Блогчин ээж Jessica Shyba-гийн блогтоо нийтэлсэн эдгээр зургууд хэн бүхний хайрыг татахаас аргагүй зургууд аж. Хамтдаа өдрийн унтлага хийдэг Beau хүү, Theo гөлөг хоёулаа өдөр өдрөөр өсөж том болж байгаа ч тэд өдрийн тодорхой цагийг хамтдаа унтаж өнгөрүүлэхдээ үнэхээр дуртай байдаг гэнэ. Энэ хоёр бяцхан амьтны түүх 2012 оны Зул сарын баярын үеэр эхэлжээ.
Тухайн үед Нью Йорк хотод амьдардаг байсан Shyba Сантатай уулзуулахаар гурван хүүхдээ авч явсан байна. Shyba-гийн том хүүхдүүд болох Jack, Zoe нар Санта өвгөний өвдгөн дээр сууж байхдаа гөлөгтэй болохыг хүсэж байгаагаа хэлжээ. Shyba болон түүний нөхөр нар хүүхдүүдийнхээ хүслийг биелүүлэхийг хүссэн ч Нью Йорк дахь тэдний орон сууцанд ямар ч нохойг зөвшөөрдөггүй байв. Гэхдээ дараа нь хотоос нүүх болсноор тэдний гэр бүл гөлөгтэй болох боломжтой болсон байна.
Хэдэн долоо хоногийн турш хотынхоо нохой асрах газруудаар хэссэн тэд эцэст нь Санта Крузын амьтан хамгаалах нийгэмлэгээс Theo-г олжээ. Төрөөд сар гаруй болж байсан түүнийг гэртээ авчрахад [tweetable]дэндүү нялхдаа хаягдсан бяцхан гөлөг үргэлж тэдэнд ойрхон байхыг хүсдэг байв[/tweetable].
Shyba-гийн гэрт ирснээс 3 хоногийн дараа Theo жаалхүү Beau-г өдрийн унтлагаа хийх үед хамт унтжээ. Энэ өхөөрдөм мөчийг Shyba гэрэл зураг болгон авч үлдэхгүй байж чадаагүй байна. Дараагийн өдөр нь Theo дахиад л Beau-тай хамт унтсанаар энэхүү хайр татам шинэ хэвшил тогтжээ.
Тэрээр хүүг унтахыг тэвчээртэйгээр хүлээн сууж байгаад унтмагц нь хүүгийн хажууд хэвтээд унтдаг аж.
Hanxvvgee Hvleesen Gvnj
2014/08/24 at 23:50
oolxn ym be naasna
Hanxvvgee Hvleesen Gvnj
2014/08/24 at 23:50
oolxn ym be naasna
Hanxvvgee Hvleesen Gvnj
2014/08/24 at 23:50
oolxn ym be naasna
Hanxvvgee Hvleesen Gvnj
2014/08/24 at 23:50
oolxn ym be naasna
Hanxvvgee Hvleesen Gvnj
2014/08/24 at 23:50
oolxn ym be naasna
Hanxvvgee Hvleesen Gvnj
2014/08/24 at 23:50
oolxn ym be naasna
Hanxvvgee Hvleesen Gvnj
2014/08/24 at 23:50
oolxn ym be naasna
Hanxvvgee Hvleesen Gvnj
2014/08/24 at 23:50
oolxn ym be naasna
Hanxvvgee Hvleesen Gvnj
2014/08/24 at 23:50
oolxn ym be naasna
Hanxvvgee Hvleesen Gvnj
2014/08/24 at 23:50
oolxn ym be naasna
Hanxvvgee Hvleesen Gvnj
2014/08/24 at 23:50
oolxn ym be naasna
zochin
2016/04/10 at 00:01
Hooorhon ymaa