Шинэ мэдээ

Элсэн цөлийн дундах бадамлянхуа цэцэг буюу Өвөр Монголын Ордос дахь Сяншавань амралтын газар

Өвөр Монголын Ордос хотын орчимд сунан тогтсон Му-Ус нэртэй цөлийн элсэн манхнуудын дунд Цөлийн лянхуа цэцэг нэртэй зочид буудал бүхий Сяншавань хэмээх тансаг амралын газар үүд хаалгаа нээжээ. Элсэн дээр гулгах, тэмээ унах, элсэн манхнуудын дээгүүр нийтийн автобусаар аялах хамгийн гол нь элсэн манхны дууг сонсох /дуут элс/ зорилгоор жилээс жилд ирдэг жуулчдынх нь тоо нэмэгдсээр байгаа нь энэхүү амралтын …

Канадын бух гөрөөсний арьсаар өвч бүрсэн машин зарна

Зөвхөн Рустам гэх нэрнээс өөр ил тодорхой зүйлгүй байгаа Оросын Москва хотын нэгэн автомашины хоббитон Дундад Дорнодын уран гартан мэргэжилтний хээлж хуалан чимсэн Канадын бух гөрөөсний арьсаар өвч бүтэн бүрсэн Peugeot маркын машиныг зарахаар зэхэж байна. Өвч бүтэн бүрсэн гэдэг нь машины гадна дотор хэсгүүд төдийгүй тээшний хэсэг тэр ч бүү хэл моторын хэсгийг хүртэл ховордсоны улмаас Канадын аюултай нөхцөлд ороод байгаа …

Сургуулийн автобус дөрвөн дугуйтай тухлаг гэр болж хувирсан нь

Зарим хүмүүс төгсгөлгүй үргэлжлэх замаар моторын хүнгэнэх дуун доор эрх чөлөөтэй амьдрах дуртай байдаг. Тэдэнд суурин гэр орон, байр сууц огтоос шаардлагагүй бөгөөд суурин байшин сууцны оронд бараг байнгын шахам эргэлдэх дөрвөн дугуйн дээрх тухлаг гэр орныг өөрсдөө бий болгож чаддаг. Эрх чөлөөт, дур зоргоороо амьдралын хэв маягийг эрхэмлэдэг эдгээр хүмүүсийн нэг болох Хенк Бутитта /Hank Butitta/-гийн өвөрмөц сууцыг та …

BMW компани М4 концепцио олны нүдний өмнө ил гаргалаа

Жил бүр Калифорний Монтерей хотын газар нутагт сонгодог загварын машинуудын цугларалт болдог. Энэ бол бүтэн долоо хоног үргэлжилсэн Пеббл Бич Конкоурс д’Элеганс /Pebble Beach Concours d’Elegance/ автомашины буяны үйл явдлын хаалтын үйл ажиллагаа юм. Ойролцоогоор 15,000 оролцогчид оролцдог энэхүү фестивалийн энэ жилийн үйл явдлын нээлтийн үеэр Германы тансаг зэрэглэлийн автомашин үйлдвэрлэгч Гурван том /German Big 3/ компаний нэг болох BMW компани өөрийн …

Өндрийн харайлтаас газардаж байгаа эмэгтэй тамирчид

Энэ сарын 10-наас 18-ныг хүртэлх хугацаанд ОХУ-ын нийслэл Москва хотноо Хөнгөн атлетикийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж өнгөрсөн. Олон улсын хөнгөн атлетикийн тэмцээний 14 дэх удаагийн энэхүү тэмцээнээр ОХУ хамгийн олон алтан медаль хүртсэн нь 2001 оноос хойш анх удаагаа тохиосон түүхэн үйл явдал болсон бол нийт медалийн тоогоор АНУ тэргүүлжээ. Дэлхийн 206 орны 1974 тамирчин оролцсон уг тэмцээн Хөнгөн атлетикийн Дэлхийн …

103 настай эмээ шүхрээр үсэрчээ

Нас бол бялуун дээр зоосон лааны тоо гэж хэлэх хүмүүс байдаг. Өнөө цагт цэл залуухнаараа хөшингө хөдөлгөөнгүй нэгэн болчихоод элдэв өвчин хууч тоочиж яваа хүн олон болсон. Гэхдээ хөдөлгөөн бол мөнхийн залуу, эрүүл амьдралын үндэс гэдгийг баталсан олон хүмүүс байдаг. Тийм хүмүүс нас бол цаасан дээр бичсэн тоо гэдгийг бардам хэлдэг бөгөөд тэдний нэг болох Айда Мендис /Aida Mendis/-ийг бид …

Кадиллакын ирээдүйд өмнөө барих загварын төлөөлөл

Америкийн Женерал Моторс /General Motors/ компаний салбар болох Кадиллак /Cadillac/ компани Элмираж /Elmiraj/ хэмээн нэрлэсэн концепци машинаа олон нийтэд дэлгэн харуулжээ. Тус компаний ирээдүйн шилдэг төлөөлөл, үлгэр жишээ загвар хэмээгдэж байгаа хоёр хаалгатай энэхүү концепци машин 1960-аад оны үеийн Кадиллакын алтан үеийг эргэн сануулсан загвар болсон бөгөөд сонгодог эриний хоёр хаалгатай машинд орчин цагийн дэвшилтүүдийг шингээж өгсөн байна. Кадиллакын төлөөлөгчдийн …

Сэтгэл хөдөлгөм гайхалтай нөхөрлөл

Нэг хуучин найз хоёр шинээс дээр гэж үг байдаг. Нөхөрлөл гэж чиний муу талуудыг ч гэсэн мэддэг боловч чамайг хайрладаг хүнийг хэлнэ. Сайн найзаа олно гэдэг бол гайхалтай амжилт. Сайн найзуудад хөрөнгө мөнгө болон үндэстэн ястны ялгаа байдаггүй. Сайн найз чамайг хазайхад тулахаас гадна хүнд байдлаас гарахад тусална. Энэ мэтчилэн сайн анд найз, үнэнч дотно нөхөрлөлийг магтсан олон сайхан үг, …

Бодит болон хийсвэр ертөнцийг холбосон технологитой нүдний шилний урьдчилан захиалга эхэллээ

Компьютерын программ хангамжийн Мета /Meta/ компани Мета 0.1 /Meta 0.1/ нэртэй бодит болон хийсвэр ертөнцийг холбосон технологи /augmented reality/ бүхий нүдний шилийг бүтээсэн бөгөөд энэхүү дэвшилтэт нүдний шилнийхээ урьдчилсан захиалгаа авч эхэлжээ. Тус компани нь хэдхэн сарын өмнө энэхүү бүтээлийнхээ цаашдын хөгжлийг дэмжих санхүүгийн тусламж дэмжлэгийг авч байсан бөгөөд өнгөрөгч 7 хоногийн сүүлээр өөрийн албан ёсны сайт дээр 667 долларын …

Юмсын талаарх таны бодлыг өөрчлөх зургууд

Хорвоо ертөнц дээр та бидний сонирхлыг татах үй олон зүйлс бий. Тэдгээрийн заримын талаар бид та бүхэнтэйгээ хуваалцахаар шийдлээ. “Юмсын талаарх таны бодлыг өөрчлөх зургууд” нэртэй энэхүү фото нийтлэлийнхээ хүрээнд бидний амьдран буй эх цэнхэр Дэлхий болон бусад зүйлсийн тухай хамгийн сонирхолтой гэж хэлж болох зургуудыг бэлтгэсэн байгаа ба энд багтсан зургуудын заримыг та урьд нь хэзээ ч харж байгаагүй …

Лонхон дотроо бүтэн лийртэй амтлаг брэнди

Испаний өмнөд хэсэг, Германы зарим газруудад лонхон дотроо бүтэн жимстэй амтлаг брэнди, ликёрнууд үйлдвэрлэдэг. Тэгвэл яаж энэ жимснүүдийг нарийхан амсартай шилэн лонхон дотор бүтнээр нь хийсэн байх вэ? Хариулт нь маш энгийн. Тэд модонд ургаж эхэлсэн лийрийн жижигхэн үр бүрийг лонхны амсраар шургуулж, лонхыг мөчирт бэхлэн тогтоодог бөгөөд жимснүүд урган томорч, бүрэн боловсормогц лонхтой нь хамт ишнээс тайрч салгаж авдаг …

90-ээд оны телевизийн цувралын одод

Өнгөрсөн зууны 90-ээд онуудад сэтгэл хөдөлгөсөн олон телевизийн цувралууд гарч, айл болгон тэдгээрийг анги алгасалгүй үздэг байсныг санаж байна уу? Үзэгчид хайртай баатруудынхаа амьдралыг шимтэн үзэж, тэдэнтэй хамт баярлаж, хамт гунигладаг байсан. Тэрхүү телевизийн цувралуудын эерэг дүрийн гол баатруудыг бурхан мэт шүтэж, тэдэн шиг болохыг хүсдэг байсан. Тэгвэл тухайн үеийн дэлгэцийн алдартнууд өдгөө ямар хүмүүс болцгоосон бол? Дараах зургууд танд …

Хятад дахь капсул зочид буудал

Капсул зочид буудал /Capsule hotel/ гэдэг нь Японд үүсэж хөгжсөн олон тооны маш жижиг өрөөнүүд буюу капсулаас бүрдсэн хямд үнэтэй, шөнийг өнгөрүүлэх зориулалт бүхий зочид буудлын төрөл юм. Уламжлалт зочид буудлуудын зочиддоо санал болгодог үйлчилгээнүүдийг үзүүлдэггүй энэ төрлийн зочид буудал Хятадын Хайнань мужийн Хайкоу хотод байгуулагдсан бөгөөд 200 кв.м талбай бүхий уг зочид буудлын 26 капсул өрөөнүүд нь хоёр эгнээ …

Гэрийн нөхцөлд батга эмчлэх үр дүнтэй аргууд

Ямар ч хүн үзэсгэлэнтэй, сайхан харагдахын үндэс суурь нь цэвэр, эрүүл арьс. Гэтэл бидний арьсан дээр үе үе “урилгагүй зочид” морилдог. Тэд зөвхөн нүүрний арьсан дээр төдийгүй хүзүү, мөр, нуруун дээр хүртэл байр сууриа эзлэх нь бий. Хэн бүхний дургүй, үзэн яддаг энэ батга хэмээгч зүйлээс алс хол байхын тулд ариун цэврийг дээд зэргээр сахихын дээр идэж ууж байгаа зүйлдээ …

1...1,6131,6141,615...2,067Хуудас 1,614 - 2,067

Санал асуулга

Та аль үүрэн операторын хэрэглэгч вэ?

Та 2 сонголт сонгох боломжтой

Фэйсбүүк

Санал болгох