Шинэ мэдээ

Шилэн гарааш бүхий тэнгэр баганадсан барилга Маяамид сүндэрлэж байна

Маяамид баригдаж байгаа Porsche Design Tower цамхаг нь эзэмшигчдэд машинаа яг өрөөнийхөө хажууд, дан шилээр хийгдсэн гараашид тавих боломжийг олгох аж. 57 давхар дээд зэргийн тансаг пентхаус хэлбэрийн энэ сууц Sunny Isles Beach дэх хамгийн өндөр барилга болох юм байна. Сууц нэг бүр нь 4 саяас эхлээд 32,5 сая доллар хүртэлх үнээр худалдаалагдахаар төлөвлөгдөж буй уг барилгын нэг сууцны шилэн гараашид …

Өөрийгөө эрсдэлтэй нөхцөл байдалд оруулсан хачирхалтай хүмүүс

Зөвхөн хүүхэд л хар муу санаагүй, аливаа зүйлийн эрсдэлийг бодож үзэлгүйгээр үйлдэл хийдэг. Харин өсөж томрох тусам аливааг хийхдээ эрсдэлтэй, аюултай талыг нь тооцоолж үздэг болдог. Гэтэл насанд хүрсэн хүмүүс мөртлөө яг л хүүхэд шиг томоогүй, бодлогогүй аашилдаг хүмүүс ч байдаг аж. Тэднийг хийж байгаа зүйлдээ үнэхээр итгэлтэй байна гэж үзэх үү, эсвэл хөнгөн хуумгай нэгэн гэж бодох уу? Аль …

Холливудын хамгийн өндөр орлоготой эмэгтэй жүжигчид

Холливудын хамгийн өндөр орлоготой эмэгтэй жүжигчид хэмээх энэхүү жагсаалтыг жүжигчин Angelina Jolie тэргүүлж байна. Forbes сэтгүүлээс жил бүр гаргадаг жагсаалтын тэргүүнд бичигдэж байгаа жүжигчин бүсгүйн хамгийн сүүлийн том бүтээл нь 4 жилийн өмнөх The Tourist кино байсан ч тэрээр сүүлийн 12 сарын хугацаанд 33 сая долларын ашиг орлоготой ажилласан хэмээн тус сэтгүүл үнэлсэн байна. Доорх жагсаалт нь өгсөх байдлаар бичигдсэн …

Сүүлийн 30 жилд тохиогоогүй хүйтэн өвлийг туулж буй Монгол орон

Манай Монгол орны өвлийн улирал эрс тэс хүйтэн уур амьсгалтай, урт байдаг. Өвөлдөө дунджаар -15-аас -30 хэм хүртэл хүйтэрдэг. Гэхдээ 2009-2010 оны өвөл Монголд сүүлийн 30 жилд тохиогоогүй их хүйтэн өвөл болж, цас их орсны улмаас ихэнх нутаг дэвсгэрт цасан бүрхүүл тогтон зудын гамшиг нүүрлэсэн. Малын тоо толгой 44 саяд хүрч дээд амжилт тогтоогоод байсан энэ үед нүүрлэсэн зудын аюул …

Гэрэл зурагт үлдсэн түүхэн агшнууд

“Хамаг бүхэн бороо мэт арилж, харин гэрэл зураг шороо мэт үлдэнэ.” Энэ юутай үнэн үг вэ. Хорвоогийн амьдрал дунд, цаг хугацааны хүрдэн дунд болж өнгөрсөн бүхэн түүх болон үлдэх авч тэрхүү түүхийг гэрчлэх гэрэл зургууд өчигдөрхөн мэт тод томруун харуулна. Хүн төрөлхтний түүхийн хуудаснаа гэрэл зураг хэлбэрээр хадгалагдан үлдсэн түүхэн агшнууд өнөөгийн бидний хувьд үнэхээр сонирхолтой, анхаарал татахуйц зүйлсийн нэг …

10 дахь өдрийн жор: Цитрус болон ногоон гоньдны салат

30 хоногийн амтат аяны 10 дахь өдрийн жор бол “Цитрус болон ногоон гоньдтой салат”. Хаврын улиралд гойд тохиромжтой энэхүү салат С аминдэмээр маш баялаг бөгөөд жинхэнэ детокс хүнс юм. Детокс хүнс гэдэг бие махбодиос хорт бодисыг хөөж гадагшлуулах үүрэг бүхий хүнсийг хэлдэг. Бага зэрэг шаржигнасан, исгэлэндүү мөн амтлаг ер бусын амттай энэ салатыг хийхэд бэрсүүт жүрж, амтат жүрж, нимбэг, ногоон …

30 секундэд цэнэглэгддэг ухаалаг гар утасны батерей

Саяхан Израйлийн StoreDot компани 30 секундын дотор цэнэглэгддэг ухаалаг гар утасны батерейг толилуулжээ. Тус компани нанодот /nanodot/ технологи дээр суурилсан анхны загвар батерейгаа олон нийтэд зориулан үйлдвэрлэх төлөвлөгөөтэй байгаа юм байна. Нанодот технологи гэдэг нь ирээдүйд ашиглаж болох мэдээллийн нөөцийн хэлбэр юм. StoreDot-ынхны хэлж байгаагаар энэхүү технологи нь хүмүүсийн гар утас болоод бусад зөөврийн цахилгаан хэрэгслүүдтэй харилцан үйлчлэх арга замыг …

Сагсан бөмбөг vs Хөлбөмбөг [санал асуулгын дүн]

Спорт бол агуу зүйл. Хүнд баяр баясгалан, эрч хүч, эрүүл биеийг бэлэглэдэг спорт хэмээгч энэ гайхамшигт ертөнцийн аль салбарыг та илүү сонирхдог вэ? Сагсан бөмбөг үү эсвэл хөлбөмбөг үү? Манай сайтаас явуулж буй санал асуулгын дүнгээр хэрэглэгчдийн маань 51% нь сагсан бөмбөг сонирхдог, харин үлдсэн 49% нь хөлбөмбөг сонирхдог гэдэг нь харагдаж байна. Уг харьцуулалтанд маань харин спорт сонирхогч нийт …

Хамгийн хачирхалтай боловч үнэхээр тус болдог ардын эмчилгээнүүд

Хүн төрөлхтөн хөгжлийн баялаг түүхийнхээ хугацаанд байгаль орчин, амьтан ургамал, түмэн бодисыг судлан шинжилж ирсэн. Хүмүүс байгаль дээрх зүйлсийн уялдаа холбоо, шинж чанарыг өвчин эмгэгийг анагаан илааршуулахад хэрэглэж байсан. Мөн тодорхой зорилгын дор шинжлэх ухааны технологиор бүтээгдсэн зүйлс нь зөвхөн тэр зүйлдээ үйлчлээд зогсохгүй өөр бусад зүйлд ч үр ашигтай талтай байдгийг олж тогтоосон. Доор дурдсан ардын эмчилгээнүүд нь сонсоход …

“Family life” сэтгүүлийн шинэ дугаар худалдаанд гарлаа

“Family life” сэтгүүлийн 2 дахь дугаар шинэ санаа, шинэ мэдээлэл зөвлөгөө, шинэ булангаар баяжуулагдан тун удахгүй таны гар дээр очих болно. Бид таны сонорыг үргэлж шинэ, гэрэл гэгээлэг мэдээллээр мялаахаар хичээн ажиллаж буй билээ. Таны гэр бүлд аз жаргал хүсье.   0Гоё0Ха Ха0Хөөрхөн0Гайхмаар0Бахархмаар0Харамсалтай0Тэнэглэл0БурууБаярлалаа!

Диснейн бүтээлүүдийн тухай сонирхолтой баримтууд

Хатан эхдээ гадуурхагдаж, ойд хаягдсан ч сайхан сэтгэлтэй 7 одойтой учирдаг Цасангуа гүнжээс эхлээд хорьж барьж дийлэхгүй ид шидийн хүч чадлаасаа болж, хаант улс хайртай дүүгээ орхин оддог Эльза гүнж тэргүүтэй олон гайхалтай үлгэрийн баатруудыг бид мэднэ. Эд бол бүгд Диснейн хаант улсын иргэд. Дэлхийн сая сая үзэгчдийн хайртай үлгэрийн баатруудыг бүтээсэн Уолт Дисней дэлгэцийн алдартай бүтээлүүдээ бүтээхийн тулд ямар …

Galaxy S5, iPhone 5s, HTC One M8 гар утаснууд дээр хийсэн краштест

Дэлхийн гар утасны зах зээлд тэргүүлэгч Apple, Samsung, HTC компаниудын тэргүүн зэргийн бүтээгдэхүүнүүд дээр хийсэн краштестийг толилуулж байна. Болзошгүй нөхцөл байдал буюу халааснаасаа унагах, гарнаас алдах зэрэг тохиолдлуудад дээрх гурван үйлдвэрлэгчийн шилдэг бүтээгдэхүүнүүд ямар болж байгааг энэ бичлэгэнд харуулжээ. Дунджаар 2 метрийн өндрөөс унах уналт iPhone 5s, Samsung S5, HTC One M8 загваруудын бат бэх байдалд хэрхэн нөлөөлж байгааг бичлэгнээс …

iOS 7.1 дэх bug iCloud-ын account-ыг устгах боломжийг олгож байна

Apple-ын хэрэглэгч Мигуэль Альварадо YouTube сайт дээр iCloud-ын account-ыг устгаж байгааг харуулсан бичлэг тавьжээ. iOS 7.1 үйлдлийн системийн аюулгүй байдлын энэхүү асуудлыг илрүүлсэн хэрэглэгч энэхүү бичлэгээ шейр хийхийг хүссэн бөгөөд Apple корпорацийг удахгүй үүнийгээ засах байх гэсэн байна. Дашрамд дурдахад энэ нь зөвхөн iPhone 4 болон iPhone 4s загварын гар утсан дээр боломжтой ажээ. [embedyt]https://www.youtube.com/watch?v=Lvbter05UpA[/embedyt] 4Харамсалтай2Тэнэглэл2Буруу2Гайхмаар2Ха Ха1Гоё0Хөөрхөн0БахархмаарБаярлалаа!

Бичлэг хийдэг мотоцикл

Хамгаалалт, аюулгүй байдлын систем хөгжүүлэгч Японы нэгэн компанид зориулан дизайнер Чикара Нагата үнэхээр өвөрмөц бөгөөд сонирхол татам загвар бүхий мотоцикл бүтээжээ. Одоогоор өөрийн гэсэн нэртэй болоогүй байгаа энэ мотоцикл Honda 49cc хэмээх жижиг газын хөдөлгүүрээр ажилладаг байна. Загалмай хэлбэрийн онцгой их бие бүхий мотоциклд 4 ширхэг Sony видео камер суурилуулсан нь HD бичлэг хийдэг аж. Энэ нь мотоциклыг зөвхөн тээврийн хэрэгсэл …

1...1,5291,5301,531...2,067Хуудас 1,530 - 2,067

Санал асуулга

Та аль үүрэн операторын хэрэглэгч вэ?

Та 2 сонголт сонгох боломжтой

Фэйсбүүк

Санал болгох

1951, 1968 оны Монгол орон

Видео шейрийн YouTube сайтад байрладаг British Pathe сувагт манай Монгол улсын түүхэн цаг үеүдийг …