11 дэх өдрийн жор: Чеддер бяслаг, шарсан төмстэй шарвин

0

Монголчууд бидний олонх нь шарж болгосон хүнсэнд дуртай байдаг. Манай сайтаас явуулж буй 4-р сарын өдөр бүрийн амтат зоог цувралын 11 дэх өдрийн жор бол бяслагтай, гогодтой, шарсан төмстэй шарвин. Үнэхээр онцгой сонсогдож байгаа биз. Энэхүү цувралын маань нэг онцлог нь Монголчууд бидний хувьд тэр бүр танил бус амтыг санал болгож байгаа явдал юм.

Roasted potato galette with cheddar and chives

Galette гэдэг нь Франц гал тогоонд хэрэглэгддэг нэршил бөгөөд бидний хийдэг бинтэй төстэй төрөл бүрийн дугуй, хавтгай хэлбэртэй гурилан бүтээгдэхүүнийг хэлдэг байна. Галеттены орц: 1 1/4 аяга гурил, 1 ц.х элсэн чихэр, 1/2 ц.х давс, 1/2 аяга царцуу давсгүй масло /дөрвөлжин хэрчиж бэлдэнэ/, 1/2 аяга цөцгийг нь авсан сүү.

Саванд гурил, элсэн чихэр, давсаа хийж холиод дээрээс нь дөрвөлжлөн хэрчсэн царцаа маслоо нэмж гараараа багсарна. Маслоо хайлуулахгүйгээр аль болох хурдан багсарч, дээрээс нь хүйтэн сүүгээ хийгээд сэрээгээр зуурна. Зуурмаг арзгардуу байх ёстой ба нэг бөөн болгоод хүнсний скочоор ороож, хөргөгчинд  цаг орчим амраана.

Шанзны орц: дунд зэргийн хэмжээтэй 2 ширхэг төмс, 2 амны халбага оливийн тос, 1-2 ц.х Old Bay Seasoning /энэ амтлагч нь төрөл бүрийн ногоон ургамал, амтлагчны холимог бөгөөд 1 амны халбага цоохор майлзны үрний нунтаг бүхий давс, 1/4 ц.х амтат чинжүүний нунтаг, 1/8 ц.х хар перецний нунтаг, 1/8 ц.х халуун улаан чинжүүний нунтаг, 1 чимх хуурай гич, 1 чимх задь, 1 чимх шанц /cinnamon/, 1 чимх цагаан гаа, 1 чимх лиш цэцгийн чинжүү /allspice/, 1 чимх амт оруулагч башир цэцэг /clove/-ийг хольж, тагтай шилэн саванд хийн хуурай сэрүүн газарт 2 сар хадгалж болно./1/2 аяга үрсэн чеддер /cheddar/ бяслаг, 3 амны халбага сайтар жижиглэж хэрчсэн гогод, 1 том өндөг /хутгасан/

Шарах шүүгээгээ 190 хэм хүртэл халаана. Төмсөө нимгэн хавтгай хэрчиж, тосолсон листэн дээрээ нэг эгнээ өрөөд оливийн тос, Old Bay Seasoning амтлагчаа ахиухан цацаж өгнө. Нилээд зөөлөртөл нь 15 минут орчим жигнээд гаргаж бага зэрэг хөргөнө.




Листэн дээрээ цаас дэвсэж бэлдэнэ. Гурилан зуурмагаа хуурай гурил цацсан тавцан дээр гаргаж, 5 мм орчим зузаантай болгож элдээд листэн дээрээ тавина.


Гурилныхаа гол хэсгээр хутгасан өндөг түрхээд жигнэсэн төмснийхөө талыг захаар нь зай үлдээн голд нь тавина. Үрсэн бяслаг болон гогодныхоо талыг цацаад, үлдсэн төмсөө тавьж, дахин бяслаг, гогод цацаж, илүү гарсан гуриландаа хутгасан өндгөө түрхээд төмсөө тал талаас нь ороох маягтай хучиж өгнө.


Зуурмагныхаа гадна талыг дахин өндгөөр өнгөлөөд шарах шүүгээндээ хийж, алтан шаргал өнгөтэй болтол 15 минут жигнэнэ. Зуухнаас гаргаж, халуунаар таваглан идвэл бүр янзтай. Сайхан хооллоорой.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *