70-аад оны Нью Йорк хотоор аялцгаая

0

70-аад оны Нью Йорк хотоор аялцгаая


Чилийн Сантиагод төрсөн ч өдгөө Нью Йорк хотноо ажиллаж амьдарч байгаа зохиолч, гэрэл зурагчин Камило Жосе Вергара 1970-аад оны эхээр Нью Йорк хотод анх хөл тавихдаа өөрийн харсан зүйлийг ийнхүү бичиглэжээ. “Вьетнамын дайны үеэр 1970 онд Нью Йоркт ирсэн тэр үе бол энэ хот дампуурлаас арай ядан гарахаас нэг жилийн өмнөх үе байлаа. Сайхан барилгууд эзэнгүй хаягдаж, бохир гудамжнууд, цэцэрлэгт хүрээлэнгүүд бүгд эзгүй, сургуулиуд өмхөрч ялзарсан байдалтай харагдаж байсан юм. Эзэнгүй байшингуудаар сүрэглэсэн ноход гүйлдээд л…”

“Цонхыг нь хавтан, банзаар хаасан хоосон байшингууд орон гэргүйчүүд, хар тамхичид, тэнүүлчдийн хоргодох байр болжээ. Хотын хамгийн аймшигтай, аюултай хэсэг болох ядуусын амьдардаг хэсэгт очиход хөл хөдөлгөөнтэй гудамжны амьдрал, тэрслүү оюун санаа, бараг үзэгдэхгүй шахам болсон цагаан хүмүүс, сүйдсэн гэр орон, дээрэмдүүлэх вий, амиа алдах вий гэсэн үргэлжийн айдас намайг угтан авсан юм. Би гудамжинд уур хилэн болон эмх замбараагүй байдалтай тулгарсан. Хүмүүс дараагийн ямар нь үл мэдэгдэх цохилтыг хүлээж байлаа. Цаашлаад би хотын хүн оршин суудаг газруудаар явахад байшингийн хана налан зогссон хийх ажилгүй залуус, хаалга нь дэлгээтэй сүм, сүсэгтнүүдийн байшингийн өмнөх зам дээр суусан санваартныг харлаа. Насанд хүрсэн хүмүүс яг л хүүхэд шиг инээмсэглэж, авсан зургаа үзүүлэхийг хүсдэг байв. Мөн заримдаа утасны бүхээгт утсаар ярьж байгаа хүмүүсийг би сонсдог байсан ба нэг удаа би найз бүсгүйнхээ бүх зүйлсийг байшингийнхаа цонхоор гарган чулуудсан тухайгаа ярьж байгаа эрийн яриаг сонссон юм. Би метронд, даалуу тоглож байгаа эрчүүд, гудамжны тэмдэг, барилга дээрх сурталчилгаа болон граффит зураг бичээс, хурим, харанхуйд суугаад гудамж руу ширтэж байгаа настай хүмүүс гээд янз бүрийн зураг авсан. Би ядуусын хороолол дахь нууц амьдралын зургийг авахыг хүссэн. Миний гэрэл зургийн бүтээлүүдийн нэг хэсэг нь айдас. Би аймшигтай ширүүн харцтай бүлэг залуустай таарахаас зайлсхийн гудамжны зөв өнцөгт хурдхан очиж сурсан. Мминий камер хэд хэдэн удаа тэдний олз болж, хэмх шидэгдэж байснаас гадна нэг удаа миний нүүрэнд тэдний нударга буусан юм. Бас цагдаа нар намайг хар тамхи зарж байна гэж сэжиглэн машиндаа аваачиж байсан үе ч бий. Тэд надад дээрэмдүүлж болзошгүй хэмээн сэрэмжлүүлж, нэн даруй эндээс явахыг зөвлөсөн билээ. Бас нэг удаа би залуу хар арьст эр хутгалуулахыг нүдээрээ харсан. Нарлаг өдөр ийм зүйл болно гэж төсөөлөөгүй явсан миний өмнө түүний цээжнээс цус урсаж, түүнд халдсан этгээд хэд хэдэн удаа эргэж харсаар байшингийн булан тойрон алга болсон юм. Одоо бол 2013 он. Би Нью Йоркын хуучны зургуудтай болсондоо баяртай байдаг. Эдгээр зургуудаас би түүхэн бүтээгдэхүүн, хүний амьдралын хувийн агшнууд, хуучны барилгууд бүгд ард үлдсэнийг эргүүлэн харж байна.”

1. 1970 он, Иист Харлем дахь Пуэрто Рикочуудын хурим

2. 1970 он, Иист Харлем

3. 1970 он, Доод Иист Сайд, С өргөн чөлөө

4. 1970 он, Өмнөд Бронкс

5. 1970 он, Өмнөд Бронкс

6. 1970 он, Өмнөд Бронкс

7. 1970 он, Харлем дахь Кадиллак Флийтвууд

8. 1970 он, Иист Харлем, 5-р өргөн чөлөө

9. 1970 он, Өмнөд Бронкс

10. 1970 он, Доод Иист Сайд

11. 1971 он, Бруклин, Бушвик

12. 1971 он, Доод Иист Сайд

13. 1970 он, Өмнөд Бронкс

14. 1971 он, Бруклин

15. 1970 он, Бронкс

16. 1970 он, Иист Харлем

17. 1970 он, Өмнөд Бронкс, Хантс Пойнт

18. 1970 он, Өмнөд Бронкс

19. 1970 он, Өмнөд Бронкс, метроны буудал дээр

20. 1970 он, Өмнөд Бронкс, метро

21. 1970 он, Дэлхийн худалдааны төвийн барилгын ажил хийгдэж байгаа байдал

22. 1973 он, Өмнөд Бронкс, 16-р гудамж

23. 1970 он, Бруклин, Кони айлэнд

24. 1970 он, Бронкс, Бронкс гол

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

  1. jockers

    2013/03/20 at 18:31

    mongoloos l goy bj ee :p

  2. McTavish

    2013/03/20 at 19:58

    1973 он, өмнөд бронкс, 16-р гудамжинд юу болоод байна? хүүхдүүд амьтан эвцэлдэхийг хараад байнашдээ ахаха

  3. Зочин

    2013/03/20 at 20:12

    hooy yg odoonii mania mongol bnashde barilgani arai l ondor bna

  4. Зочин

    2013/03/20 at 21:35

    new yorkiin hamgiin hertsgii duureg bsan gedegshd

  5. kabuki

    2013/03/21 at 08:49

    ted l bid nar 4 jil hotsorch bnashd

  6. uniQu3

    2013/03/21 at 18:26

    barilgaaraa bol ondor bjee

  7. Eenjig

    2013/04/02 at 15:37

    40 жил . . . аргагүй л хүн ам олонтой болохоор хурдацтай өсч хөгжсөн байлгүй дээ

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *