Apple Watch таныг хэзээ үхэхийг тооцоолно

0

Хэдэн цаг болж байгааг эсвэл ухаалаг гар утсандаа ирсэн шинэ мэдэгдлийг харах гэж бугуй руугаа хяламхийх тоолонд танд хэдий хэмжээний амьдрал үлдээд байгааг сануулах апп Apple Watch-д байдаг аж. Life Clock хэмээх энэхүү апп нь таны эрүүл мэндийн мэдээллийг ашиглан танд хэдэн жилийн нас байгааг тооцоолон гаргана. Та биеийн тамирын заал руу явах тоолонгоор амьдрах цаг минут чинь нэмэгдэх бол дутуу нойртой хоносон шөнийн дараа амьдрах хугацаа чинь хорогдох болно.

Лондонд байрладаг Rehabstudio дижитал дизайны компаний бүтээсэн анхны загвар болох энэхүү апп нь Apple-ын HealthKit болон бусад апп программчлалын интерфейсүүдийн мэдээлэлтэй нэгдсэнээр таны өдөр тутмын үйл хөдлөл дээр үндэслэн амьд явах хугацааг чинь тодорхойлон гаргаж ирдэг байна.

Apple Watch-ын апп танд таны үхэл хэр ойртож байгааг мэдэгдэнэ 1

Rehabstudio-гийн Tom Le Bree хэлэхдээ “Бид хүмүүст тухайн хүний маргаашийн өдөрт нөлөөлөх үйл хөдлөлүүдийнх нь сануулгыг өгснөөр өнөөдөр зөв шийдвэр гаргахыг нь дэмжиж, урамшуулан зоригжуулахыг хүссэн.” гэжээ. Таны бодит амьдрал дээрх үйл хөдлөлийг бүртгэснээр Life Clock апп нь “Өдөр тутмын хүнсний ногооныхоо хэрэгцээг авсан уу?” +36 минут, “Клубт бүтэн шөнөжин байх уу?” -25 минут гэх мэтээр таны амьдралыг нэгэн төрлийн тоглоомонд хувиргах юм.

Life Clock-ыг бүтээгчдийн хувьд амьд явах цаг хугацааг яг таг тооцоолон мэдэгдэхээсээ илүүтэй өдөр тутмын дадал зуршлаа дахин үнэлэх сэтгэлзүйн хэрэгслээр хангахад анхаарч байгаа ажээ. “Энэ нь ямар нэгэн байдлаар орой болсон хойно юм идэх зуршлаа таслан зогсоохын тулд хөргөгчин дээрээ зураг наадагтай адил зүйл.” хэмээн Le Bree өгүүлсэн байна.

Apple Watch-ын амжилтанд онцгойгоор нөлөөлж чадах Life Clock-той цагаа 4-р сард зах зээлд оруулахаар төлөвлөсөн байна.

 

1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

  1. Tserendorj Choi

    Tserendorj Choi

    2015/03/24 at 22:29

    Muu eriin tsag we.

  2. Есүхэй Зэвсэг

    Есүхэй Зэвсэг

    2015/03/24 at 23:42

    delberdeg tsag yum bishuu hugatsaag ni taaruulaad l gesh

  3. Г. Энхтүвшин

    Г. Энхтүвшин

    2015/03/25 at 06:11

    Shal ergvv yum zoxion bvteejee xereggvi xog bnda

  4. zaya

    2015/03/25 at 09:23

    hezee uhehee harj stress-dseer bgaad bur bogino naslah yum bna daa hahaha XD

  5. Зочин

    2015/03/25 at 10:00

    xaxa hzee vhehee medej amidrah ymar hereg bn nadaa vngui ogsonch eniig awkuu

  6. өндөр болгох нууц

    2015/03/25 at 13:29

    15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ ,ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. үнэ: 22 000₮

  7. Зочин

    2015/05/02 at 21:50

    In time gedeg kinog sanagduulj bn , Uhehed her ih hugatsaa baigaagaa anzaarj hereggui zuild tsagaa baga urj ur duntei baigaasai gsn zorilgotoi app baina , Ta nariig ymar zugeer suugaad uh gej baigaa bishde

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *