Эмэгтэйчүүд ганцаараа үзвэл зохих 10 кино

0

Эцэс төгсгөлгүй ажил төрлөө хэсэг хугацаанд хойш тавьж өөртөө цаг гарган ганцаараа эсвэл найз бүсгүйчүүдтэйгээ цуг сууж үзэх кинонуудыг санал болгож байна.

The Break-Up

Эмэгтэйчүүд ганцаараа үзвэл зохих 10 кино 2

Брук болон Гэри нар хоёр жил цугтаа амьдарсны дараа хоорондоо таарч тохирохгүй гэж үзнэ. Салах шийдвэр дор нь гаргасан ч салалтын явц удаан үргэлжлэх ажээ. Киног үзээд магадгүй та нэг зүйлийг ойлгох болов уу: ганцаараа амьдарсан нь дээр үү эсвэл цугтаа байдаг л амьдралаараа амьдарсан нь дээр үү?

Love & Friendship

Эмэгтэйчүүд ганцаараа үзвэл зохих 10 кино 1

Бэлэвсэрч хоцорсон үзэсгэлэнт Сьюзан өнгөрсөн нөхрийнхөө эдлэн газарт ирж хэсэгтээ амьдрахаар шийднэ. Энэ хугацаанд дээдсийн хүрээнийхний хов живээс хол, өөрийнхөө санхүүгийн асуудлыг шийдэх бодолтой. Өөртөө болон охиндоо тохирох баян нөхрийн эрэлд бас сэмээрхэн гарах нь киног улам ч сонирхолтой болгожээ.

Begin again

Эмэгтэйчүүд ганцаараа үзвэл зохих 10 кино 3

Грета ба Дэн – тэд бол “хууччуул”: залуу – шоу бизнесийн домог, харин бүсгүй – рок дуучны хуучин найз бүсгүй байсан юм. Тэд Нью-Йоркийн төвд учирч танилцана. Тэдний хувьд энэ нь хоёр дахь боломжийг нээж өгсөн. Хайр дурлал, уран бүтээлийн шинэ эргэлт хийхэд тэд бэлэн үү?

Blue Valentine

Эмэгтэйчүүд ганцаараа үзвэл зохих 10 кино 4

Тэд бие биендээ хайртай, харамсалтай нь тэдний хайрын харилцаанд ан цав гарч юм л бол бие биендээ гоморхож уурлах болжээ. Дотны хүмүүсийнхээ өмнө шийдвэр гаргах цаг болжээ: бууж өгөх үү эсвэл харилцаагаа аврах уу?

Sliding Doors

Эмэгтэйчүүд ганцаараа үзвэл зохих 10 кино 5

Залуу бүсгүй Хеленийн хувьд тэр гал тэргэнд амжиж суусан тэр мөчөөс хувь тавилан нь орвонгоороо өөрчлөгдсөн гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл, нэг нь бодит амьдрал – галт тэргэнд амжиж суусан, нөгөө нь өөр хэмжээсээр яваа амьдрал буюу гал тэрэгний хаалга хаагдаж тэрээр сууж чадаагүй юм. Ингээд түүний амьдралын хувилбарууд таны сонирхолыг татах болно.

Miss You Already

Эмэгтэйчүүд ганцаараа үзвэл зохих 10 кино 6

Милли, Жэсс хоёр сайн найзууд – бүх насаараа үерхэж байгаа гэж хэлж болно. Одоо тэд 40 насыг давжээ, Милли хүндээр өвчилсөн тэр л мөчид тэдний үерхэлийн үнэ цэнэ танигдах болно.

How to Be Single

Эмэгтэйчүүд ганцаараа үзвэл зохих 10 кино 8

Элис найз залуугаасаа салахаар шийдэж энэ хүнд мөчийг эгч Мэг дээрээ очиж өнгөрөөхөөр шийднэ. Тэндээ шинэ ажилд орж, шөнийн амьдралаар амьдрах нэгэн бүсгүйтэй үерхэж эхэлжээ. Элис эрх чөлөөтэй, галзуу амьдрал руу шурган орохын сацуу амьдралынхаа утга учрыг ойлгохыг хичээнэ.

Revolutionary Road

Эмэгтэйчүүд ганцаараа үзвэл зохих 10 кино 7

Фрэнк, Эйприл өөрсдийнхөө гэр бүлийг бусдаас онцгой гэж үзнэ. Хосууд нэгэн зоригтой алхам хийхээр шийджээ – хүүхдүүдээ аваад Парист амьдрах шийдвэр гаргана. Дундаж түвшний жирийн амьдралтай хүмүүст харь оронд амьдралаа шинээр эхлүүлэх ямар байх бол?

The Diary of a Teenage Girl

Эмэгтэйчүүд ганцаараа үзвэл зохих 10 кино 9

70-аад оны үед Сан-Францискод амьдардаг өсвөр насны охины тухай түүх. Тэрээр ээжийнхээ найз залуутай сээтгэнэх болжээ. Сэтгэлзүйн хувьд хүнд санагдах киног үзэж дуусаад та ихийг эргэцүүлэх болно.

In Her Shoes

Эмэгтэйчүүд ганцаараа үзвэл зохих 10 кино 10

Махчилж орчуулбал “Түүний туфлид”, дүү охин Мегги эгч Роузийн туфлид дурлана. Эгчээсээ тэр туфлийг нь дандаа гуйж өмсөнө. Мэгги нэгэн удаа Роузын найз залууг урхидаж хөнжилдөө оруулснаас хойш эгч дүүгийн харилцаа сайнгүй болно. Мэгги эгчийнхээ гэрээс нүүж явснаас хойш тэдний амьдралд эрс өөрчлөлт гарч эхлэх ажээ.

2
ХөөрхөнХөөрхөн
1
БахархмаарБахархмаар
1
ГайхмаарГайхмаар
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *