Хуурай газар дээрх дээд амжилт гэдэг нь дугуйт тээврийн хэрэгслээр хуурай газар дээр үзүүлж байгаа дээд хурд гэсэн үг. Төрөл бүрийн дугуйт тээврийн хэрэгсэл бүтээгчдийн дунд дэлхийн хамгийн хурдан хөлгийг бүтээхээр эрмэлзэгчид олон. Тэд жилээс жилд өөрсдийн хурдны дээд амжилтыг шинэчлэн тогтоохоор шаргуу ажилладаг. Энд бид дэлхийн хөрсөн дээр хурдны дээд амжилтыг үзүүлсэн гайхалтай тохиолдлуудын тухай мэдээллийг бэлтгэн хүргэж байна.
Дэлхийн хуурай газрын хурдны дээд амжилт: ThrustSSC
ThrustSSC /Thrust SSC, Thrust дуунаас хурдан машин/ бол Richard Noble, Glynne Bowsher, Ron Ayers, Jeremy Bliss нарын бүтээсэн Британий тийрэлтэт хөдөлгүүрт машин юм.
ThrustSSC 1997 оны 10-р сарын 15-нд 1228 км/цаг хүртэл хурдалж дэлхийн хуурай газрын хурдны дээд амжилтыг тогтоосон ба дуу чимээний хаалтыг албан ёсоор эвдсэн анхны машин болсон.
Дугуйгаар хөтлөгдсөн хуурай газрын хурдны дээд амжилт: Vesco Turbinator
775 км/цаг хүртэл хурдалсан турбин хөдөлгүүрт Vesco Turbinator-ыг Америкийн уралдааны жолооч Don Vesco АНУ-ын Юта мужийн Бонневилле Солт Флатсд жолоодон 2001 оны 10-р сарын 18-нд дээд амжилт тогтоосон.
Дугуйгаар хөтлөгдсөн гэдэг нь хөдөлгүүрийн хүч машины дугуй руу чиглэж, хөдөлгөдөг гэсэн үг юм. Хуурай газрын дээд хурдыг тогтоосон Thrust SSC нь тийрэлтэт хөдөлгүүрээр хөдөлдөг бөгөөд энэ нь тийрэлтэт хөдөлгүүрийн хүчээр урагш хөдлөхөөс дугуйнууд идэвхгүй байдаг гэсэн үг аж.
Мотоциклын хуурай газрын хурдны дээд амжилт: Top 1 Oil Ack Attack
Mike Akatiff-ын бүтээж, уралдааны жолооч Rocky Robinson-ы унасан энэхүү шувтан хэлбэрийн галт тэрэг нь 2010 оны 9-р сард Солт Флатсын ширээ шиг хавтгайд 605,697 км/цаг хүртэл хурдалсан.
Хөдөлгөгч хүч нь Suzuki Hayabusa моторнуудаас ирдэг байна.
Дизель хөдөлгүүрийн хуурай газрын хурдны дээд амжилт: JCB Dieselmax
Дизель хөдөлгүүрт, шувтан хэлбэрийн энэхүү тээврийн хэрэгсэл нь дизель хөдөлгүүрийн хуурай газрын хурдны дээд амжилтыг эвдэх зорилгоор бүтээгджээ.
Британий үндэстэн дамнасан тоног төхөөрөмжийн компани JCB-ын бүтээл энэ машиныг Британы дээдсийн агаарын хүчний нисгэгч Wing Commander Andy Green жолоодон 2006 онд 563 км/цаг хүртэл хурдлуулж, дизель хөдөлгүүрийн дээд амжилтыг тогтоосон.
Цахилгаан хөдөлгүүрийн хуурай газрын хурдны дээд амжилт: Venturi Buckeye Bullet 2.5
Дэлхийн хамгийн хурдан цахилгаан хөдөлгүүрт тээврийн хэрэгсэл болох Venturi Buckeye Bullet 2.5 нь Охайо мужийн их сургуулийн Автомашины судалгааны төвийн оюутнуудад суурилсан төсөл юм.
Энэхүү хөлөг 495,140 км/цаг хүртэл хурдалсан.
Нарны эрчим хүч ашигласан хөдөлгүүрийн хуурай газрын хурдны дээд амжилт: Sunswift IVy
New South Wales их сургуулийн Sunswift IVy хөлөг нь 88,738 км/цаг хурдалж, хамгийн хурдан нарны эрчим хүч ашигласан хөдөлгүүрт хөлөг хэмээгдэн Гиннесийн дээд амжилт тогтоосон.
Салхин хөдөлгүүрийн хуурай газрын хурдны дээд амжилт: Ecotricity Greenbird
2009 оны 3-р сарын 26-нд Ivanpah нуурын хатаж гандсан хавтгайд дээд амжилт тогтоосон энэ хөлгийг Британий инженер Richard Jenkins бүтээсэн. Greenbird нь 202,9 км/цаг хүртэл хурдалсан.
Хүний хүчээр хөдөлдөг хөдөлгүүрийн хуурай газрын хурдны дээд амжилт: Varna Tempest
Шувтан, хэвтээ хэлбэрийн энэ хөлгийг Канадын Sam Whittingham унаж, 2009 онд 133,28 км/цаг хүртэл хурдалсан.
Гинжит тээврийн хэрэгслийн хуурай газрын хурдны дээд амжилт: Ripsaw
Дэлхийн хамгийн хурдан гинжит тээврийн хэрэгсэл болох Ripsaw нь АНУ-ын армид зориулагдан Howe & Howe Technologies-ын бүтээсэн автомат ажиллагаатай хөнгөн жингийн танк юм. Энэхүү танк нь 4 секундэд 0-100 км/цаг хүртэл хурдална.
Батерейн хөдөлгүүрийн хуурай газрын хурдны дээд амжилт: R/C Bullet
Nic Case-ын бүтээсэн R/C Bullet нь 2014 оны 10-р сарын 25-нд Ютагийн Сэйнт Жиоржид 325 км/цаг хүртэл хурдалсан.
Зочин
2015/03/24 at 16:55
uuriin hodolguuriin torol algaa ho