James Bond шиг амьдрахад хичнээн хэмжээний мөнгө хэрэгтэй вэ?

0

James Bond франчайзын 24 дэх кино Spectre нэртэйгээр гараад удаагүй байна. Энэхүү алдарт киноны шинэ анги дэлгэцнээ гарсантай холбоотойгоор James Bond шиг амьдрахад хичнээн хэмжээний мөнгө хэрэгтэй тухай сонирхолтой мэдээллийг та бүхэнд хүргэхээр шийдлээ. Мэдээж хэрэг супер тагнуулч үнэхээр элбэг хангалуун амьдардаг нь эргэлзээгүй.

James Bond шиг амьдрахад хичнээн хэмжээний мөнгө хэрэгтэй вэ? 1

Түүний сүүлийн кинон дээр Bond Aston Martin DB10 маркын машин хөлөглөж, Австрийн Альпын нуруунд гулгаж, Мексик хотод Үхэгсдийн фестиваль үзэж байгаагаар гардаг. DB10 машины хувьд хараахан худалдаанд гараагүй байгаа ч Aston Martin компани DB9 GT Bond загвараа гаргасан нь 253,000 долларын үнэтэй. Альпын нуруунд 5 хонож, Мексикт дахин 5 шөнийг өнгөрүүлэхэд 2,100 доллар шаардлагатай.

James Bond шиг амьдрахад хичнээн хэмжээний мөнгө хэрэгтэй вэ? 2

Супер мөрдөгчийн хувцаслалтыг харцгаая. Итали хослол өмсдөг тэрээр Альпын нуруунд очихдоо нэхмэл ханцуйтай богино хүрэм, дөрөөвчтэй өмд өмссөн байдаг нь Америкийн загвар зохион бүтээгч Tom Ford-ын загвар бөгөөд 3,820 долларын үнэтэй. Мөн 840 долларын үнэтэй Xperia Z5 маркын ухаалаг гар утас болон 6,000 долларын үнэтэй OMEGA Seamaster 300 загварын бугуйн цаг хэрэглэдэг.

James Bond шиг амьдрахад хичнээн хэмжээний мөнгө хэрэгтэй вэ? 3

Зохиол бүр дээр Mr. Bond Челсигийн King’s Road дахь орон сууцанд амьдардаг ба энэ газар нь Баруун Лондоны үнэтэй газрын нэг юм. Энэ газарт нэг унтлагын өрөөтэй үл хөдлөх хөрөнгийн дундаж үнэ 1,223,000 доллар аж. Ямартай ч түүний зооглодог хатуу ундаа, мартининуудын үнийг эс тооцвол Bond шиг амьдрахын тулд танд 1,500,000 доллар шаардагдах аж. Эндээс дүгнэж үзэхэд нэрт тагнуулчийн жилийн орлого 104,800 доллар болж таарч байна.

James Bond шиг амьдрахад хичнээн хэмжээний мөнгө хэрэгтэй вэ? 4

Видео

https://youtu.be/sGNBQIY086s

 

1
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Uyanga Batchuluun

    Uyanga Batchuluun

    2015/12/30 at 12:31

    manai abilgalchid ingej amidarch bgaa bhoo

  2. M

    2015/12/30 at 20:21

    ishshsh udur shunugvi awilgachdiig bodsoor bgaad bondiig hurtel zuirluuleh gej haha. yern delhii deer iim teneg tagnuulch baidag gewel jinhen tagnuulchid sanal niileh bizee. harsan hun bolgon ooh mr.bond how is yor mi6 gj heldeg haha. hen negen haraad tagnuulch gdgiig medehgvi medeegvi tsagt ter jinhen tagnuulch. tgd ch mi6 uusen baiguulagdsanaasaa hoish orsuudad tagnuludaa aldaad duussan. tagnuulch iim bayan amidrah bolomj tun howor magadgvi mossad iin tsuun toonii humuus bdg bh

  3. Uranchimeg Tumurbaatar

    Uranchimeg Tumurbaatar

    2015/12/31 at 07:10

    Uuriin chadlaar ingej amidaraas yahav amjilt husie. Mash chadaltai jujigchin.Mach taalagddag tuunii togloson kinoonuud

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *