Нойр хүрэхгүй хэцүү байна уу? Нойр хүргэх йогийн 5 дасгалыг туршаад үзээрэй

1

Нойр тань хүрэхгүй таныг зовоож байна уу? Шөнө нойр хүрэхгүй байгаа хүмүүс илүү их стресст орж сэтгэлзүй нь хямардаг болохыг шинжлэх ухаан нотолсон. Тэгэхээр нойрондоо сайн болохыг хүсэхээс өөр аргагүй – йог танд тусална. Йог хийснээр таны бие амарч, сэтгэл санаа тайвширна. Таны бие организмыг гүн нойронд бэлдэх йогын таван дасгалыг танд санал болгож байна.

 

1. Салабхасана

Нойр хүрэхгүй хэцүү байна уу? Нойр хүргэх йогийн 5 дасгалыг туршаад үзээрэй 4

Стресс тайлж нойронд бэлдэнэ. Энэ байрлал нуруу, гэдэсний булчин суллах бөгөөд цээж, хүзүү, хөлийн булчингийн өвчинг багасгана.

  1. Планк хийх байрлалд хэвтээд гүнзгий амьсгаа авна.
  2. Мөрөө өргөөд гараа нурууныхаа ард авчирна.
  3. Аажим амьсгаагаа гаргана. Хөлийн дээд хэсгийг шаланд хүргэнэ.
  4. Гүнзгий амьсгаа аваад, мөрөө шалнаас салгаж гараа дээш өргөнө.
  5. Энэ байрлалд хэсэг байна.
  6. Дасгалыг дуусгахдаа биеэ суллаж амьсгаагаа гаргаад нохойн байрлалд очно.

 

2. Супта Баддха Конасана

Нойр хүрэхгүй хэцүү байна уу? Нойр хүргэх йогийн 5 дасгалыг туршаад үзээрэй 5

5-20 минутанд таны биеийг бүрэн суллаж өгөх гайхамшигтай байрлал. Тааз орчмын цусан хангамжийг сайжруулах үйлчилгээтэйгээс гадна мэдрэлийн системд эерэгээр нөлөөлнө.

  1. Нуруун доороо дэр тавина.
  2. Зураг дээр үзүүлсэн шиг хөлийн улыг хооронд нь нийлүүлнэ. Хүчилж хэрэггүй, тайван сул байна.
  3. Нуруугаар дэрэн дээр хэвтээд биеэ бүхэлд нь дэлгэж тайван хэвтээрэй.
  4. Амьсгааг аажим авч, гаргана. Энэ байрлалд 5 минут орчим тайван хэвтэнэ.

 

3. Жатхара Паривартанасана

Нойр хүрэхгүй хэцүү байна уу? Нойр хүргэх йогийн 5 дасгалыг туршаад үзээрэй 1

Хоол боловсруулах эрхтний хэвийн үйл ажиллагааг хангаж, бэлхүүснээс дооших цусан хангамжийг дээшлүүлнэ.

  1. Нуруугаар дээш харан хэвтэнэ.
  2. Гараа хоёр тийш алдална, гарын алгыг шаланд наана.
  3. Өвдгөө дээш өргөж цээжиндээ авчир.
  4. Амьсгаагаа аажим гаргаж өргөсөн өвдгөө биеийн зүүн тал руу буулгана.
  5. Өвдгөө аль болох зүүн гартаа хүргэхийг хичээ. Ингэснээр таны нурууны үе сайн ажиллаж илүү суларч амрах болно.
  6. Энэ байрлалд 5-10 минут байх бөгөөд эсрэг талаараа ээлжлэн хийнэ.

 

4. Упавишта Конасана

Нойр хүрэхгүй хэцүү байна уу? Нойр хүргэх йогийн 5 дасгалыг туршаад үзээрэй 2

Нурууны доод хэсэг, хөлийн булчинг суллана.

  1. Нуруугаа тэгшлээд шалан дээр сууна.
  2. Хөлөө алцайж V хэлбэр үүсгэнэ.
  3. Хөлөө хэтэрхий салгах хэрэггүй, өөрт эвтэйхэн байхаар л тавиарай.
  4. Амьсгаа авч арагш гараа тавина, амьсгаагаа гаргаад гараа урагш сунгаж тавина.

 

5. Шаванаса

Нойр хүрэхгүй хэцүү байна уу? Нойр хүргэх йогийн 5 дасгалыг туршаад үзээрэй 3

Энэ бол унтахаасаа өмнө хийх дасгалын хамгийн сүүлчийнх. Энэ дасгалыг хийснээр таны бие бүрэн тайвширна.

  1. Нуруугаар хэвтээд гар, хөлөө сул тавина.
  2. Аажим, гүнзгий амьсгаа авна. Нүдээ аниарай. Ийм байрлалд дор хаяж 5 минут хэвтэнэ.
  3. Байрлалаас гарахдаа хөл, гараа аажим аваарай. Тайван нойрсоорой.
15
ГайхмаарГайхмаар
6
БахархмаарБахархмаар
5
ГоёГоё
5
БурууБуруу
3
Ха ХаХа Ха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. зочин

    2016/07/29 at 13:14

    ТЭНГИС КИНОТЕАТРЫН ЧАНХ ХОЙНО БАЙРЛАЛТАЙ, ГАЛ ЗУУХ ТУСДАА 1 ӨРӨӨ БАЙРЫГ УДААН ХУГАЦААГААР ХӨЛСЛҮҮЛНЭ.88229121

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *