Нүүр Спорт Олимпийн наадмаар улс орнууд ямар спортын төрлөөр хамгийн их хайлт хийсэн бэ?

Олимпийн наадмаар улс орнууд ямар спортын төрлөөр хамгийн их хайлт хийсэн бэ?

0
0
Share Button

RIO 2016 олимпийн наадам бол хүн төрөлхтөний эв санааны нэгдэл, бахдам амжилтын буухиа ба дэлхийн шилдэг тамирчдын хувьд арьс өнгө, нас хүйс, гарал угсаа зэргээс үл хамааран өөрийгөө сорьж, улс эх орныхоо нэрийг өндөрт мандуулах зол завшаан юм.

Өнгөрсөн долоо хоногоос эхлэн Гүүглийн хайлтын үр дүнд өөрчлөлт орсныг та анзаарсан байх. Интернетийн хамгийн хүчирхэг хайлтын хэрэгсэл болох Гүүгл нь Олимпийн тухай цаг үеийн үйл явдал, медалийн буухиа, хөнгөн атлетикчдийн тухай мэдээлэлд хэдийн дарагджээ.

Google trend powered map нь бүх мэдээллийг нэгтгэсэн цогц мэдээллийн сан болж чаджээ. Энэхүү газрын зураг нь дэлхийн нийт улс орнуудын дундаас орон орноор нь хамгийн их хайлт хийгдсэн спортын төрлийг танд харуулах юм.

Энэхүү газрын зургийг 6-р сарын 28-наас 7-р сарын 28-ныг хүртэлх хугацаанд Гүүглийн хамгийн их хайлттай байсан мэдээллийн санг ашиглан Карто хэмээх визуал зураглалын компани хийж гүйцэтгэсэн байна.

Түүхэндээ 15 зуны олимпийн наадмаас 371 медал хүртсэн Оросын Холбооны Улсын  хамгийн их хайлттай спортын төрлөөр волейбол шалгарсан байна. (Оросын Холбооны Улсын нийт баг тамирчид допинг хэрэглэсэн гэх шалтгаанаас үүдэн багагүй асуудалтай байсан ч Волейболын баг тамирчид нь нэрээ цэвэрлэж Олимпод оролцох болсноо өнгөрсөн долоо хоногт зарласан юм)

Бүгд найрамдах ардчилсан Конго улсын хамгийн их хайлттай спортын төрлөөр жудо бөх шалгарсан нь Олимпийн нээлтэн дээр тус улсын төрийн далбааг барьж явсан 2 дүрвэгчээс болсон ч байж болох юм.

Нэгдсэн үндэстний дүрвэгсдийн агентлагт Олимпийн хөнгөн атлетикийн тамирчин, дүрвэгч Ёоландэ Мабика жудогийн арга хэмжээнд оролцох үеэрээ “Миний түүх хүн бүрт итгэл найдвар төрүүлнэ гэж найдаж байна” хэмээн хэлсэн нь олны анхаарлыг нилээдгүй татсан ишлэлээр тодроод байна.

Share Button
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.

Санал болгох

Энэ сайт таны зургийг хэр догь болохыг тодорхойлно

Гэрэл зургийг нь үнэлээд таныг хэдэн настай болохыг тодорхойлдог сайтын тухай та өмнө нь с…