Хөлдөөгчөө цэвэрлэх гээд гэсгээсний дараа эвгүй үнэртээд байсан юм, харин энэ асуудлыг ариун цэврийн цаас шийдэж өгсөн шүү

2

Хөргөгчний хөлдөөх хэсэг, мөн хөлдөөгчийг гэсгээж цэвэрлэх нь төвөгтэй ч гэлээ зайлшгүй хийх цэвэрлэгээ юм. Үнэнийг хэлэхэд, гэсгээсний дараа миний хөргөгчнөөс эвгүй үнэр үнэртэх болсон. Тааламжгүй асуудлыг шийдэхэд хадам маань тус болсныг нуух юун. Хэд хоногийн өмнө тэднийхээр ороод гарахдаа санаандгүй хөргөгчийг нь онгойлгож хараад туршлагатай эзэгтэйн арга намайг багагүй гайхшруулж билээ.

Өнөөдөр та бүхэндээ ариун цэврийн цаас хөлдөөгч хэсгийг хэрхэн аварч байгааг танилцуулна.

Хөлдөөгчийг гэсгээж цэвэрлэх нь

“Зөөлөн боодол ариун цэврийн цаас, хамгийн гол нь цагаан өнгөтэй – өнөөдрийн хөргөгч, хөлдөөгчний аврагч болно” гэж миний хадам инээд алдан хэлсэн юм.

Ариун цэврийн цаас – хөргөгчний цэнгэг үнэр, ариун цэврийг сахихад хамгийн өндөр үр дүнтэй арга болж байна. Учир нь уг цаас өөртөө чийгийг дээд зэргээр шингээдэг ажээ. Ердөө ганцхан боодол цаас хөргөгч, хөлдөөгчийг эвгүй үнэрээс хамгаална. Хамгийн гол нь сайн чанарын цаас сонгох хэрэгтэй, өөрөөр хэлбэл ямар нэгэн үнэргүй байх ёстой. Учир нь хоол хүнсээр дүүрэн хөргөгчиндөө тавьж байгаа цаас гэдгийг бүү мартаарай.

© Depositphotos

“Би ийм байдлаар хөргөгчний ариун цэврийг нэг биш жил хангаж байна. Мөн хөргөгчний илүүдэл чийгийг өөртөө шингээж авдаг болохоор хоол хүнс ч удаан хадгалагддаг” гэж хадам ээж минь хэлсэн юм.

“Ариун цэврийн цаасыг хөргөгчний дурын тавиур дээр тавьж болно – хэдхэн хоногийн дотор илүүдэл чийгийг өөртөө шингээгээд авчихдаг. 3-4 хоногийн дараа цаас бүр чийгтэй болсон байгааг ч анзаарна. Халуун пааран дээр тавьж хатаагаад буцаагаад л хөргөгчиндөө хийж болно. Сардаа нэг удаа л цаасыг сольж байхад болно доо” гэж зөвлөсөн.

© Depositphotos

Мөн хөргөгчний чийгийг жирийн аяга таваг угаагч ч өөртөө шингээж чаддаг. Нэг ширхэг порлонон угаагчийг хөргөгчний тавиур дээр тавихад хоол хүнс урьдынхаасаа удаан хадгалагдах болно.

© Depositphotos

Мөн ариун цэврийн цаас тавьсан үед санаандгүй асгасан хоол хүнсийг ч арчиж цэвэрлэхэд амар байдаг.

© Depositphotos

Хадам ээж 3 жижиг боодол ариун цэврийн цаас хөргөгчиндөө тавихыг зөвлөсөн: хөргөгчний хаалга, хөлдөөгчид тус бүр нэгийг, мөн ногооны хэсэгт нэгийг байрлуулна. Туршиж үзэхэд ер харамсахгүй арга юм шүү.

Уншигч танд бусдадаа санал болгох өөр арга байгаа юм биш биз? Тэгвэл сэтгэгдэл хэсэгт бичиж үлдээгээрэй.

10
ГайхмаарГайхмаар
4
ХөөрхөнХөөрхөн
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *