Нүүр Эх дэлхий Ан амьтад Давирхайнд хучигдсан гөлөгнүүдийг аварсан түүх

Давирхайнд хучигдсан гөлөгнүүдийг аварсан түүх

13
0
Share Button

Зарим хүмүүсийн амьтанд хандах хандлагыг хараад шоконд орохгүй байхын арга байдаггүй. Эерэг ч, сөрөг ч аль аль утгаараа. Дараах гунигтай түүхийг та бүхэнтэйгээ хуваалцахаар шийдлээ.

Румынд гудамжинд 4 гөлөг хэвтэж байхыг хүмүүс анзаарчээ. Хэн нэг нь тэднийг давирхайгаар бүрж гудамжинд хаясан байжээ. Нэг гөлөгний нүд, чих, хошуу нь тэр чигтээ хорт царцдасаар бүрхээстэй байжээ.

Давирхайнд хучигдсан гөлөгнүүдийг аварсан түүх 1

Азаар тэдний хажуугаар өнгөрсөн хүмүүс тэднийг анзаарч амьтан хамгаалах байгууллага руу залгажээ. Sky Foundation for Animal Rights амьтан хамгаалах байгууллагын үүсгэн байгуулагч Каталин Павалиу гөлөгнүүдийг гэр лүүгээ авч явж тэдний биеэс хатсан давирхайг салгахаар олон цаг ноцолджээ. Энэ үнэхээр урт бас хэцүү ажил байсан гэнэ. Зарим хэсгийн давирхай авагдахгүй байсан учир үсийг нь тэр чигт нь хусах шаардлага гарчээ.

Давирхайнд хучигдсан гөлөгнүүдийг аварсан түүх 2

Давирхайнд хучигдсан гөлөгнүүдийг аварсан түүх 3

Үүний үр дүнд дөрвөн өхөөрдөм гөлөг дахин цэвэрхэн болсон юм. Одоо тэдний эрүүл мэндэд ямар ч аюул байхгүй. Хөөрхий амьтад айсан байсан учир эхэндээ хүний гараас хоол идэж зүрхэлдэггүй байсан аж. Одоо тэд аврагчийнхаа гэрт амьдарч байгаа бөгөөд аврагч нь тэдэнд аль болох хурдан шинэхэн гэрээ олоход нь туслах найдлага өвөртлөн дэлхий дахинтай энэ түүхийг хуваалцаж байна. Энэ түүх аз жаргалтай төгсөж байгаад баяртай байна!

Давирхайнд хучигдсан гөлөгнүүдийг аварсан түүх 4

Энэ бол өдөр бүр бидний зүрх сэтгэлд болдог сайн муу, садизм нинжин сэтгэлийн хоорондох тулаан юм.

Давирхайнд хучигдсан гөлөгнүүдийг аварсан түүх 5

Давирхайнд хучигдсан гөлөгнүүдийг аварсан түүх 6

Давирхайнд хучигдсан гөлөгнүүдийг аварсан түүх 7

Share Button
22
ХөөрхөнХөөрхөн
14
БахархмаарБахархмаар
5
ХарамсалтайХарамсалтай
3
ГоёГоё
3
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
Ха ХаХа Ха
Баярлалаа!

13 Сэтгэгдэл

  1. Зочин

    2016/10/20 at 10:32

    Very is good

  2. Зочин

    2016/10/20 at 10:57

    rip english 👆

  3. Gendensuren Burentegsh

    Gendensuren Burentegsh

    2016/10/20 at 12:39

    Zurag avhiin tuld amitan tamalha bolioch

  4. Ө. Батцэнгэл

    Ө. Батцэнгэл

    2016/10/20 at 16:08

    Харгис лалар бэ

  5. гөлөг

    2016/10/20 at 17:53

    Зурагнуудын байрлалыг нь сольчихсон юм биш үү. Зүгээр байсан гөлөгнүүдийг замын харанд дүрээд л дууссан байна

  6. Altangan Kharkhuu

    Altangan Kharkhuu

    2016/10/20 at 20:12

    Omg.

  7. Oyuna Inje

    Oyuna Inje

    2016/10/20 at 20:39

    Muuhai zerleg hvmvvs ooroo ingeesei tusalsan hvnd az jargal hvcie

  8. boloroo

    2016/10/20 at 21:39

    good

  9. Зочин

    2016/10/25 at 23:11

    rip english very is good geshh hoshnogo chin medkv yum bol duugui baij bgaach sda

  10. Зочин

    2016/10/25 at 23:14

    ene delhii deer muu hvmvvs bgaach sain hvmvvs n tedneese olon yumda

  11. Moon

    2016/10/29 at 00:38

    Ergen toirond ni zurag avaad zogsood baigaa biz dee

  12. Zochin

    2016/11/03 at 11:21

    Aztai huurhun amitad yumaa. Yamar huiten setgeltei baliar novsh ni ingej amitan tamladag bnaa. Tenger nirgeg

  13. IRGEN

    2017/01/03 at 21:23

    manai hotiin darga baisan bol bayrlaad hogiin savand hiichne ene hotiin zolbin nohoig yaj ustgana geed tolgoi ni gashilj bga

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.

Санал болгох

Нохойгоо үйл хөдлөлөөр нь юу хэлэх гээд байгааг ойлгох 9 арга

Хэрвээ та нохой тэжээдэг эсвэл тэжээж байсан бол ямар эгдүүтэй, үнэнч анд болохыг нь сайн …