Нүүр Спорт Биеийн ерөнхий байдлыг сайжруулахад туслах 4 дасгал

Биеийн ерөнхий байдлыг сайжруулахад туслах 4 дасгал

7
4

Биеийн байдал сайн байна гэдэг нь зөвхөн сайхан харагдахын нэр биш юм. Харин нуруу эрүүл, цусны эргэлт сайн, зөв амьсгал юм. Байнгын суугаа ажил хийдгээс болж нуруу хөшиж, хүн их стрессддэг. Тиймээс энэ зовиураас салах хэрэгтэй.

Биедээ анхаарал тавьдаг хүн бүхэнд нурууны өвчлөлийг намдаах, булчинг эрүүл байлгах дасгалыг санал болгож байна.

Амьсгалын дасгал

Сукхасана (“энгийн суулт”)

  1. Цээжний амьсгал. Сукхасана суултаар сууна. Хөлөө зөрүүлэн, гэдсээ татаж, мөр, нуруу тэгш байна. Гарын алгыг өвдөгний ойролцоо тавин сул орхино. Мөн хана налж сууж болно. Нуруугаа тэгшилсэн бол гэдсээ татаад, цээжний хэнхэрцгээр амьсгал авахад бэлтгэнэ. Амьсгалах үед хавирга хөдлөх ба гэдэс огт хөдлөхгүй. Амьсгалах бүрт цээж тэлж байгаа нь мэдрэгдэх ба амьсгал гаргах үед цээжний хөндий багасдаг.
  2. Йогийн бүтэн амьсгал. Сукхасана суултаар сууна. Амьсгалаа хэвлий, хавирга, эгэм гэсэн 3 хэсэгт хуваана. Амьсгалахдаа хэвлийнээс эхэлж, хавирга, эгэм гэх мэтээр шилжүүлнэ. Амьсгалаа гаргахдаа доороос дээш чиглэлтэй гаргана.

 

Мөрний дасгал

Адхо мукха шванасана (“хоншоороо доошлуулсан нохой”)

  1. Сукхасана суултаар суух эсвэл сандал дээр сууна. Мөрөө тойрог маягаар урагш маш удаан эргүүлнэ.
  2. Гараа алдлан, мөрөө доош болгоно. Амьсгалаа гаргахдаа гараа өмнөө авчирна. Дасгалыг маш удаан хийх бөгөөд гарын хуруугаа сунгасан байдалтай байна.
  3. “Хоншоороо доошлуулсан нохой” байрлалыг авна. Хөлдөө мөрний хэмжээтэй зай авна. Хамгийн гол нь гараа шал руу сайтар түлхэх ба хүзүүгээ хөл рүүгээ аль болох ойртуулахыг хичээнэ.
  4. “Хоншоороо доошлуулсан нохой” байрлалаас тэнцвэрийн байрлалд шилжинэ. Цээж болон хэвлий, тааз хэсгийг доошлуулахгүйгээр гэдсээ татан гарын алган дээр тогтоно. Мөрнөөс чанх доош бугуй байх ёстой.

 

Нуруу тэгшлэх

  1. Тадасана. Хөлөө зэрэгцүүлж зогсоод биеийн бүх жинг хөл дээр төвлөрүүлнэ. Гуяа чангалж, гэдсээ татна. Цээжний харалдаа алгаа хавсран зогсох ба цээжээрээ эргэх хөдөлгөөн хийнэ. Энэ дасгалыг хийж байхдаа цээжээрээ амьсгалахыг хичээх хэрэгтэй.
  2. Дандасана. Дэвсгэр дээр суун хөлөө жийнэ. Хөлийн арын бүх хэсэг газарт хүрсэн байх ёстой. Бие болон хөлийн хооронд өнцөг гарах ёстой. Гараа 2 хажуу талд тавин чанга тулна. Энэ нь таны нурууг тэгшлэх, цээжийг төвийлгөхөд тустай.

 

Зөв суулт

Сандал дээр суухдаа таны хөл 90 градусын өнцөг үүсэхээр суух хэрэгтэй. Нуруу тэгш, гэдэс татагдсан, цээж төвхийсөн, бэлхүүс нугалаагүй байх ёстой. Ийм байдалтай удаан суух хэцүү хэдий ч өдөр бүр ингэж суухдаа суух хугацаагаа ихэсгээд байвал зөв суултаар сууж сурдаг.

49
БахархмаарБахархмаар
14
ГайхмаарГайхмаар
11
ГоёГоё
9
ТэнэглэлТэнэглэл
6
Ха ХаХа Ха
4
БурууБуруу
4
ХөөрхөнХөөрхөн
3
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Мэдээлэл таалагдсан уу?

Хэрэгцээт мэдээллийг тогтмол авахыг хүсвэл и-мэйл хаягаа оруулна уу

7 Сэтгэгдэл

  1. Ch Oyundelger

    Ch Oyundelger

    2017/02/15 at 16:08

    Angiraa Angiraach

  2. Uugaa Lkha

    Uugaa Lkha

    2017/02/15 at 16:13

    Баярлалаа. та нар үнэхээр мэдрэмжтэй мундаг залуус юмаа.Маш хэрэгтэй зөвлөгөөг бидэнд өгч байгаа нь таалагдлаа.Эрч хүчээр дүүрэн гялалзаж яваарай.

  3. Төгөлдөр Төөгөө

    Төгөлдөр Төөгөө

    2017/02/15 at 17:00

    Зорилго Зорилт

  4. Чинбат Саранцэцэг

    Чинбат Саранцэцэг

    2017/02/15 at 19:19

    Sanjaa Nash

  5. Bolor Erdene Batjargal

    Bolor Erdene Batjargal

    2017/02/15 at 21:09

    Chinzorig Enkhbat

  6. Н. Аззаяа

  7. Deegii Deegii

    Deegii Deegii

    2017/02/17 at 06:26

    neegdehgvi bn sh dee

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.

Санал болгох

Эмэгтэйчүүдэд маш аюултай, шинж тэмдэг мэдэгддэггүй 10 өвчин

Хүний аминд аюултай маш олон өвчин бий. Харамсалтай нь тэдгээрийг эхний үе шатанд нь илрүү…