Өвлийн олимпийн наадмын эхний өдөр 21 настай залуу тамирчин амиа алджээ

0

Өвлийн олимпийн наадмын эхний өдөр 21 настай залуу тамирчин амиа алджээ

Канадын Ванкувер хотод болж байгаа өвлийн олимпын наадмын эхний өдрийн өглөө нэгэн золгүй явдал болсон билээ. Гүржийн тамирчин Nodar Kumaritashvili Ванкуверын Whistler Sliding Center төвийн олимпын тойрог зам дээр сургуулилт хийж байх үедээ осолд орж, харамсалтайгаар амиа алдсан юм. Тэрээр өндөр хурданд тооцогдох 143 кмцагийн хурдтайгаар гулгаж яваад чарганыхаа жолоодлогыг алдсаны улмаас гулгалтын замын хажуу дахь шон руу шидэгдсэн байна. Түүнийг тэр дор нь эмнэлэгт хүргэсэн боловч сэхэхгүй байсаар үдийн үед нас баржээ.Чарганы тэмцээн бямба гаригт эхлэх байсан боловч ийнхүү осол гарсны улмаас тус замыг хааж, эмгэнэлт явдлын шалтгааныг тодруулах шалгалт хийх болсныг Канадын цагдаагийн байгууллага баасан гаригийн үдэш мэдэгдсэн бөгөөд бусад тамирчид болон мэргэжилтнүүд олимпын тэмцээний өмнөх дасгал сургуулилтыг нь ийнхүү хориглож байгаад нилээд бухимдалтай хандаж, үүнд канадын зохион байгуулагчдыг буруутгаж байв. Whistler дэх Town Plaza талбай дахь туг далбааг гашуудал илэрхийлэн хагас бөхийлгөн байрлуулж, цэцгийн баглаа, лаанууд мөн 21 настай Kumaritashvili-гийн зургийг тавьсан байна. Гүржийн соёл урлагийн сайд Nikolos Rurua “Манай тамирчид харуусалтайгаар амиа алдсан тамирчин нөхрийнхөө дурсгалыг хүндэтгэн олимпын наадамд бүх хүч, чадлаа шавхан тэмцэлдэх болно” хэмээн өгүүлжээ. Nodar Kumaritashvili-гийн хувьд тэрээр 1988 оны 11-р сарын 25-нд Гүржийн Borjomi хотод төржээ. Залуу тамирчин 2008-09 Luge World Cup-т оролцож, 62 тамирчны 55-д үлдэж байсан ба нас барахынхаа өмнө 2009–10 World Cup season-ы үеэр 65 тамирчнаас 44-д жагсаж байсан юм байна. Түүний эцэг David Kumaritashvili нь мөн чаргаар гулгагч байжээ. Золгүй явдлын дараа David Kumaritashvili телевизэд өгсөн ярилцлагандаа “Би хүүгийнхээ эцсийн мөчийг харж чадаагүй, харж ч чадахгүй” хэмээсэн юм.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

22 Сэтгэгдэл

  1. Зочин

    2010/02/15 at 23:38

    ee huurhii duu zailuul iim zaluugaraa wurhan wolchix gej…………… 1st………………..:((

  2. CaSuNo

    2010/02/15 at 23:55

    ee chaavaasaa olimpyc d orj bhda amia aldah ch gej de

  3. zaika_kitty

    2010/02/15 at 23:55

    ;-) ;-) :-( :-( :-( :-( :-( :-( :-( :-(

  4. smile_hehe

    2010/02/16 at 00:07

    ee huurhii

  5. Зочин

    2010/02/16 at 00:31

    ee zailull daa har zaluugaraa bas barah gj dee!!! :-(

  6. Зочин

    2010/02/16 at 00:45

    ter 1st geed bgaa novshoo hun nas barchaad baihad bas first gehteigee bnu? muu har llr mine

  7. gano_0322

    2010/02/16 at 01:42

    ter 1t ged bga nuhur bolildoo chi 1t bgad yadin yu uurchlugdhiin

    hiih yumaa olj yadsan nowsh chine bichih gazraa bicheech naadhaa

  8. HipHopMD7

    2010/02/16 at 10:43

    Rest In Peace

  9. lebron28

    2010/02/16 at 11:06

    Ter 1st geed bgaa yamar t1 ametan be ene nii umnuus bugs ulaichlaa
    Nodar Kumaritashvili umnuus bolon Georgia ulsiin umnuus emgenel ilerhiilj bna

  10. Black_Hawk

    2010/02/16 at 11:19

    yostoi zaluugaaraa yavlaadaa chaavaas

  11. batuka100

    2010/02/16 at 11:22

    hoorhiidoo RIP from Mongolia

  12. Зочин

    2010/02/16 at 11:50

    ee huurhii haramsaltai ym aa hairan hun dahij hun avch odohviidee ene olymp

  13. Зочин

    2010/02/16 at 13:02

    Эмгэнэл илэрхийлж байна. Үнэхээр харамсалтай явдал боллоо. Дэлхий ертөнцийн хүн ард сэтгэл зүрхээрээ нэгддэг энэхүү гайхалтай тэмцээнд оролцох гэж байгаад амиа алдсан Гүржийн тамирчин залуу болон түүний гэр бүлийнхэнд эмгэнэл илэрхийлье.

  14. kidoumaru

    2010/02/16 at 14:26

    gun emegnel elerhiilii

  15. duty

    2010/02/16 at 14:31

    RIP

  16. Munez

    2010/02/16 at 16:26

    gun emegnel ilerhiiley.neeltend deer gurjuud orj irjiihad unheer bugd uruvdultei haragdaj blee.aragchguidee yamar ineegeed yavaltain bish RIP

  17. sirusIP

    2010/02/16 at 17:02

    144km/h gej bn :-( :-( RIP

  18. Зочин

    2010/02/17 at 15:48

    Charganiih ni zam bas nootoi baisan gesen. Ghdee olympiinhon zam zugeer bsan, tamirchin zaluugiin ooriinh ni buruu baisan eed bgan, Nas barsan hun bosch ireed ug duugarah bishdee

  19. Bayaraa_9884

    2010/02/17 at 16:17

    Ontsgui yum blsondoo haramsaltai…

  20. AngelAsokoo

    2010/02/17 at 19:36

    hoorhii doo

  21. leon_kennedy

    2010/02/18 at 14:04

    [b]Хайран залуу.[/b] :-(

  22. DuIZa

    2010/02/20 at 13:07

    oo zailul

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *