Нүүр Таг: арга (Хуудас 12)

Таг: арга

Таныг 100 наслахад туслах 15 арга

Саяхны нэгэн судалгаа хүн төрөлхтний нас уртсаж байгааг харуулжээ. Гэхдээ хүссэн хүн болгон урт наслаад байж чаддаггүй. Эрүүл саруул урт наслахад ажил амьдралын орчин нөхцөл, амьдрал болон хооллолтын хэв маяг, тухайн хүний сэтгэл санааны онцлог гээд олон хүчин зүйл нөлөөлдөг. Гэхдээ хэрвээ та хүсэх юм бол 100 насныхаа ойг үр хүүхэд, ач гуч, зээ зээнцрүүдийнхээ хамт өнөр өтгөн тэмдэглэх боломж …

Согтууруулах ундаа авч орох хориотой газарт чөлөөтэй нэвтрэх арга

Санаанд оромгүй галзуу зүйлсийг хийх дуртай Mike гэгч залуу дараах ‘солиотой’ аргыг сэджээ. Тэрээр олон нийтийн газарт согтууруулах ундаа уухыг хуулиар хориглодог Америк оронд амьдардаг учир ийм санаанд оромгүй арга сэдсэн байна. Baby Flask хэмээн нэрлэсэн энэ зүйлийг хэн ч анзаарахгүй бөгөөд харин эзэмшигчийн хувьд зүгээр л хүүхдээ үнсэж байгаа юм шиг дүр үзүүлээд л дуртай ундаагаа шимээд явах боломжтой …

Хоолны давсыг гэр ахуйн янз бүрийн нөхцөлд хэрэглэх 5 арга

Айл бүрийн гал тогоонд байдаг хамгийн нийтлэг бүтээгдэхүүн бол давс юм. Та бидний өдөр тутмын хоол хүнсэнд хамгийн өргөн хэрэглэгддэг боловч үнэхээр сайн амт нэмж чаддаг энэхүү бүтээгдэхүүнийг олонх хүн зөвхөн хоолны амтлагч төдийгөөр хэрэглэдэг. Гэхдээ энэ бүтээгдэхүүнийг гэр ахуйн янз бүрийн нөхцөлд үр ашигтай хэрэглэх аргууд ч байдаг байна. Хэрхэн яаж ашигладаг болохыг нийтлэлийн дэлгэрэнгүйгээс уншиж танилцана уу. 1. …

Ээж бүрийн мэдвэл зохих 18 ухаалаг арга

Ээж байна гэдэг амаргүй даалгавар гэдгийг хүн бүр мэднэ. Ээжүүд гэр бүл хийгээд гэрийн доторх бүхий л зүйлсдээ анхаарал тавих хэрэгтэй болдог. Энэ шалтгаанаар дараах ухаалаг аргууд болон зөвлөгөөнүүдийг мэддэг байх нь халамжтай гэрийн эзэгтэй байхыг тань хялбар бөгөөд хөгжилтэй болгож өгнө. Эдгээрийг мэдсэнээр та үсэнд наалдсан бохь, даавуун бүтээлгэн дээрх улаан дарсны толбо, хувцсан дээрх тос зэргийг хялбархан арилгах …

Дезодорант буюу үнэр дарагчийг огт өөрөөр ашиглах 5 арга

Суга, хөл болон биеийн бусад хэсгүүд дэх хөлсний бактерийн задралаар биед үнэр үүсэхээс хамгаалах биед түрхдэг бодисыг дезодорант буюу үнэр дарагч гэдэг. Амархан хөлөрдөг, үүнээсээ болоод олон нийтийн дунд өөртөө итгэлгүй байдаг хүмүүст ач тустай энэхүү зүйлийг зөвхөн үнэр дарахад ашигладаг гэдэг хэвшмэл ойлголтоосоо салах цаг болжээ. Үнэр дарагчийг хэрхэн өөр өөр зориулалтаар ашиглаж болохыг дараах нийтлэлээс уншаарай. 1. Хөл …

Зангиаг сайхан зангидах 7 арга

Энэхүү нийтлэл зөвхөн эрчүүдэд төдийгүй хайртай хүндээ халамж анхаарал тавихыг хүсдэг эмэгтэйчүүдэд ч хамаатай юм. Зангиаг зөв, сайхан зангидаж чаддаг байна гэдэг жинхэнэ эр хүний хувьд мөн халамжтай гэргий нарын хувьд чухал чадваруудын нэг. Зангиаг хэрхэн сайхан зангидахыг зураг схемээр харуулсан дараах 7 аргуудыг бүгдийг нь биш гэхэд ганц хоёрыг нь сурчихсан байхад илүүдэхгүй зүйл юм. Энгийн зангидалт Энэ аргаар …

Өдөр тутмын зүйлсийг ашигтай байдлаар хэрэглэх 26 арга

Аливаа зүйлсийг зөвхөн ганцхан зориулалтаар ашиглаж болно гэж бодвол эндүүрэл. Бага зэргийн анзаарал, бүтээлч сэтгэлгээ байхад бидний өдөр тутамдаа ашигладаг зүйлсийг үндсэн хэрэглээнээс нь өөрөөр, бусад олон зориулалтаар ашиглаж болдог. Энэ нь эдийн засагт хэмнэлттэйн дээр гэрт ганцхан зориулалтаар хэрэглэдэг олон зүйл хөглөрөхгүй байх боломжийг олгох юм. Хэрвээ юуг, юунд, яаж ашиглахаа мэдэхгүй байгаа бол дараах аргуудтай танилцаад аваарай. 1. …

Зөгийн бал авах ухаалаг арга

Эцэг хүү Stuart ба Cedar Anderson нарын сэдсэн шинэ арга зөгийн үүрнээс бал цуглуулах аргыг эрс өөрчилж чадах бүтээл болжээ. Австралийн зөгий үржүүлэгч эцэг хүү хоёрын сүүлийн 10 жилийн хугацаанд туршиж, бий болгосон Flow Hive нь тусгайлан бүтээсэн зөгийн сархинагны хүрээ болон гоожуурын системтэй аж. Уламжлалт зөгийн бал цуглуулахтай холбоотойгоор зөгийнүүдийг үймүүлэх явдалгүйгээр, зөгийн бал цуглуулах ажлыг хөнгөвчилсөн энэ аргыг …

Гэрийн нөхцөлд фото хальс боловсруулах арга

Технологийн хөгжил олон зүйлийг халж, шинэ зүйлсийг авчирсан. Хөгжил дэвшлийн замд гээгдэж хоцроод байгаа тэдгээр зүйлсийн нэг бол фото хальс боловсруулах ажиллагаа юм. Өнөөдөр фото хальс боловсруулдаг газар гэж бараг үгүй болсны дээр фото хальс гэдэг зүйл маань ч өөрөө олдохоо больжээ. Гэхдээ олон айлуудад хуучны фото хальснууд нь хадгалагдсаар байгаа гэдэгт эргэлзэх хэрэггүй байх. Тийм болохоор гэрийн нөхцөлд фото …

Шүдний оог ухаалгаар ашиглах 9 арга

Шүдний ооны үндсэн үүрэг нь мэдээж хэрэг бидний амны хөндийг цэвэрлэж, шүдний чулуунаас хамгаалах билээ. Гэхдээ түүний цэвэрлэгээний чадвар, өнгөлөгч бүтэц нь түүнийг гэр ахуйн олон зүйлд ашиглах боломжийг бүрдүүлдэг. Гэвч энэ тохиолдолд нэг зүйлийг сануулахад хэрвээ та цэвэрлэх, өнгөлөх зэрэгт шүдний оог ашиглах гэж байгаа бол гель болон өнгийн шүдний оог бус цагаан шүдний оо ашиглах нь зүйтэй юм. …

Өвлийн улиралд машинтай хүн бүрийн мэдвэл зохих 18 зөвлөгөө

Өвлийн улирлын цорын ганц гоёл болсон цас мөс гулгах тоглоход сайхан ч зарим үед тэр дундаа машинтай хүмүүсийн хувьд багагүй асуудал үүсгэдэг. Дэлхийн зарим орнуудад орсон асар их цас гадаа хоносон машинуудыг ил харагдахгүй болтол дарснаар жолооч нарт машинаа хунгар цасан дороос ухаж гаргах асуудал тулгарч байна. Хүйтэн шөнө машины шил цонх бүхэлдээ цантаж, хусаж арилгахаас өөр аргагүй болдог. Энэ …

Сайн илтгэгч болох хялбархан 5 арга

Олон нийтийг хамарсан үйл явдал дээр үг хэлнэ гэдэг таны хувьд мэргэжилтний хэмжээнд хүртэл байр сууриа өсгөх, бизнесийнхээ пи-арыг бий болгох гайхалтай арга юм. Гэвч гайхалтай илтгэгч болно гэдэг шинжлэх ухаан бус урлаг билээ. Энэхүү урлагийг хэрхэн эзэмших билээ хэмээн санааширч суугаа эрхэм уншигч танд шилдэг илтгэгч болоход тус болох 5 хялбархан зөвлөгөөг хүргэж байна. 1. Контентыг биш концепцийг тогтоо …

Хурдан хугацаанд жин хасах 15 арга

Хүний эрүүл байх үндэс нь хэвийн хэмжээний жинтэй байх. Хэт тарган эсвэл хэт туранхай байхын аль аль нь биеийн ерөнхий эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Өнөө үеийн хүмүүсийн амьдралын хэв маяг дэлхий даяар таргалалт ихсэхэд нөлөөлж байгаа бөгөөд маш олон хүн жингийн илүүдлийн улмаас эрүүл мэндийн олон талын сөрөг талуудтай тулгараад байгаа. Эрүүл байх хүсэлтэй ч жингийн илүүдэлд өртчихөөд байгаа хүмүүст …

Сонирхохгүй байгаагаа илэрхийлэх 10 арга

Хэн нэгэн өөрт чинь таатай хандаж байгааг мэдэх сайхан ч энэ нь ямар нэгэн байдлаар таалагдахгүй байгаа хэн нэгэн залуу эсвэл бүсгүй өөрийг чинь эргүүлээд байх нь сайхан гэсэн үг биш. Гэтэл иймэрхүү тохиолдлууд бидэнд нэг биш удаа тохиолддог. Харин энэ тохиолдолд та яаж түүнд тэр таны сонирхдог хүн биш гэдгийг ойлгуулдаг вэ? Хэрхэн түүнийг шархлуулахгүйгээр сонирхохгүй байгаагаа илэрхийлдэг вэ? …

1...111213...15Хуудас 12 - 15

Санал асуулга

Та аль үүрэн операторын хэрэглэгч вэ?

Та 2 сонголт сонгох боломжтой

Фэйсбүүк

Санал болгох