Хамелеон яаж өнгөө өөрчилдгийг та мэдэх үү?

3

Хамелеон өнгөө өөрчилж байхыг та өөрийн нүдээр харж байсан уу? Үйл явц үнэхээр ид шидийн юм шиг бөгөөд таныг гайхашруулах болно. Эцсийн эцэст эрдэмтэд хэвлээр явагчид хэрхэн энэ гайхмаар замаар өнгөө өөрчлөх боломжтой байдгийг тодорхойлжээ. Швейцарийн эрдэмтдийн баг хамелеонууд өнгөө өөрчлөхдөө нано технологийн хэрэглээг бий болгодгийг илрүүлсэн нь үнэхээр гайхалтай юм. Энэ технологийг хүн төрөлхтөн ч хараахан ашиглаагүй байгаа юм.

Хамелеон яаж өнгөө өөрчилдгийг та мэдэх үү? 1

Хэвлээр явагчдын өнгөний өөрчлөлт үүсгэдэг арьсны эсүүд дотор талстууд байдаг. Ийнхүү өнгөө өөрчлөх нь өрсөлдөгчөө зайлуулах эсвэл үржилд орох зорилгоор эсрэг хүйстнээ татах зориулалттай байдаг. Энэ үйл явц нь иридофор гэгдэх талстуудын матрицын идэвхтэй зохицуулалтаар явагддаг. Эдгээр талстууд нь өнгөө өөрчлөх боломжийг хэвлээр явагчдад олгохоос гадна халуунаас хамгаалдаг байна. Энэхүү судалгаа явагдахаас өмнө амьтдыг өнгөө өөрчлөхдөө өнгөт пигментүүдийг ашигладаг гэж үздэг байв.

Хамелеон яаж өнгөө өөрчилдгийг та мэдэх үү? 2

Хамелеонууд талстуудаас ойсон харилцан адилгүй урттай гэрлийн долгионуудын хоорондох оптикын интерференцийн үр дүн байдлаар бий болсон янз бүрийн өнгийг харуулдаг. Судалгааг Мадагаскарын ирвэс хамелеон дээр явуулсан бөгөөд энэ хамелеон нь өнгөний өөрчлөлтийг хариуцдаг иридофор талстуудыг идэвхтэй хянах чадвартай байжээ.

Хамелеон яаж өнгөө өөрчилдгийг та мэдэх үү? 3

Швейцарийн Женевийн их сургуулийн физикч Jeremie Teyssier “Бид амьтад нано кристалуудын торонцорын идэвхтэй зохицуулалтаар дамжуулан өнгөө өөрчилдөг болохыг олж нээсэн. Хамелеон тайван байх үед торонцор нь нягт сүлжээ байдалтай байдаг ба хөх өнгийн гэрлийн долгионыг ойлгодог. Эсрэгээр сэтгэл нь хөдөлсөн үед нано кристалуудын торонцор суларч улаан шар гэх мэт бусад өнгүүд үүсэх боломжтой болдог байна.”

Хамелеон яаж өнгөө өөрчилдгийг та мэдэх үү? 4

Профессор Michel Milinkovitch хэлэхдээ “Хамелеонууд хувьслын цоо шинэ ямар нэгэн зүйлийг бий болгосон. Тэд иридофоруудыг хоёр давхаргад хуваасны нэг нь өнгөний өөрчлөлтийг хариуцдаг бол нөгөө нь шингээж авсан энергийн хэмжээг бууруулдаг байна. Энэ бол нуугдах эсвэл маш өвөрмөц өнгөнүүд үүсгэн бусдын анхаарлыг татахын аль нэгийг сонгох боломжийг тэдэнд олгосон хэрэгсэл юм.” гэжээ.

29
ГайхмаарГайхмаар
4
ТэнэглэлТэнэглэл
4
ХөөрхөнХөөрхөн
2
ГоёГоё
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *