Америкийн гэрэл зурагчин Dona Schwartz нь Анненбергийн холбоо харилцааны сургуулийг докторын зэрэгтэйгээр дүүргэснээс гадна гэрэл зургийн салбарт уран бүтээлч, эрдэмтэн, сургагчийн ажлыг мэргэжлийн түвшинд хийж гүйцэтгэдэг. Ганцаарчилсан болон хамтарсан олон арван үзэсгэлэнгүүдээ гаргаж, хэд хэдэн номоо хэвлүүлсэн энэ хөдөлмөрч эмэгтэйн гэрэл зургийн нэгэн сонирхолтой төслийг та бүхэнд толилуулж байна. Гэрэл зурагчин Dona Schwartz-ын энэхүү фото төсөлд хүүхдийнхээ өрөөнд зогсож байгаа …
























