Google-ийн 2016 онд гаргах онцлох бүтээлүүд

0

5 дугаар сарын 18-нд Калифорнид болсон I/O хурлын үеэр Google өөрсдийн сүүлийн үеийн амжилтуудаасаа хуваалцаж ирэх хэдэн сард биднийг юу хүлээж байгааг танилцуулсан юм.

Android N

Энэ жил Google Android-ын шинэ үйлдлийн системийг туршилтын загвар болгон танилцуулсан билээ. Зарим хэрэглэгчид үүний талаар мэдэж байгаа байх.

Энэхүү үйлдлийн систем нь яг одоо хэрэглэгдэж байгаа Marshmallow системээс огт өөр бөгөөд Android-ын үйлдлийн системд үзэгддэг байсан зарим нэг дутагдлыг бүрмөсөн шийдвэрлэж өгсөн байх юм.

Нэг дэлгэц, 2 программ. Юуны түрүүнд хэрэглэгчид өөрсдийн төхөөрөмжөө ашиглан 2 апликейшн дээр зэрэг ажиллах боломжтой болох юм. Хамгийн жижиг дэлгэцтэй утаснаас авахуулаад зөөврийн компьютер хүртэл бүх төхөөрөмж энэ үйлдлийг өөртөө багтаасан байх болно. Зарим утаснуудад ийм чадвар байдаг ч зэрэг зэрэг ашиглаж болох програмын тоо тун бага байдаг. Харин Android N үйлдлийн системийн ачаар ямар ч төхөөрөмж ямар ч программыг өөр программтай хамт ашиглах боломжтой.

Google-ийн 2016 онд гаргах онцлох бүтээлүүд 1

Таны утсанд байдаг мэдэгдлийн самбар ч мөн шинэчлэгдэх болно. Дуртай дургүй зүйлийнхээ талаар мэдээлэл авахын оронд та өөрийн сонирхолдоо тааруулан мэдээлэл бүрийг цаг алдалгүй хүлээн авах боломжтой болох ба Google аль болох хэрэгтэй мэдээлэл хүргэх тал дээр ажиллаж байгаа аж.

Мэдээж өнөө үед тоглоомгүй утас гэж байхгүй болсон. Тийм ч учраас энэ тал дээр мөн олон ахиц гарах болно. Vulcan нэртэй API-ын тусламжтайгаар тоглоход гардаг байсан асуудлууд үгүй болохоос гадна тоглоомын хурд мөн үзэмж гээд бүгд сайжрах ажээ.

Android N үйлдлийн системийн туршилтын загвар бидэнд одоогийн байдлаар таалагдаж байгаа гэдгийг хэлмээр байна. Харин Google-ийн хэлж байгаагаар энэ нь ердөө эхлэл юм.

Шуурхай апликейшн

Instant Apps – Android-ын шинэ үйлдэл. Хэрэглэгчид аливаа программыг ашиглахын тулд тухайн программыг утсан дээрээ суулгах шаардлагагүй болж байгаа юм. Учир нь Instant Apps-ын тусламжтайгаар таны утас ямар ч программын зөвхөн шаардлагатай гэсэн хэсгүүдийг интернэтээс татаж танд тус программыг ашиглах бүрэн боломжийг олгох аж. Жишээ нь та онлайнаар төлбөр төлөх хэрэгтэй боллоо гэж бодъё. Тэгвэл та төлбөр төлдөг тусгай апликейшн татаж авахын оронд төлбөр төлөхөд шаардлагатай хэсгийг л утсан дээрээ татаад ашиглах боломжтой. Программыг ашиглаж дууссаны дараа программ тэр даруй устаж санах ойд тань зай огт эзлэхгүйд гол онцлог нь оршиж байгаа юм.

Эсвэл та утсан дээрээ Twitter суулгалгүйгээр жиргэж ч болох юм. Instant Apps зөвхөн танд хэрэгтэй хэсгүүдийг татан Тивиттерийг ашиглах боломжийг бий болгож чадна.

Instant Apps-ын тусламжтайгаар та бид илүү олон апликейшнийг цаг алдалгүй хэрэглэх нөхцөл бүрдэж байгаа юм. Үүнээс гадна программ бүрт ердөө 4 мегабайт зарцуулагдах учир ямар ч программ хурдан ажиллах болно.

Android wear 2.0

Wear 2.0 – энэ бол 2014 оноос эхлэн худалдаанд гараад байгаа ухаалаг цагнууд дундаа хамгийн хангамж сайтай нь юм.

Ухаалаг цаг анх удаа өөрөө программ ачааллуулах боломжтой болж байгаа ажээ. Ингэхийн тулд танд утас огт хэрэггүй. Шинээр гарч буй энэ загвар нь бүрэн биеэ даасан бөгөөд интернэтэд холбогдож, дуудлага хийж, дуудлага хүлээн авах чадвартай. Ийм учраас утсаа мартсан ч санаа зовох шаардлагагүй болсон гэсэн үг.

Google-ийн 2016 онд гаргах онцлох бүтээлүүд 2

Wear 2.0 нь түүнчлэн мессеж бичих боломжийг ч орхигдуулахгүйг хичээж байгаа билээ.

Google өөрсдийн энэ бүтээлээ бусдад аль болох хүртээлтэй болгохын тулд программ хангамжийн ажилчдад зориулж Material Design-ийн шинэ заавар гаргасан байна.

Daydream – хийсвэр ертөнцөд зориулсан платформ

Virtual Reality буюу “Хийсвэр ертөнц” гэх ойлголт өнөө үед тун хүртээмжтэй болоод байгаа билээ. Дэлгэцээр харсан, сонссон аль эсвэл уншсан зүйлийнхээ нэг хэсэг болохыг хүсдэг нь хүний мөн чанар. Daydream нь хийсвэр ертөнцөөр аялах боломж олгодог дуулганд зориулсан үйлдлийн систем юм. Гэхдээ Google одоохондоо Oculus Rift, HTC Vive гэх мэт өрсөлдөгчдийг гүйцэх болоогүй гэдгээ мэдэгдсэн бөгөөд тэдний энэ амжилт Cardboard-тай харьцуулбал хавьгүй том гэдгийг онцолсон байна.

Daydream-ийг ашиглан Youtube, Street View, Play Store мөн Movies and Photos зэргийг хэрэглэх боломжтой. Google-ийн тус шинэ бүтээлийг HBO, Netflix түүнчлэн EA, Ubisoft нар дэмжээд байгаа юм.

Харамсалтай нь одоохондоо Daydream-ийг ашиглахад шаардлагатай тусгай мэдрэгчтэй утас худалдаанд байхгүй байгаа ба удахгүй шинээр гарах Samsung, HTC, LG мөн Huawei брэндийн төхөөрөмжүүд Daydream-ийг хэрэглэгчдэд хүргэх аж.

Ботууд болон хувийн туслах нар

Android утастай хүн бүр Google Now-ийг мэдэх байх. Гэхдээ тус үйлдлийн боломжийн хүрээ интернэтээр хязгаарлагддаг нь ихэнхдээ асуудал болдог. Тус программын шинэ загвар илүү ухаалаг байхаа амласан ба таны хэлсэн үгийн утгыг ойлгож хайлтаа илүү оновчтой болгох чадвартай болохоор төлөвлөгдөөд байна.

Google Now-ын шинэ хувилбар юуны түрүүнд Allo программ дээр хэрэгжих юм.

Google-ийн 2016 онд гаргах онцлох бүтээлүүд 4

Allo программын онцлог нь чат-бот. Энэ нь таны хувийн туслах бөгөөд таны асуусан асуулт болгонд хариулт олох чадвартай. Түүнгүйгээр Allo зүгээр л нэг мэссэнжер гэсэн үг.

Та чат-ботын тусламжтайгаар хүссэн зүйлээ программаас гаралгүйгээр хайж болохоос гадна чат-ботыг бүлгэмийн чат-д хүртэл ашиглах боломжтой юм. Харин таны хайсан бүхэн таны л нууц байх болно гэдгийг Google амлаж байгаа билээ.

Duo – Шинэ FaceTime

Энэ нь өөр төрлийн мэссэнжер бөгөөд та бичихийн оронд нүүр нүүрээ харж ярилцах юм.

Хэрэглэхэд тун хялбар бөгөөд та хариу өгөхөөс нааш таны царайг эсрэг талын харилцагч харах боломжгүй. Харин та түүнийг хараад ярих үгүйгээ шийдэх боломжтой.

Google Home

Google-ийн гаргасан шинэ өсгөгчийн тусламжтайгаар та зөвхөн хөгжим сонсоод зогсохгүй интернэтээс хэрэгтэй зүйлээ олж мэдэх боломжтой юм. Ингэхийн тулд ердөө асуухад л хангалттай. Мэдээж энэ нь зөвхөн сонсож болох мэдээлэлтэй холбоотой юм.

Google-ийн 2016 онд гаргах онцлох бүтээлүүд 3

1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Зочин

    2016/06/10 at 19:42

    goyo ym baina

  2. .

    2016/06/11 at 00:10

    FACETIME n joohon hudlaa yu A B 2 facetime-tai baival yrihaas naash biy biyniihee nuuriig harahgui gsen uguu

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *