21-р зууны хамгийн үнэтэй арван хурим

0

21-р зууны хамгийн үнэтэй арван хурим


Хүний амьдралд тохиодог ховорхон аз жаргалтай агшнуудын нэг бол нэг насныхаа амьдралыг холбохоор шийдсэн хайртай хүнтэйгээ хуримаа хийсэн өдөр байдаг. Гэхдээ хуримын уламжлал аажим аажмаар үгүй болж, орчин үеийн хосууд мөнгөний илүү ухаалаг зарцуулалтыг хайх болсоор байгаа нь нууц биш. Хэдий тийм ч энэ нь бүх хүн хурим хийх сонирхолгүй болсон гэсэн үг биш. Амьдралд ганцхан удаа тохиох энэ гайхалтай цаг мөчийг сүр дуулиантай, сүртэй нижгэр, баян тансаг хийхийг хүсэгчид олон, хийсээр ч байна. Нэг талаараа хурим бол бэл бэнчингийн илэрхийлэл ч байж болно.Түүний нэг жишээ бол зууны хурим гэгддэг Уэльсын ханхүү Чарльз, гүнж Диана нарын 1981 онд хийгдсэн хурим бөгөөд энэ хурим 3 сая евроны үнэтэй хурим болж байжээ. Түүнээс хойш мөнгөний ханш ч мөн өссөөр ирсэн ба Чарльз, Диана нарын хуримны дараагаар хийгдсэн 21-р зууны хамгийн үнэтэй арван хуримын талаар товч танилцуулгыг бид та бүхэнд хүргэж байна. Хэн хуримандаа хэдийг зарцуулсныг мэдмээр байгаа бол та бүхэн үргэлжлүүлэн уншаарай.

Жүжигчин Том Круз, Кэти Холмс нарын хурим – 2 сая доллар
2005 оноос эхлэн болзож эхлээд 2006 онд Сури охиноо төрсний дараа 2006 оны 11-р сарын 18-нд хийгдсэн тэдний хурим Италийн 15-р зуунд баригдсан Одескальки шилтгээнд болсон ба тайзан дээрээс Италийн алдарт тенор Андреа Бочеллигийн дуу эгшиглэсэн энэхүү хуримд олон алдартнууд хүрэлцэн ирсний дотор Брук Шилдс, Жим Керри, Женнифер Лопез, Бекхэмийнхэн нар байжээ. Хосуудын хуримын гоёог нэрт дизайнер Жиоржио Арманигийн зээ охин Роберта Армани бүтээсэн байна.

Жүжигчин, загвар өмсөгч Элизабет Хёрли, Энэтхэгийн нэхмэлийн үйлдвэрийн өв залгамжлагч Арун Наяар нарын хурим – 2 сая евро
2002 оны сүүлээр болзож эхэлсэн Хёрли болон Наяар нар 2007 оны 3-р сард Английн Саделей шилтгээнд дараа нь Энэтхэгийн Умайд Бхаван ордонд энэтхэг ёс заншлаар хоёр удаа хуримаа хийсэн ба нэрт дуучин Элтон Жон Хёрлигийн эцгийн үүргийг гүйцэтгэж, түүнийг сүйт хархүүд нь хүргэж өгч байжээ. Хуримын нэг сонирхолтой зүйл нь Хёрли ирсэн бүх зочиддоо халаасны Камасутра бэлэглэсэн явдал байв.

Дуучин Пол Маккартни, хуучин загвар өмсөгч байсан Английн буяны компанит ажилд оролцогч Хизер Миллс нарын хурим – 3 сая доллар
Тэд 2002 оны 7-р сард хуримынхаа ёслолыг Ирландын Лесли шилтгээнд хийсэн ба энэхүү хуриман дээр Маккартнигийн өөрийнх нь бичсэн Хизер нэртэй хөгжимнөөс гадна Биттлзийн хит дуунууд эгшиглэж байжээ. Хуримын үдшийн тэнгэр 100,000 фунт стерлингийн үнэтэй баярын салютаар туяарч байсан байна.

Жүжигчин Лайза Миннелли, Дэвид Гест нарын хурим – 3,5 сая доллар
2002 оны 3-р сард болсон тэдний хуриманд Дэлхийн кино болон хөгжмийн алдартнууд хүрэлцэн ирснээс Итали-Америк гаралтай дуучин Тони Беннетт хуримыг хөтлөн явуулж, дуучин Диана Росс, Миа Фарроу, Майкл Жексон, Элизабет Тейлор нарын хүндэт зочид уригдан ирсэн байв. Хуримлагч хосууд 40,000 долларын үнэтэй бялуу зүсэж, баяр жаргалаар бялхаж байсан хуримнаасаа ердөө жил хагасын дараа салцгаасан байна.

АНУ-ын ерөнхийлөгч асан Билл Клинтон, АНУ-ын ерөнхий нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон нарын ганц охин Челси Клинтон, хөрөнгө оруулалтын банкны эзэн Марк Мезвински нарын хурим – 5 сая доллар
2010 оны 7-р сард болсон энэ хурим болон хуримын үдэшлэгт нэг ч папарацциудыг оруулаагүйгээс гадна агаарын болон авто замыг хаасан байжээ. Хуриманд уригдан ирсэн зочид бүгд гартаа тусгай бугуйвчтай байсан байна. Сүйт бүсгүй Клинтоны гэр бүлийн хуучны анд, загвар зохион бүтээгч Вера Вангийн бүтээсэн даашинзыг өмссөн байжээ. Челси методизм, Марк еврейн шашинтай учир хуримд пастороос гадна еврейн шашны багш рабби оролцсон байна.

Хөл бөмбөгчин Уэйн Руни, Колин Руни нарын хурим – 8 сая доллар
Дунд сургуульд байхдаа танилцаж, болзож эхэлснээсээ хойш зургаан жилийн дараа 2008 оны 6-р сард Италид хуримын ёслолоо хийсэн ба ердөө хорьхон минутын хугацаанд хийгдсэн даруухан ёслолын дараах үйл явдал нүсэр байжээ. Италийн Ривера голын усан дээр болсон энэ хуриманд ирсэн зочид хайрцагтай халуун орны эрвээхэй гардан авсан бөгөөд дараа нь бүгд нэгэн зэрэг түүнийгээ суллан тавьсан нь гайхалтай эгшин байсан байна. Тэд хүмүүсийн хуримын бэлгэнд өгсөн мөнгийг буяны үйлсэд хандивлажээ.

Америкийн алдартан Ким Кардашиан, сагсан бөмбөгчин Крис Хамфрис нарын хурим – 10 сая доллар
2001 оны 8-р сард 20,5 каратын очир алмааз бүхий 2 сая долларын тансаг бөгжтэй болсон тэдний хурим Калифорнид болсон юм. Баккарат брэндийн дээд зэрэглэлийн болор ваарнуудад хийсэн хэдэн мянган ширхэг Африкын анхилуун үнэрт сарнай цэцэгсээр чимсэн майхан дотор болсон тэдний хуримын зардалд Кимийн ээжийн нүүр өргөх гоо сайхны заслын үнэ ч бас багтсан гэдгийг хосууд өөрсдөө хэлсэн байдаг.

Оросын бизнесмэн, тэрбумтан Андрей Мельниченко, Югославын гоо бүсгүй Александра Николич нарын хурим – 30 сая доллар
Хуучин Сербийн загвар өмсөгч, поп дуучин байсан Александра, тэрбумтан Мельниченко нар хуримандаа дуучин Кристина Агилера, Уитни Хьюстон нарыг хувийн онгоцоороо авчирсан бөгөөд тэдний зөвшөөрлийг авахын тулд 3,5 сая доллар зарцуулсан байна. Мөн дуучин Хулио Иглесиас хүү Энрике Иглесиасын хамт хүрэлцэн ирсэн энэ тансаг хуримын зоогийг Монакогийн нэрт тогооч Алайн Дукассе гардан хийжээ.

Кембрижийн гүн, ханхүү Уильям, гүнгийн ахайтан Кейт Миддлтон нарын хурим – 34 сая доллар
2011 оны 4-р сард Лондонд болсон ихэс дээдсийн энэ хуримд сүйт бүсгүй болон сүйт хархүүгийн гэр бүлийнхнээс гадна олон арван гадаадын ихэс дээдсүүд, диломатууд болон хосуудын сонгосон хувийн зочид хүрэлцэн ирсэн байна. Хуримын зардалд улсын төсвөөс багтсан явдалд Нэгдсэн Вант улсын олон иргэд таагүй хандаж байсан ч дээдсийн гэр бүл зөвхөн цэцгэнд л гэхэд хэдэн зуун мянган фунт стерлингийг заржээ. Дэлхий нийтийн анхаарлыг татсан энэ хуримыг 1981 оны Уильямын эцэг эхийн хуримтай олон талаар нь харьцуулсан харьцуулалтыг олон нийт, хэвлэлийнхэн хийсэн.

Энэтхэгийн ган төмрийн магнатын охин Ваниша Миттал, хөрөнгө оруулалтын банкны эзэн Амит Бхатиа нарын хурим – 60 сая доллар
Бүх цаг үеийн хамгийн үнэтэй хуримнуудын нэгийг хийсэн Ваниша Миттал, Амит Бхатиа нар 2004 оны 6-р сард Францад хуримаа хийсэн ба тэдний тав хоног үргэлжилсэн хуримын урилга мөнгөн хайрцагтайгаар хосуудын хамаатан садан, найз нөхдөд хүрэлцэн очжээ. Гайхамшигтай салют буудлага хийгээд Кайли Миноугийн өргөсөн дуунд бүжиглэх гайхалтай боломжийг үзэж туулах мэдрэмжийг олгосон тэдний хуриманд ойролцоогоор 5000 лонх алдарт Château Mouton Rothschild дарс, хэдэн арван килограмм түрс хэрэглэгдсэн гэнэ.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. Зочин

    2013/03/11 at 14:28

    recordiig in evdesen hurim hiiheeshurim hiihees

  2. McTavish

    2013/03/11 at 17:42

    хуримаа нижгэр хийхдээ гол нь биш дараа нь сайхан амьдрах нь чухал

  3. Monkhoo_619

    2013/03/11 at 18:14

    air air

  4. Maru

    2013/03/11 at 21:08

    zuitei… bas l ingeed ujcihed yun bolohgui gej…

  5. Зочин

    2013/04/04 at 07:17

    extremely helpufl article, please write more.

  6. Зочин

    2013/04/08 at 09:41

    kfivrk , [url=http://xoadtisykrez.com/]xoadtisykrez[/url], [link=http://okeefvishnvm.com/]okeefvishnvm[/link], http://rcugyocujkro.com/

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *