Түүхэнд хамгийн аюултайд тооцогдох 10 аврах үйл ажиллагаа

0

Хүн барьцаалсан тухай мэдээ өнөө үед анхаарал татсан мэдээ биш болжээ. Танд танилцуулах гэж буй аврах ажиллагаанууд нь маш аюултай бөгөөд барьцаалагдсан иргэдийг суллахад маш өндөр эрсдэлтэйд тооцогдоно. Ихэнх аврах ажиллагаа нь амжилттай болж олон арван барьцаалагдсан хүмүүс амьд мэнд үлдсэн юм.

Түүхэнд хамгийн өндөр эрсдэлтэйд тооцогдох 10 аврах үйл ажиллагаа 11

Үүнээс гадна, гунигтай төгсгөлтэй аврах ажиллагааг ч мөн оруулав: аврах багийн урьдчилан тооцоолоогүй тактик ч юм уу, зэрлэг балмад барьцаалагчдын үйлдлээс болж гэмгүй иргэд шархдаж, амь үрэгдэх нь бий. Энд дурьдагдах аврах үйл ажиллагааны тухай уран сайхны кино хүртэл бүтээгдэж байжээ.

«Баррас» ажиллагаа, 2000 оны 9-р сар

Сьерра-Леонад хүмүүнлэгийн чиглэлээр ажиллаж байсан Ирландын зэвсэгт хүчний 11 цэрэг 2000 оны 8-р сард орон нутгийн босогчдод баригджээ. “West Side Boys” хэмээх нэртэй зэвсэглэсэн босогчдын тавьсан зарим нэг шаардлагыг хангасан хэмээн үзэж удалгүй барьцаалагдсан 6 цэргийг суллажээ. Барьцаанд байгаа бусад цэргүүдийг суллахыг тэд нэг их яарсангүй, үүний тоонд нутгийн цэргүүд хүртэл багтаж байсан бөгөөд тэдгээрээр газарчин хийлгэж байв. Босогчид байрлалаа өөрчилж магадгүй хэмээн үзэж 2000 оны 9-р сарын 10-ны өдөр Британийн SAS-ийн 150 гаруй цэрэг, шилдэг шүхэрчид босогчдын лагерь руу дайрчээ. 20 минутын дотор барьцаалагдсан цэргүүдийг суллаж чадсан бөгөөд Британийн нэг цэрэг амь үрэгджээ. Босогчдоос 25 хүн үхэж, 18-ыг баривчилсан байна.

Түүхэнд хамгийн өндөр эрсдэлтэйд тооцогдох 10 аврах үйл ажиллагаа 1

«Жерико» ажиллагаа, 1944 оны 2-р сар

Германчууд Францийг эзлэх тэр үед Францын партизанууд нацистуудад баригдаж шоронд орохоос маш их айдаг байв. Франц партизануудын хоригдсон шоронгууд муу нэрээрээ алдартай байлаа. 1944 оны 2-р сард Британийн тагнуулчид Амьен хотод байрлах шоронд 700 хоригдлыг цаазлахаар бэлдэж байгааг олж мэджээ. Тэднийг суллах ажиллагаа хийхээр төлөвлөн агаараас бөмбөгдөхөөр шийдэв. Аврах ажиллагаанд 9 бөмбөгдөгч онгоц шоронгийн ханыг бөмбөгдөн нурааж, харгалзагч нарыг устган хоригдлуудыг оргуулах нөхцлийг хангахад оршиж байлаа. Аврах ажиллагааны үеэр харгалзагч нарыг устгахад  100 гаруй хоригдол суманд өртөж амь үрэгдсэн бол оргож чадсан 255 хоригдлын 182 нь удалгүй баригджээ. Энэ аврах ажиллагааны талаар одоо болтол маргалдсаар байдаг байна.

Түүхэнд хамгийн өндөр эрсдэлтэйд тооцогдох 10 аврах үйл ажиллагаа 2

«Нимрод» ажиллагаа, 1980 оны 5-р сар

1980 оны 4-р сард зэвсэглэсэн зургаан этгээд Лондон дахь Ираны элчин сайдын байрыг эзэлж 26 хүнийг барьцаалжээ. Ираны сөрөг хүчний террористуудын тавьсан шаардлага бол Иран дахь улс төрийн хоригдлуудыг суллах, өөрсдийг нь Британиас саадгүй гаргахыг шаарджээ. Зургаа дахь өдөр барьцааны нэг хүнийг алж цонхоор гарган шидсэнээр  барьцаалагчид өөрсдөдөө ял оногдуулжээ. Энэ өдөр Британийн засгийн газар барьцааны хүмүүсийг суллах ажлын бүрэн эрхийг SAS-д  шилжүүлсэн байна. 5-р сарын 5-ны өдөр тусгай ангийнхан элчин сайдын тагтаар дамжин барилгад нэвтрэн орж нэгээс бусад бүх террористуудыг устгаж барьцааны хүмүүсийг суллаж чаджээ. Амьд үлдсэн нэг террористийн шүүх хурал болж түүнийг бүх насаар нь хорих ял оногдуулжээ. Харамсалтай барьцааны нэг хүн аврах ажиллагаа эхлэх үед зүрхний шигдээс өвчнөөр нас баржээ.

Түүхэнд хамгийн өндөр эрсдэлтэйд тооцогдох 10 аврах үйл ажиллагаа 3

«Изотоп» ажиллагаа, 1972 оны 5-р сар

70-аад онд Палестинчууд онгоц барьцаалж хоригдож буй зорилго нэгт ахан дүүсээ суллахыг шаардах нь нийтлэг зүйл болоод байсан үе. 1972 оны 5-р сарын 8-ны өдөр Палестиний “Хар 9-р сар” террорист бүлгийнхэн Бельгийн иргэний агаарын тээврийн “Сабена” компанийн онгоцыг барьцаалжээ. Онгоц нийт 90 зорчигчтойгоор Израильд газардахад барьцаалагчид хоригдол Палестинуудыг суллахыг шаарджээ. Нисэх онгоцонд техникийн үзлэг, засвар хийх шаардлагатай гэж барьцаалагчдад итгүүлж Сайерет Маткалиар удирдуулсан Израилийн тусгай ангийн отряд онгоцонд нэвтрэн орж чадсан байна. Энэхүү аврах багт Израилийн ирээдүйн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху багтаж байв. Аврах ажиллагаа 10 минут үргэлжилж , барьцаалагчдын 2-ыг алж, 2-ыг нь барьжээ. Бүх зорчигчид аврах ажиллагаанаас амьд гарсан ч нэг зорчигч тухай үед авсан шархны улмаас дараа нь нас баржээ.

Түүхэнд хамгийн өндөр эрсдэлтэйд тооцогдох 10 аврах үйл ажиллагаа 4

Кабанатуан, 1945 оны 1-р сар

Дэлхийн 2-р дайны үед Япончуудыг хоригдлуудтай хэрцгий ханддаг хэмээн муугаар хэлэх болсон. Японы эзэнт гүрний армийн хэрцгий ажиллагааны улмаас олон хоригдлууд үхэж байжээ. 1942 оны намар Америк, Филиппиний олон цэргүүд баригдаж лагерь хүрэх замдаа ихэнх нь үхэж үрэгджээ. 1944 онд Америкчууд Филиппинд эргэн ирэхэд Японы арми хоригдлуудыг маш ихээр хороох болсон байна. АНУ-ын дайралтаас урьтаж Япончууд улам их хоригдол устгах байх хэмээн эмээж байсан бөгөөд хоригдлуудыг суллах ажиллагаа хийхээр болжээ. 1945 оны 1-р сарын 30-ны өдөр Америкийн 400 десант, тагнуулч болон Филиппиний партизанууд Кабанатуан дахь лагерь руу дайрчээ. 30-аад минут байлдахад 100 гаруй Япон цэрэг алагдаж хоригдож байсан 500 гаруй цэрэг, энгийн иргэд суллагджээ. Энэхүү аврах ажиллагааны талаар 2005 онд “The Great Raid” киног бүтээжээ.

Түүхэнд хамгийн өндөр эрсдэлтэйд тооцогдох 10 аврах үйл ажиллагаа 5

Feuerzauber («Галт илбэ») ажиллагаа, 1977 оны 10-р сар

1977 оны 10-р сарын 13-ны өдөр Палестин, Ливаны террористууд Lufthansa агаарын тээврийн 181 дугаартай нислэгийн онгоцыг барьцаалжээ. Франкфурт орох ёстой байсан нислэг замаасаа хазайж шатахуун цэнэглэхээр Сомалигийн Могадишо онгоцны буудалд газардсан байна. Герман болон Туркийн засгийн газар улс төрийн хоригдлуудыг суллахгүй бол онгоцыг дэлбэлнэ хэмээн барьцаалагчдыг сүрдүүлж байв. Өөрсдийн тавьж буй шаардлагыг биелүүлэхээс өөр арга байхгүй гэдгийг харуулж тэд онгоцны ахмадыг алж цогцосыг нь цонхоор шиджээ. Баруун Германы засгийн газар цаг хожихын тулд террористуудын шаардлагыг хүлээн авч биелүүлнэ, хоригдлуудыг Могадишод хүргэхэд хугацаа шаардлагатай гэж мэдэгджээ. Ингээд хоригдлуудын оронд тэд GSG9 террористын эсрэг тэмцэх ангийн байлдагчдыг илгээсэн байна. Тусгай ангийнхан онгоцонд нэвтрэн орж “Хэвтээд” гэж комманд өгсний дараа террористууд руу гал нээжээ. 5 минутын дотор 3 террористыг устгаж, нэгийг нь барьж бүх зорчигчдыг аварчээ.

Түүхэнд хамгийн өндөр эрсдэлтэйд тооцогдох 10 аврах үйл ажиллагаа 6

Алжирын A300 онгоцыг барьцаалсан тохиолдол, 1994 оны 12-р сар

Air France агаарын компанийн Airbus A300B2-1C онгоцоор Алжираас Парис хүрэх AF8969 дугаартай нислэг үйлдэж байсан нислэгийн багийн 12 гишүүн, 220 зорчигчидтой онгоцыг Исламын зэвсэгт хүчний бүлэглэлийн бүрэн зэвсэглэсэн 4 террорист барьцаалжээ. Террористуудын зорилго нь Францын засгийн газрыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлж онгоцыг Парисын төв рүү чиглүүлж Эйфелийн цамхаг дээр дэлбэлэхэд оршиж байлаа. Францын эрх баригчид онгоцыг хөөрүүлэхгүй байх талаас нь арга хэмжээ авч GIGN террористын эсрэг тэмцэх тусгай ангийн дайчдыг илгээжээ. Хэдэн цагийн ажиглалт, тагнуулаас ирүүлсэн мэдээг үндэслэж аврах ажиллагаа эхлэхээр бэлдэж байтал нислэгийн удирдлагын цамхаг руу террористууд гал нээхэд дайралтыг хийхээс өөр аргагүйд хүрэв. Онгоц руу тусгай ангийн 30 дайчин онгоцны урд, хойд хаалгыг цөмлөн дайрч орсон бөгөөд үүнээс хойш хэдхэн минутын дотор 3 террорист алагдаж, ихэнх зорчигчдыг сулласан байв. Амьд үлдсэн нэг террорист нисгэгчийн кабинд түгжигдэж буудалцааны үеэр авсан шархны улмаас цус алдан үхжээ. Бүх зорчигчид болон GIGN–ны байлдагчид бүгд амьд үлдсэн байна.

Түүхэнд хамгийн өндөр эрсдэлтэйд тооцогдох 10 аврах үйл ажиллагаа 7

«Норд-Ост», 2002 оны 10-р сар

2002 оны 10-р сарын 23-ны өдрийн 21 цаг 15 минутад Дубровка дахь Төв театрын барилга руу баг өмссөн зэвсэглэсэн этгээдүүд дайрчээ, тэд бол Мовсар Бараевын удирдаж байсан Чечений байлдагчид байлаа. Энэ үед тайзан дээр “Норд-Ост” мюзикл тавигдаж байжээ. Нийт 912 хүн барьцаалагдсан бөгөөд барьцаалагчид уг барилгад байгаа бүх хүмүүсийг барьцаалж, байшинг бүрэн минажуулсан хэмээн мэдэгдсэн байна. Террористууд өөрсдийгөө амиа золиослогчид гээд Чечениэс Оросын цэргийг гаргахыг шаардав. Аймшигт үйл явдал 57 цаг үргэлжлэв. 10-р сарын 26-ны өглөө эрт 6 цагийн үед театрын барилга руу тусгай ангийнхан нойрсуулах хий цацсаны дараа дайрчээ. Дайралтын үеэр 40 террорист бүгд алагдсан бөгөөд тэдгээрийн 6 нь хэн болохыг тогтоож чадаагүй ажээ. Барьцааны хүмүүсийн 130 нь амь үрэгдсэнээс 5 нь террористуудын гарт, үлдсэн 125 барьцааны хүмүүс аврах ажиллагааны үеэр алагджээ. Барьцааны хүмүүс золиос болсон нь хүчний байгууллага болон аврах ажиллагааг зохион байгуулсан төрийн байгууллага шүүмжлэлд өртөх гол шалтгаан болжээ.

Түүхэнд хамгийн өндөр эрсдэлтэйд тооцогдох 10 аврах үйл ажиллагаа 8

«Чавин-де-Уантар» ажиллагаа,  1997 оны 4-р сар

1996 оны 12-р сарын 17-ны өдөр Перу дахь Японы элчин сайдын байрыг Тупака Амару нэртэй хувьсгалт хөдөлгөөн дайрчээ. Тэр өдөр элчин сайдын байранд Акихито эзэн хааны 63 насны ойг тэмдэглэн нийт 500 гаруй зочид төлөөлөгчид хүрэлцэн ирсэн байв. 1997 оны 4-р сар гэхэд барьцааны хүмүүсийн ихэнх хувийг суллаж чадсан бол барьцаанд үлдсэн 76 хүнтэй бас ч гэж зөөлөн хандаж байлаа. Барьцаанд үлдсэн хүмүүс төрөл төрөгсөдтэйгөө харилцаж, илгээмж авахыг зөвшөөрч байсан бөгөөд тэдний хооронд нөхөрсөг харилцаа тогтсон байжээ. Төрөл төрөгсдөөс нь ирж буй илгээмжинд микрофон, камер зэргийг нуусан байсныг барьцаалагчид мэдээгүй бөгөөд эдгээр төхөөрөмжийн тусламжтайгаар тусгай ангийнхан нөхцөл байдалтай танилцаж байв. Үүнээс гадна барьцааны хүмүүст тод өнгөтэй хувцас илгээж террористуудаас ялгагдах боломжтой болгожээ. Террористууд ч зүгээр суусангүй, газар доогуур хонгил гаргаж дайралтад бэлдэж байв. 126 өдөр өнгөрсний дараа буюу 4-р сарын 22-ны өдөр ерөнхийлөгч Фухимори «Чавин-де-Уантар» ажиллагааг эхлүүлэх тушаал гаргаж 140 дайчин эрс элчин сайдын барилга руу дайралтаа хийжээ. Энэ үеэр 14 барьцаалагчдын 12 нь хөлбөмбөг тоглож байсан учир террористууд хариу үйлдэл үзүүлэх ч сөхөөгүй байсан тул барьцааны хүмүүсийг тэр дор нь суллажээ. Аврах ажиллагааны үеэр хоёр байлдагч, нэг барьцааны хүн алагдсан бол бүх террористуудыг устгажээ.

Түүхэнд хамгийн өндөр эрсдэлтэйд тооцогдох 10 аврах үйл ажиллагаа 9

«Энтеббе» ажиллагаа, 1976 оны 7-р сар

1976 оны 7-р сарын 27-ны өдөр Тель-Авил-Парис хүрэх Air France компанийн нислэгийг Палестиний террористууд барьцаалжээ. Террористын барьцаанд орсон онгоц тухайн үед тэдний үйл ажиллагааг дэмжиж байсан Иди Аминагийн удирдаж байсан Угандагийн нийслэл Кампалад газарджээ. Зорчигч, нисэх багийн гишүүдийг Энтеббе нисэх онгоцны буудлын хуучин барилгад байрлуулжээ. 6-р сарын 29-ний өдөр террористууд Израиль паспорттой иргэдийг тусгаарлаж бусдыг нь суллан явуулжээ. Үүний дараа барьцааны хүн болон өөрийн хүсэлтээр үлдсэн нислэгийн багаас бүрдсэн 105 хүн үлдсэн байна. Угандын засгийн газар энхийн хэлэлцээр хийхийг хүлээн зөвшөөрөөгүй тул Израилийн засгийн газар хүч хэрэглэхээс өөр арга байсангүй. 7-р сарын 4-ний өдөр Изралийн тусгай ангийн зуу гаруй цэрэг Энтеббад хүрэлцэн иржээ. Тусгай ангийн цэргүүд Иди Аминийн армийнх шиг дүрэмт хувцас өмсөж 4 жийп машинтай терминалд нэвтрэн орж дайралт хийжээ. Онгоцны буудлын танхимд 1 минут 45 секунд буудалцаан болж 102 барьцааны хүнийг суллаж чадсан бөгөөд барьцаалагчдаас 7 хүн, Угандын армийн 40 гаруй цэрэг алагджээ. Аврах багаас Биньямин Нетаньяхугийн ах дэслэгч Йонатан Нетаньяху алагджээ.

Түүхэнд хамгийн өндөр эрсдэлтэйд тооцогдох 10 аврах үйл ажиллагаа 10

1
ХөөрхөнХөөрхөн
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

14 Сэтгэгдэл

  1. Ezio

    2015/10/20 at 20:21

    Xopom.news ta nar assassins creed hidden blade hiih argiig olj ugj tus bolooch pls pls pls ta nart naidlaa shvv

  2. Turbat Bolor

    Turbat Bolor

    2015/10/20 at 20:46

    tanaihiig unshaj bolohgyu bna

  3. Turbat Bolor

    Turbat Bolor

    2015/10/20 at 20:46

    tanaihiig unshaj bolohgyu bna

  4. Turbat Bolor

    Turbat Bolor

    2015/10/20 at 20:46

    tanaihiig unshaj bolohgyu bna

  5. Turbat Bolor

    Turbat Bolor

    2015/10/20 at 20:46

    tanaihiig unshaj bolohgyu bna

  6. Turbat Bolor

    Turbat Bolor

    2015/10/20 at 20:46

    tanaihiig unshaj bolohgyu bna

  7. Turbat Bolor

    Turbat Bolor

    2015/10/20 at 20:46

    tanaihiig unshaj bolohgyu bna

  8. Turbat Bolor

    Turbat Bolor

    2015/10/20 at 20:46

    tanaihiig unshaj bolohgyu bna

  9. Turbat Bolor

    Turbat Bolor

    2015/10/20 at 20:46

    tanaihiig unshaj bolohgyu bna

  10. Зочин

    2015/10/20 at 23:03

    suuliin 2 avrah ajillaga unendee jahan snin l yum. 14 huniii 2 hon huntei bialdaj baij yaaj 2 hune ladsiin bol. suuliinh ni avrah ajillaga gehed hetsuul yum. ooriihoo hamag tserguudiig aldchihsan yum baina sh de 7 hon hun alahiin tuld.

  11. Зочин

    2015/10/20 at 23:16

    Ezio ji youtubedeech how to make AC hidden blade geed xai tegvvl garj rij bnalee

  12. Зочин

    2015/10/21 at 10:07

    NORD OST bolson ywdliin talaarh newtruuleg garch baisan Orsiin nert jujigchin hun hurtel bsn ym bnlee chechenuudiig shorond orsuud toosiig n gowdog gesen

  13. Зочинasdadasa

    2015/10/21 at 13:24

    xaxa turk bolon germanii zasgiin gazar aimar yuma, ongots baritsaalsan hdn nuhdiig surduulj daramtalj bgaad daraa ni bugdiig ni alchihsan bnasdh xaxa

  14. Tulgaa

    2015/11/04 at 19:55

    hamgiin suulchiin terroruudan ysan aimar ymbe

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *