Цуврал киноны хамгийн т*чаангуй 15 жүжигчид

0

Жүжигчин бүрт онцгой дүр гэж бий. Зарим нь олон дүрд тоглох авьяастай байхад харин зарим нь өөрт тохирох 1 дүрдээ л тоглосоор байдаг. Өөрсдийн хамгийн сайн жүжиглэж чадах дүрээрээ тэд алдар нэрийг олдог билээ.

1. Кейли Куоко

“The Big Bang Theory” цуврал 2007 оны 9 сараас гарч эхлэсэн билээ. Энэхүү цувралд 2 авьяаслаг физикчид болон тэдний тачаангуй хөрш охин Пеннигийн дүрд тоглох Кейли Куокогийн тухай гардаг. Дур булаам шаргал үст маань үйлчлэгч бөгөөд алдартай жүжигчин болохыг хүсдэг нэгэн. Тэрээр сэтгэл хөдлөл ихтэй, сайхан сэтгэлтэй, шийдэмгий бөгөөд өөрөөс нь тэс ондоо хөршүүдтэйгээ сайхан найзууд болдог.

Цуврал киноны хамгийн тачаангуй 15 жүжигчид 1

2. Оливия Уайлд

Америкийн жүжигчин Оливия Уайлд “House M.D.” цувралын Реми Хадли эмчийн дүрд тоглосон юм. Тэрээр янз бүрийн шалтгааны улмаас хэд хэдэн удаа ажлаасаа халагдаж байжээ. Жүжигчин маань Реми Хадлигийн дүрд тоглосноор дэлхий дахинд алдартай болж чаджээ.

Цуврал киноны хамгийн тачаангуй 15 жүжигчид 2

3. Ева Лонгория

“Desperate Housewives” сериал дээр аз жаргалаа хайж буй 4 найз болон хөршийн тухай гарна. Жишээ нь хамгийн дур булаам гэрийн эзэгтэй Габриэль Солис нөхөрт гарсан боловч мөнгө түүнийг аз жаргалтай болгохгүй гэдгийг ойлгоно. Габриэлийн дүрд тоглосон Ева Лонгория сэтгэл татам, гэгээлэг дүрд тоглодог.

Цуврал киноны хамгийн тачаангуй 15 жүжигчид 4

4. Коби Смолдрес

“How I Met Your Mother” телевизийн цуврал дээр Смолдрес Канадаас Америк руу ирсэн залуу хөтлөгч Робин Щербатскийн дүрд тоглодог. Түүний аав хүү хүсдэг байсан учир охиноо хүү шиг л өсгөдөг байна. Робин хоккей үзэж, тамхи татаж, виски ууж ямар ч эрчүүдтэй яриа өрнүүлэхдээ гарамгай нэгэн билээ.

Цуврал киноны хамгийн тачаангуй 15 жүжигчид 3

5. Кристина Асмус

Юуны өмнө жүжигчин маань “Интерны” цувралын Варя Черноусын дүрд тоглож алдартай болсон билээ. Өөртөө итгэлгүй, даруухан, дур булаам Варя өөртөө итгэлтэй, бардам Романенкод дурласнаар тэдний ээдрээтэй дурлал эхлэнэ. Зураг авалт эхэлснээс хойш 3 жилийн дараа Кристина надад кино, театрт зав алга гэсээр зураг авалтанд орохоо болихоор шийджээ.

Цуврал киноны хамгийн тачаангуй 15 жүжигчид 5

6. Женнифер Энистон

Кино урлагийн түүхэн дэх хамгийн алдартай цувралуудын нэг, олон ангит инээдмийн кино бол яриангүй “Friends” юм. Бие биеэ амь шигээ хайрладаг хамгийн сайн найз нөхдийн түүхийг дэлхий даяар шимтэн үзсэн билээ. Сериалд тоглосон жүжигчид бүгд алдар нэрийг олсон бөгөөд сонирхол татам Рейчел Гриний дүрд тоглосон Женнифер Энистон цуврал дууссаны дараа ч жүжигчний карьераа амжилттай хөөсөөр яваа юм.

Цуврал киноны хамгийн тачаангуй 15 жүжигчид 6

7. Хизер Грэм

“Twin Peaks” телевизийн цуврал дээр амиа алдсан ахлах сургуулийн сурагч Лора Палмерын тухай өгүүлнэ. Хизер Грэм урьд нь гэлэнмаа байсан Энни Блэкберний дүрд тоглох ба тэрээр агент Дэйл Куперт дурладаг. Энни хатуу католик хүмүүжлээр өссөн бөгөөд тэрээр аймшигт үзэгдлүүдийг харахаас татгалздаггүй.

Цуврал киноны хамгийн тачаангуй 15 жүжигчид 7

8. Эванжелин Лилли

Канадын жүжигчин Эванжелин Лилли “Lost” цувралд тоглосноор алдартай болсон билээ. Тэрээр онгоцны сүйрлээс амьд гарсан Кейт Остины дүрд тоглодог. Жүжигчин өөрийн дүрээ санадаггүй, учир нь зураг авалт ядаргаатай байсан гэж хүлээн зөвшөөрдөг аж. Тэрээр үргэлж галбираа барьж, фенүүдээсээ нуугдахын тулд гэрийнхээ гадаа хамгаалагчтай байдаг байжээ.

Цуврал киноны хамгийн тачаангуй 15 жүжигчид 8

9. Эмилия Кларк

Эмилия Кларк “Game of Thrones”-ийн Дейенерис Таргариен нэрээрээ олонд илүү танигдсан. Энэхүү алдартай цувралд тоглохдоо Кларк өөрийн шоколадан бор үсээ цасан цагаан өнгөөр сольжээ. “Game of Thrones” цувралын эхний цувралд тоглохдоо Эмилия хэд хэдэн удаа нүцгэн гардаг. Харин дараа дараагийн анги дээр хувцастай авахуулахаар зөвшилцсөн гэдэг. Учир нь Эмилия телевиз болон киноны эротик зүйлст дургүй учраас ийм байдалтай жүжиглэхийг хүсэхгүй байна гэж тайлбарласан байна.

Цуврал киноны хамгийн тачаангуй 15 жүжигчид 9

10. Елена Подкаминская

Оросын жүжигчин Елена Подкаминская одоогийн байдлаар 30 гаруй дүрд тоглоод байгаа ажээ. “Гал тогоо” телевизийн цувралын Викториягийн дүрээр олон түмэн сайн таних биз ээ. Виктория – бие даасан, өөртөө итгэлтэй, дур булаам эмэгтэй. Тэрээр хөөрхөнөөр зогсохгүй бүхэл бүтэн гал тогоог удирддаг ухаалаг нэгэн.

Цуврал киноны хамгийн тачаангуй 15 жүжигчид 10

11. Кристина Хендрикс

Юуны өмнө Кристина Хендрикс “Mad Men” цувралд тоглосон Жоан Холлоуэйн дүрээр алдартай. Улаан үстэй, том хөхтэй, дур булаам бүсгүй үзэгчдийн цуврал үзэж эхлэх гол шалтгаан болсон билээ. Жоан Холлоуэйн дүрээр Кристина гурван ч “Эмми”-гээс шагнал хүртсэн аж.

Цуврал киноны хамгийн тачаангуй 15 жүжигчид 12

12. Рэйчел МакАдамс

“True Detective” цувралын 2-р ангиас Колин Фаррелл, Рэйчел МакАдамс ба Тейлор Китч нар шинээр орж ирдэг. Тэд Калифорнид болсон учир битүүлэг аллагыг судалдаг. Гол дүрийн Эни Беззеридес хүйтэн зэвсгийг гарамгай эзэмшсэн нэгэн бөгөөд шударга ёсны төлөө тэмцэгч нэгэн билээ.

Цуврал киноны хамгийн тачаангуй 15 жүжигчид 11

13. Лина Хиди

Английн жүжигчин “Game of Thrones” цувралын Серсея Ланнистерийн дүрд тоглодог. Серсея зальтай бөгөөд өөрийн нууцлагдмал байдлаараа хүмүүсийг татдаг. Өөрийн аз жаргал болон зорилгодоо хүрэхийн тулд юу ч хийхэд бэлэн нэгэн билээ. Энэхүү дүрээрээ Хиди “Телевизийн цувралын шилдэг эмэгтэй жүжигчин” ангилалаар “Эмми”-гээс шагнал авчээ.

Цуврал киноны хамгийн тачаангуй 15 жүжигчид 13

14. Baywatch

1989 онд телевизээр “Baywatch” цуврал анх цацагдаж байжээ. Анги бүр дээр төгс бие галбиртай аврах ангийхан Лос-Анжелес хотын мужийн эрэг дээр эргүүл хийдэг. Бариу улаан усны хувцастай эмэгтэйчүүдээс үзэгч бүрт өөрийн хайртай дүр байдаг байсан юм. Цуврал хийгдэх 10 жилийн хугацаанд жүжигчдийг бие галбир, тачаангуй байдлыг нь харан шалгаруулдаг байжээ. Тэдний дунд Кармен Электра, Жина Ли Нолин, Трейси Бингэм, Памэла Андерсон зэрэг олон хүмүүс байв.

Цуврал киноны хамгийн тачаангуй 15 жүжигчид 14

15. Наталья Орейро

Аргентиний телевизийн цуврал “Wild angel” 60 гаруй оронд цацагдаж байсан. Гол дүрийн Милагрос Ди Карлогийн харшид шивэгчнээр ажилладаг. Милагрос хөл бөмбөг тоглож, гэрийн эзэгтэйн хүүд сээтэгнэж, үдэшлэгт зугаацаж мөн задгай хувцас өмсдөг сахилгагүй бүсгүй билээ.

Цуврал киноны хамгийн тачаангуй 15 жүжигчид 15

4
ГоёГоё
2
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2015/10/07 at 17:07

    Сэтгэгдэл *yamarch huurhun yum be

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *