Нарлаг Италийн алдартай кинонууд

0

Итали киноны өнгө төрх, уур амьсгал үзэгчдийн хайрыг өөрийн эрхгүй татдаг. Үзэсгэлэнтэй  эмэгтэй жүжигчид, өөртөө итгэлтэй жүжигчид, жижиг гэлтгүй бүх зүйлийг нарийвчлан төлөвлөсөн байдал, сургамжтай хэлц үгс, сонирхол татах үйл явдал, амьдралын ээдрээ гээд киноны жанраас үл хамааран үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөж орхино.

Италийн алдартай кинонуудыг бүгдийг жагсааж бичнэ гэвэл дуусашгүй ч танд шилдгийн шилдгийг шүүж танилцуулах гэж оролдлоо.

La Vita e bella

Киноны гол дүр Гвидо тосгоноос хот руу нүүж ирнэ. Сургуулийн багш бүсгүйд сэтгэл алдан өөрийн итгэлтэй байдал, алиа зангаараа бүсгүйн хайрыг татаж чадна. Тэд гэрлэж хөөрхөн хүүтэй болно, 1939 онтой золгож үлгэрийн мэт амьдралыг фашистууд хар дарсан зүүд мэт болгох боловч Гвидо хүүгээ аврахын тулд элдэв түүх, тоглоом зохион хүүгээсээ аймшигт үнэнийг нууна.

Нарлаг Италийн алдартай кинонууд 10

The Best Offer

Вергилий Олдман – дуудлага худалдааны газрын захирал. Тэрээр өөрийн түнш Биллигийн хамт хүн болгоны нүдэн дээр будлиантай дуудлага худалдаа хийхдээ гаргууд болжээ. Худалдагч, худалдан авагч нарыг төөрөгдүүлж дуудлага худалдаагаа явуулах нь илбэ л гэсэн үг.

Нэгэн нууцлагдмал эмэгтэй удам дамжсан үнэт эд зүйлсээ дуудлага худалдаагаар оруулахаар санал тавина. Ингээд л түүх эхэлнэ.

Нарлаг Италийн алдартай кинонууд 1

La Grande Bellezza

Хөгширч байгаа сэтгүүлч, зохиолч төрөлх хот Римээрээ тэнэн зугаална. Дурсамжаа санаж, шинэ романтик харилцаа тогтоож, ганц бичсэн романаа эргүүлэн бодож – энэ бүгд нэг л газар бөөгнөрөх ажээ, тэсэн ядан хүлээх Европын жаргах нар.

Нарлаг Италийн алдартай кинонууд 2

Malena

Малена — үзэсгэлэнтэй бэлэвсэн эхнэр. Эрчүүд нь шагширч, эмэгтэйчүүд нь атаархана. Эхнэрүүд түүний тухай элдэв муухай цуу яриа дэгдээж нөхрүүд нь араас нь алхам ч холдохыг хүсэхгүй дагана.

“Түүнийг анх харахад би 13 настай байлаа. Цаг хугацаа өнгөрсөөр, би олон ч бүсгүйд дурлаж билээ, хагацаж салсны дараа тэднийг би дурсах болов уу гэж бүсгүйчүүд надаас их асуудаг байж дээ. Би тэдэнд: тийм ээ, би дурсалгүй яах вэ гэж хариулна. Гэхдээ мартаж чадахгүй нэг л бүсгүй сэтгэлд хоногшин үлдэнэ – тэгж хэзээ  ч асууж байгаагүй бүсгүй. Малена”

Нарлаг Италийн алдартай кинонууд 3

Manuale d’amоre

Амьдралын мөч болгонд хайр дурлал хэрхэн өөрчлөгдөж байгааг энэ киноноос үзээрэй. Өөр өөр хүмүүсийн гурван өөр түүх, хайр дурлалтайгаа учирна гэж бодоогүй байсан газраасаа тэд хайр дурлалтайгаа учрах ажээ.

Нарлаг Италийн алдартай кинонууд 4

La Leggenda del pianista sull’oceano

20 дугаар зууны эхний өдөр “Virginia” усан онгоц дээр нимбэгтэй хайрцагны доороос нэгэн нялх хүүхэд олджээ. Хүү өсөн торниж бүх амьдралаа тэрхүү хөлөг онгоц дээр өнгөрөөнө, Америк, Европын хооронд усаар аялсаар ганц ч удаа хуурай газар бууж үзсэнгүй.

Үлгэрийн гэмээр байдлаар Дэнни Будманн Т.Д.Лемон төгөлдөр хуур дээр гайхалтай тоглож сурсан бөгөөд 1900-ээд оны үеийн од байлаа. Тэрээр хөлөг онгоцны ресторанд өөрийнхөө тоглолтоор бусдыг галзууруулан домог болон үлджээ.

Нарлаг Италийн алдартай кинонууд 5

Il Bisbetico Domato

Дөч хүрсэн бүдүүлэг, зөрүүд, эхнэрийг үзэн яддаг Элиа нэгэн бөглүү тосгонд усан үзэмний тариалан эрхлэн амьдарна. Тэр нэгэн бүсгүй гарч ирээгүй бол түүний амьдрал ийн үргэлжилсээр л … Тосгоны хажуугаар явж байсан Лиза гэх баян бүсгүйн машин нь эвдрэхэд ганц бие эрээс тусламж хүсэхээр очно.

Нарлаг Италийн алдартай кинонууд 6

Nuovo cinema Paradiso

Кинотеатр Италийн нэгэн жижиг тосгоны дэлхийн төв мэт, харин киномеханик нь дээд тэнгэрийн бурхан мэт. Тийм л ертөнцөд Тото өссөн, өлсгөлөн амьдрал нь аз жаргалтай байх ажээ.

Нарлаг Италийн алдартай кинонууд 7

Il divo: La spettacolare vita di Giulio Andreotti

Италийн домогт Ерөнхий сайд Жулио Андреоттигийн тухай түүх, энэ албан тушаалыг 6 юм уу 7 удаа улиран хашсан. Тэрээр маш алиа хүн, мафитай холбоотой ч юм шиг, үгүй ч юм шиг. Хүн бүрийн адилгүй үхэл, хий үзэгдэл, үйл явдал дээр цочирдмоор киноны дуу – төвд нь инээдтэй хүн.

Нарлаг Италийн алдартай кинонууд 8

Matrimonio all’italiana

Киноны гол дүр Филумены Мартураногийн амьдрал хүнд хэцүү асуудлаар дүүрэн, энэ бүгдээсээ салахын тулд бүсгүй биеэ үнэлэх арга замыг сонгоно. Тэр завхай газар бүсгүй нэгэн эртэй танилцах бөгөөд түүний хувьд цорын ганц, давтагдашгүй эр хүн нь болно. Дурласан эрийнхээ хайрыг татахын тулд байгалиас харамгүй хайрласан эмэгтэй хүний овжин залийг бүсгүй хэрэглэхээс өөр замгүй.

Нарлаг Италийн алдартай кинонууд 9

2
ХөөрхөнХөөрхөн
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Tsolmon Byambaa

    Tsolmon Byambaa

    2015/11/19 at 20:07

    Anar Munkhtur

  2. Anar Munkhtur

    Anar Munkhtur

    2015/11/19 at 20:47

    Tornatoregiin 4 kino bn da

  3. Зочин

    2015/11/25 at 20:30

    GOD FATHER italy kino bish ymu?

  4. zaya

    2015/11/25 at 22:39

    Paradizo goe kino gejdee uzeed duussanii daraa gunig turdug

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *