Шинэ мэдээ

Цөцгийн тосонд нөөшилсөн халиар бэлтгэх жор

Хаврын улирлын нэг гайхамшигтай тал нь шинэ ногоонууд гарч ирдэг явдал. Гэвч ургах хугацаа нь харьцангуй богинохон. Гэхдээ тохиромжтой үед нь түүж аваад нөөшилж хэрэглэх арга байдаг. Манайхны хувьд хавар 4-5 сард халиар түүж, халиартай бин, хуушуур хийх, татаж дарах гэх мэтээр хэрэглэдэг. Тэгвэл бидний хэрэглэдгээс арай өөр арга ч байдаг байна. Тодруулбал халиарыг цөцгийн тосонд нөөшлөх арга байдаг аж. …

Florian Kohler биллиардны ширээн дээр гайхамшгийг харуулж байна

Venom Trickshots Corp.-ын эзэмшигч, пүүл биллиардны мэргэжлийн уран сайхны тоглогч Флориан Колер /Florian Kohler/-ын биллиардны ширээн дээр хэрхэн гайхамшгийг харуулж байгаа бичлэгийг үзэгч та бүхэндээ толилуулж байна. 1988 онд төрсөн энэ залуу эрийг 18 нас хүртлээ биллиард тоглож байгаагүй гэдэгт итгэхэд ч бэрх. Түүний 18 насны төрсөн өдрөөр эцэг эх нь биллиардны ширээ бэлэглэснээр ирээдүйн гайхалтай trickshot-ын эзэн бэлтгэгдсэн байна. …

BBC “Хүн төрөлхтөн хоёр дэд төрөлд хуваагдаж байна” хэмээн мэдээлжээ

Шинжлэх ухааны уран зөгнөлт жанрын бүтээлүүдээрээ алдартай Английн зохиолч H.G. Wells 100,000 жилийн хугацаанд хүн төрөлхтөн хоёр дэд төрөлд хуваагдаж магадгүй гэж таамаглан хэлсэн. Лондонгийн Эдийн засгийн сургуулийн хувьслын онолч Оливер Карригийн тооцоолсноор генетикийн дээд ангиллын болон ухаан мөхөс доод ангиллын хүмүүс гарч ирэх гэнэ. Оливер Карригийн хэлснээр технологийн хамаарал эцэстээ хүрэхийн өмнө хүн төрөлхтөн 3000 жилийн хугацаанд оргилдоо хүрэх …

Малайзын сураггүй болсон онгоцны ‘хар хайрцаг’-наас дохио иржээ

Австралийн ерөнхий сайд Тони Абботт “Бид МН370-ын хар хайрцагнаас дохио илрүүлсэн гэдэгтээ маш итгэлтэй байна.” гэж хэлснийг ВВС мэдээлжээ. Өнгөрөгч  3-р сарын 8-нд Куала Лумпураас Бээжингийн чиглэлд 239 хүнтэйгээр гарсан нисэх онгоцыг Энэтхэгийн далайн өмнөд хэсэгт осолдсон гэж Малайзын ерөнхий сайд хэлсэн бөгөөд Энэтхэгийн далайд маш олон тооны хэлтэрхийнүүд ажиглагдсан. Гэвч хиймэл дагуулын олж илрүүлсэн тэрхүү хэлтэрхийнүүд өнөө хэр нь МН370 …

Samsung Galaxy S5 гар утас худалдаанд гарлаа

Дэлхийн гар утасны зах зээл дээр тэргүүлэгч брэндүүдийн нэг Samsung компани өөрийн өмнөө барьдаг бүтээгдэхүүн болох Samsung Galaxy гар утасныхаа хамгийн сүүлийн загварыг өнөөдөр худалдаанд гаргалаа. Өнгөрөгч 2-р сард Дэлхийн гар утасны конгресс дээр танилцуулагдаж байсан Samsung Galaxy S5 ухаалаг гар утас Нэгдсэн Вант улсад 599 фунт стерлинг, АНУ-д 650 долларын үнээр тус тус худалдаалагдаж байгаа юм байна. [embedyt]https://www.youtube.com/watch?v=3WauIqTS2oc [/embedyt] …

АНУ-ын тэргүүн хатагтай асан Хиллари Клинтон руу гутал шиджээ

2008 онд АНУ-ын 43 дахь ерөнхийлөгч Жорж Буш руу Ирак сэтгүүлч гутлаа шидэж байсан түүхтэй. Гэтэл өчигдөр Лас Вегас хотод илтгэл тавьж байсан АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга, тэргүүн хатагтай асан Хиллари Клинтон руу нэгэн эмэгтэй гутал шидсэн байна. Мандалей Бей зочид буудал-казинод болсон хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрийн талаар ярьж байсан түүний нүүрний хажуугаар гутал тун ойрхон өнгөрчээ. Хатагтай …

Эмч нар лабораторид ургуулсан үтрээг шилжүүлэн суулгажээ

АНУ-ын Умард Каролина мужийн Wake Forest Baptist Medical Centre-ийн эмч нар лабораторид ургуулсан үтрээг 4 эмэгтэйд шилжүүлэн суулгах мэс ажилбар хийсэн байна. Мэс ажилбарт орсон эмэгтэй нэг бүрийн биед тохирох хэмжээ хэлбэрээр үтрээг ургуулахын тулд эд эсийн дээж болон өөрөө задарч уусах хэвийг ашиглажээ. Үтрээ шилжүүлэн суулгуулсан эмэгтэйчүүд бүгд бэлгийн харилцааны үед мэдрэгдэх зовиургүй, дур хүсэл төрөх, чийгшил болон дур ханалт, …

Apple iCup аяганы концепци загвар

Канадын зураач, 3D артист, дизайнер Tomislav Zvonarić технологийн салбарын нэрт брэнд Apple-д зориулсан iCup нэртэй оффисын кофены аяганы концепци загварыг бүтээжээ. Apple брэндийн логоны дүрс бүхий энэ аяга жижигхэн халдаг тавган дээр тавигдах ба энэ нь уг аяганы эзэмшигч хичнээн ч удаан хугацаагаар ажиллаж байсан хамаагүй аяган доторх шингэнийг халуунаар байлгах үүрэгтэй. Үнэхээр дэгжин, гайхалтай загвар бүхий энэ аяга USB утсаар …

Амьдралыг тэтгэгч усны тухай сонирхолтой 15 баримт

Дэлхийн гадаргын 70-75 хувийг усан бүрхүүл эзэлдэг ч үүний зөвхөн ганцхан хувь нь л цэвэр ус байдаг. Мөн хүний биеийн 70%-ийг ус эзэлдэг ба бид цангахад бидний бие дэх усны ердөө 1% нь л алдагдсан байдаг. Хэрэглээ болон нөөц, цаашдын ирээдүйнхээ талаар дэлхийн оршин суугчдын санааг зовоож байгаа устөрөгч, хүчилтөрөгчийн нэгдэл болсон энэхүү бодис бол амьдралыг тэтгэгч чандмань эрдэнэ юм. …

Санамсаргүй боловч цаг хугацааг гайхалтай тооцож авсан гэрэл зурагнууд

Төгс гэрэл зураг авах нь хэн бүхэнд гайхалтай сэтгэл ханамжийг өгдөг. Ер бусын гэрэл зураг авахын тулд зураг авч байгаа хүн туйлын мэдрэмжтэй байх ёстой. Гэхдээ зарим тохиолдолд энгийн нөхцөлд санамсаргүй авсан гэрэл зурагнууд үнэхээр дахин давтагдашгүй бүтээл болох нь бий. Энэ бол хамгийн тохиромжтой цагт гэрэл зургийн хальснаа буусан агшнууд байдаг. Дараах 25 гэрэл зураг нь санамсаргүйгээр авагдсан зурагнууд …

Дэлхийн улсуудын засгийн газраас тогтоосон хачирхалтай хоригууд

Бүхэл бүтэн улс орныг хэргийг хөтөлж, удирдан жолоодно гэдэг амаргүй хэрэг. Тийм ч учраас хэдэн саяар тоологдсон хүн амтай улс гүрнүүдийн засгийн газрууд ард иргэдийнхээ хийж болох болохгүй зүйлсийг хуульчлан зааж, дүрэм журам гаргадаг. Нэг хүний эрх, эрх чөлөө нөгөө хүний эрх, эрх чөлөөгөөр хязгаарлагдах учиртай хойно энэ нь ч зөв. Гэхдээ шар хувцас өмсөхөөс эхлээд цаг хугацаагаар аялахыг хориглосон …

Вена хот дахь Microsoft-ын оффист хийсэн фото аялал

Өнгөрөгч 2-р сард Австрийн нийслэл Вена хотод Microsoft корпорацийн шинэ оффис албан ёсоор нээлтээ хийсэн байна. Хамгийн бүтээлч ажлын байрны орчинг бүрдүүлдэг компаниудын нэгд зүй ёсоор тооцогддог тус корпорацийн шинэ оффисын загварыг Innocad Architektur уран барилгын пүүс гаргажээ. Гайхалтай өнгөлөг, амьд байгалийн өнгийг түлхүү ашигласан, хараа булаам дизайны элементүүд бүхий энэхүү шинэ оффист хийсэн фото аялалын зургуудыг үзэж сонирхохыг урья. …

Технологийн ирээдүйг харуулсан шилдэг 12 концепци мотоцикл

Мотоциклын загварын бүх уламжлалт концепциудыг няцаасаар гарч ирж буй эдгээр мотоциклууд нь загвар болоод технологи, үйл ажиллагааны төгс нийлэмж юм. Энэхүү концепци загваруудыг бүтээгчдийн дунд Honda, Ferrari, Dodge тэргүүтэй дэлхийн шилдэг мотоцикл үйлдвэрлэгчид багтаж байгаа аж. Мотоциклын ирээдүй үнэхээр нүд унагаж, ам ангайлгам болжээ. Audi Peugeot Toyota-гийн i-Real SkyBike Triumph Hover Bike Hybrid bike Honda Volkswagen S4FE цахилгаан мотоцикл Hyundai …

11 дэх өдрийн жор: Чеддер бяслаг, шарсан төмстэй шарвин

Монголчууд бидний олонх нь шарж болгосон хүнсэнд дуртай байдаг. Манай сайтаас явуулж буй 4-р сарын өдөр бүрийн амтат зоог цувралын 11 дэх өдрийн жор бол бяслагтай, гогодтой, шарсан төмстэй шарвин. Үнэхээр онцгой сонсогдож байгаа биз. Энэхүү цувралын маань нэг онцлог нь Монголчууд бидний хувьд тэр бүр танил бус амтыг санал болгож байгаа явдал юм. Roasted potato galette with cheddar and …

1...1,5281,5291,530...2,067Хуудас 1,529 - 2,067

Санал асуулга

Та аль үүрэн операторын хэрэглэгч вэ?

Та 2 сонголт сонгох боломжтой

Фэйсбүүк

Санал болгох