеэс хөгжиж ирсэн ч одоо бол гар урлал, сувинер гэсэн утгаараа нилээд хөгжиж байгаа энэ төрлийн урлал дэлхийн бусад орнуудад ч бас түгээмэл дэлгэрсэн гар урлалын төрөл бөгөөд арга аргачлал, технологийн хувьд бага зэргийн ялгаатай талуудтай байдаг. Дэлхий дахинд Needle felting гэж нэрлэгддэг гар урлалын энэ төрлийг Kay Petal 2007 онд олж мэдэн сонирхох болсноор төрөл бүрийн зүйлсийг урлаж, мөн сонирхсон хүмүүсийн захиалсан дүр төрх бүхий хүүхэлдэйнүүдийг хийж өгөх болсон байна. Түүний янз бүрийн амьтдаас эхлээд олны танил алдартнуудын дүрээр хийгдсэн бяцхан ноосон хүүхэлдэйнүүдийнх нь фото зургуудыг танд сонирхуулж байна. “Ноос бол эцэс төгсгөлгүй боломжууд бүхий уран баримлын гайхамшигт хэрэгсэл” хэмээн өгүүлэх энэ бүтээлч эмэгтэй маш ховор төрлийн хавдраар өвчилсөн ч шуурхай эмчлүүлсний дүнд эдгэрсэн нэгэн, тиймдээ ч тэрээр өөрийн хийсэн алиа марзан царайтай ноосон бүтээлийнхээ ертөнцийг “Felt Alive” гэж нэрлэсэн төдийгүй “I Felt Alive” гэж баяртайгаар хэлдэг болжээ.

0

0

0

0

0

0

0

0

hishnik_2000
2010/08/07 at 09:29
alia iin
turuu_designer
2010/08/07 at 10:57
goy yum bna
Зочин
2010/08/07 at 12:20
Гое нь гое ль юм гэхдээ жаахан удаан хараад байхад аймаар харагдаж байна [marqv][/marqv][marqv][/marqv]
LillLove
2010/08/07 at 20:26
lol gess
Amaze
2010/08/08 at 14:05
yahv
smile_hehe
2010/08/08 at 14:31
dajgvi shүү :-o
doogii0118
2010/08/09 at 06:48
dajgui bolje
AngelAsokoo
2010/08/09 at 17:41
[color=8040FF][size=xx-large]haha nice yuma :-? [/size][/color]
tumku_opposite
2010/08/13 at 16:56
haha