Сонирхолтой хобби амьдралыг чимнэ. Дэлхий ертөнц бидэнд өргөн боломж олгож байгаа тул бид энэ амьдралдаа амжиж бага ч гэсэн хэсгээс нь туршиж үзэх хэрэгтэй. Төрөл бүрийн зүйл сонирхож, өөрийнхөө эрдэм мэдлэг, амьдрах чадварыг нэмэгдүүлж илүү эрч хүчтэй байх нь эрчүүдийн мөн чанар билээ.
1. Хоол хийх
Өөрийгөө хооллож чадна гэдэг бол бие даасан хэрэг, үүнийг бүү мартаарай. Харин гар дор бэлэн байгаа зүйлийг хольж хутгаад амттай хоол хийж чадаж байвал та байнга өндөрт байх болно.
2. Гэртээ шар айраг исгэх
Туршилт хийж өөрийн дуртай ундааг гаргаж авах болно. Аливаа хобби бага тоног төхөөрөмж шаарддагаас гадна анхан шатны мэдлэгийг үнэгүй олж авч болно. Танд хэрэг болох зүйл гэвэл – цаг, ундааг тань төгс болтол нь амталгаа хийж өгөх хэдэн найз.
3. Цана, сноубордоор гулгах
Биеийн тамир, спортоор хичээллэх дуртай эрчүүдэд тохирсон хобби. Танд шаардлагатай зүйл- цаг, мөнгө, дээрээс нь хичээл зүтгэл. Тоног хэрэгслийг түрээсээр авч болно.
4. Шатар
Энэ хоббигоор насан туршдаа хичээллэж болно, цаг хугацааны турш стратегийг судлан суралцана. Хоббиноос суралцсан зүйлээ өдөр тутмын амьдралдаа, ялангуяа хүнтэй харилцахдаа ашиглах боломжтой.
5. Түлхүүр онгойлгох
Энэ хобби маш энгийн. Эхлээд дэлгүүрээс цоож худалдан авч бэлтгэл сургуулилт хийж ерөнхий зарчмыг ойлгоно. Санамсаргүй байдлаар машин, гэрийнхээ хаалга үүдийг хаахад танд хэрэг болно.
6. Нум сумаар харвах
Үнэтэй хоббид тооцогдохгүй. Тоног хэрэгслийг худалдан авсан ч болно, түрээсээр авсан ч болно. Энэ спортоор хичээллэснээр та нэг зүйлд анхаарлаа хандуулж, түргэн шуурхай хөдөлж сурна.
7. Бодибилдинг
Энэ хоббины ач тусаар та эрүүл мэнддээ анхаарал тавихаас гадна өөрийгөө үнэлэх үнэлэмж нэмэгдэнэ. Үүнээс гадна, эсрэг хүйстнийхэн таныг өөрөөр харах болно шүү.
8. Ууланд авирах
Өөрийнхөө эр зоригийг мэдрэхийг хүсч байвал ууланд авирах юм уу өөр ижил төрлийн спортоор хичээллээрэй. Энэ хоббигоор хичээллэхэд танд эхний ээлжид материаллаг зүйл шаардагдана. Таны аюулгүй байдлын тухай яригдаж байгаа тул сайн чанартайг нь сонгох хэрэгтэй, тусгайлсан сургалтад суух шаардлагатай.
9. Хуучны сонгодог автомашин сэргээн засварлах
Үнэхээр дурлаж байж л оролдох хобби. Ховор үнэтэй сэлбэг олж авах хэрэгтэй, өөрийнхөө гараар сэргээн засварлах хэрэгтэй. Танаас тэвчээр, санхүүгийн эх үүсвэр шаардагдах болно.
10. Пейнтбол
Таны амьдралыг илүү сонирхолтой болгож идэвхтэй хөдөлгөөнд оруулна. Хэрвээ та багаар тоглож байгаа бол хамтран дайралтын төлөвлөгөө зохиож, түүнийгээ хэрэгжүүлэх хэрэг гарна.
11. Цахилгаан моделиуд
Робот ч юмуу, өөр бусад механизм угсрахад хүний тархи яаж ажилладаг, дохиог яаж дамжуулдаг гээд бие мах бодийн үйл ажиллагааны талаар ойлголттой болно. Энэ нарийн механизмын өчүүхэн зүйлд алдаа гарвал бусдадаа яаж нөлөөлөхийг ч олж харна.
12. Амь өрссөн нөхцөлд амьдрах
Амь өрссөн нөхцөлд амьдрах эрдэм мэдлэгт суралцахыг хүсдэггүй эр хүн үгүй биз. Энэ мэдлэгтэй эр хүн амьдралын ямар ч нөхцөлд зөв шийдвэрийг гаргаж чаддаг. Өөрийн хийж буй хөдөлгөөн болгондоо өөрөө хариуцлага хүлээнэ, урьдчилан тооцоололгүй нөхцөл байдлын улмаас үүссэн үр дагаврыг өөрөө л үүрнэ.
13. Дугуйн спорт
Хотын засмал унадаг дугуйн зам, уулын дугуйн замаар давхиж байхад та дэлхий ертөнцийг өөр өнцгөөс харах болно. Эрүүл мэнддээ хөрөнгө оруулж, гэнэт гарч ирэх аюул эрсдэлд түргэн шуурхай хариу үйлдэл үзүүлнэ. Сайн дугуй, хэрэгсэлд гар бүү татаарай, та харамсахгүй шүү.
14. Гэрэл зураг
Гоо сайхныг мэдэрч чадах өөр хобби байгаа эсэхэд эргэлзэж байна. Жирийн, тэр бүү хэл муухай зүйлд өчүүхэн нь ч гэсэн гоо сайхан байдгийг та үүгээр л олж харна.
15. Уншлага
Энэ хоббины ач холбогдлын талаар олон зүйл ярих хэрэггүй. Элдэв сэтгүүлийг цааш түлхэж, блогийг хааж уран зохиол, шинжлэх ухааны сэдэвтэй ном зохиолд шимтээрэй. Танаас цаг л шаардагдана, өөр юу ч зарцуулахгүй.
16. Зодооны урлаг
Зодооны ямар ч урлаг таныг биеэ хянах урлагт сургаж, өрсөлдөгчөө ойлгох, бусдыг хүндлэхэд сургана.
17. Дартс
Энэ хобби таныг хурц хараанд сургана.
18. Төрөл бүрийн чулуу цуглуулах
Дэлхийн газар шороо маш баялаг. Геологийн салбарт мэдлэгээ нэмэгдүүлж, өөрийн шинэ олборлолт болгонд та хөөрч баясах болно.
19. Сайн дурын ажил
Бусдад туслах нь цусан дах эндорфиныг гадагшлуулахад нөлөөлдөг гэдгийг судалгаагаар нотолсон байна. Тусламжийн гараа сунгаж сайн үйлс дэлгэрүүлээрэй.
20. Покер
Покер болон бусад хөзрийн тоглоом – нийгэмших, эрсдэлийг үнэлэхэд тус болно.
Зочин
2015/09/02 at 20:42
where is fucking gaming bitch?
RC
2015/09/02 at 22:42
RC buyu udirdlagtai mashind eregtei hun bur hobby toi baidgiin
tm
2015/09/03 at 13:12
fishig gej 1 tom yum martsan bololtoi mmm