Бельги улсад хоёр галт тэрэг мөргөлдсөний улмаас 20 гаруй хүн нас баржээ

0

Энэ сарын 15-ны өдөр Бельгид хоёр зорчигчийн галт тэрэг мөргөлдсөн ноцтой осол болжээ. Брюссель хотын баруун өмнөд хэсгийн Halle дүүргийн нутаг дэвсгэрт өглөөний 8 цаг 30 минутанд замын хөдөлгөөний ачаалал их байх ид үеэр энэхүү осол болсон бөгөөд хүмүүсийн ярьж байгаагаар галт тэрэгнүүдийн нэг нь зогсох дохио өгөөгүй гэнэ. Осолдсон галт тэрэгнээс гэмтэж бэртсэн хүмүүсийг гаргасан албаны нэгэн хүн “Yнэхээр том хэмжээний осол болсон” хэмээсэн байна.

Бельгийн баруун өмнөд хэсэг болон Парис, Лондон руу зорчих галт тэрэгний үйлчилгээг түр хаажээ. Ослын улмаас яг хэдэн хүн нас барсан тухай мэдээ хараахан тодорхойгүй байгаа ба осол болсноос хойш 8 цагийн дараа гэхэд л 15 эрэгтэй, 3 эмэгтэй амь үрэгдсэн гэсэн тоо байсан байна. Зарим албаны хүмүүс нас барсан хүмүүсийн тоо 27-д хүрсэн гэж мэдээлж байжээ. Учир нь хэмхэрч сүйдсэн галт тэргэн дотор боогдож түгжигдсэн хүмүүс ч байсан байна. Хоёр галт тэргэнд нийтдээ 250-300 хүн явсанаас хүнд бэртсэн хүмүүсийн ойролцоох эмнэлгүүдэд хүргэж, хөнгөн хэлбэрийн гэмтэлтэй 150 орчим хүмүүсийг эмчлэхийн тулд спортын танхимд түр байршуулжээ.

Осол орон нутгийн цагаар өглөөний 08 цаг 30 минутанд болжээ.

Ослын үеэр галт тэргэнд явсан зорчигчдын нэгнийх нь мэдээлж байгаагаар галт тэрэг огт тормослоогүй учир маш хүчтэй мөргөлдсөн гэнэ.

Мужийн захирагч Lodewijk De Witte сэтгүүлчдэд өгсөн мэдэгдэлдээ Leuven хотоос явж байсан галт тэрэг улаан гэрлээр орсон төдийгүй ямар нэгэн зогсох дохио өгөөгүйгээс осол болсон. Нөгөө галт тэрэгний хувьд хөдөлгөөний дүрмийг баримталж байсан ч 10 минутын хоцрогдолтой явж байсан гэжээ.

Infrabel төмөр замын сүлжээний операторын мэдээнд 27 хүн амь үрэгдэж, 30 гаруй хүн хүнд бэртсэн хэмээн тэмдэглэсэн байна.

Аврагчид хохирогчдыг гаргаж авахаар үргэлжлүүлэн ажилласаар байна.

Бельгийн эрх баригчид одоог хүртэл галт тэргэнд явсан гадаадын зорчигчдоос хэдэн хүн гэмтэж бэртсэн талаар мэдэгдэл хийгээгүй байна.

Осол болсон учир Брюсселийн төмөр замын хөдөлгөөнийг бүрэн хаажээ.

Аврагчид ослын газраас хохирогчдыг зөөж байна.

Осол болсон өдөр Брюссель Лондоны хоорондох Eurostar хурдан галт тэрэгний хөдөлгөөн болон Брюссель Францын хоорондох галт тэрэгний хөдөлгөөнийг түр зогсоосон байна.

Бельгийн эзэн хаан Albert II, ерөнхий сайд Yves Leterme нар Косовод хийх айлчлалаа түр цуцалжээ.

Гэрчүүдийн нэгнийх нь хэлж байгаагаар галт тэрэг хөрвөн унаж, олон хүмүүс шоконд орсон гэжээ.

Ослын газраас хүүхдийг тэврэн авч явж байгаа хүний зураг.

Эмч нар хохирогчдыг халамжилж байна.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

12 Сэтгэгдэл

  1. hacker_trojan

    2010/02/17 at 11:36

    RIP from mongolia

  2. villaa

    2010/02/17 at 12:50

    2st ntr kakaka nice ntr kakakakka

  3. Bayaraa_9884

    2010/02/17 at 16:05

    shambiichihjeee ;-) ;-) ;-)

  4. Black_Hawk

    2010/02/17 at 16:06

    yostoi budaa boljee hehe

  5. barnerd

    2010/02/17 at 16:12

    ee hoorhii ;-) ;-) ;-) ;-) ;-) ;-) ;-) ;-) ;-) ;-) ;-) ;-) ;-) ;-) ;-) ;-) haramsaltai yum bolson bna

  6. gano_0322

    2010/02/17 at 16:38

    lam bagsh mine gej

    1 nuhriin buruutai ajillagaa l bz hairan saihan humuus

    [url=http://gano.dragonadopters.com/dragon_360902][img]http://gano.dragonadopters.com/dragonanimated_360902.gif[/img][/url]

  7. smile_hehe

    2010/02/17 at 17:03

    aimar yum bolje

  8. lebron28

    2010/02/17 at 18:20

    yamar aimar yum bolsiin be ;-)

  9. AngelAsokoo

    2010/02/17 at 18:47

    yamar aimar bolchihson yum be ;-)

  10. Batsetseg

    2010/02/18 at 15:55

    poooooooooox ymar aimar um be :-(

  11. kidoumaru

    2010/02/19 at 06:27

    unen haramsaltai haruusaltai hihihi :-P

  12. DuIZa

    2010/02/20 at 13:16

    hmmmmmm zohitsulagch muu bnuu tsag huviaruu

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *