Шар айргийг дэлхийн хамгийн алдартай ундаануудын нэгд тооцож болно. Ялангуяа Чех улс нь энэхүү ундааг хамгийн ихээр хэрэглэдгээрээ дэлхийд тэргүүлэгч юм. Жил бүр дунджаар нэг Чех хүн 143 литр шар айраг уудаг. Мөн Чех улс нь өөрийн шар айрагны үйлдвэрүүд болон алдартай тэмдгүүдээрээ дэлхий дахинд алдаршсан билээ. Британий Brand Finance агентлагийн гаргасан 2015 оны байдлаарх дэлхийн хамгийн үнэтэй пивоны брендүүдийн жагсаалтыг сонирхоно уу.
10. “Kirin”
1907 онд Америкийн шар айрагны үйлдвэрийн үндсэн дээр байгуулагдсан компани бөгөөд өнөө үед Японы хамгийн том шар айраг үйлдвэрлэгч юм. 2015 онд брэндийн үнэлэмж 1,996 тэрбум ам.долларт хүрчээ.
9. “Coors”
АНУ-ын Колорадо мужид байрладаг дэлхийн хамгийн том шар айраг үйлдвэрлэгч компани юм. Энэ жил түүний үнэлэмж 2,206 тэрбум ам.доллар болсон ажээ. Америкт дотоодын шар айрагны брэндийн үйлдвэрлэл моод болоод байгаа аж. Шинээр шар айраг үйлдвэрлэгчид шар айрагны жижиг үйлдвэрт зориулсан тусгай тоног төхөөрөмж худалдан авч, дараа нь орон нутгийн зах дээр борлуулж байгаа ба энэ нь маш ашигтай бизнес юм, учир нь дотоодын шар айрагны брэндийн борлуулалтын захууд байнга өсөн нэмэгдэж байна.
8. “Brahma”
1888 онд Риод үүсгэн байгуулагдсан Бразилийн хамгийн алдартай шар айрагны брэндүүдийн нэг. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар 2015 онд брэндийн үнэ 2,309 тэрбум ам.долларт хүрсэн гэнэ.
7. “Harbin Beer”
Харбин хотод 1900 онд Орос худалдаачны байгуулсан Хятад шар айрагны үйлдвэр бөгөөд эдүгээ Хятадын дөрөв дэх том хэмжээний шар айраг үйлдвэрлэгч юм. 2015 онд үнэлэмж нь 2,432 тэрбум ам.долларт хүрчээ.
6. “Corona Extra”
Энэхүү шар айраг нь зөвхөн төрөлх нутаг Мексиктээ ч биш дэлхий даяар алдартай юм. Брэндийн үнэ нь 3,271 тэрбум ам.доллар гэж тооцоолж байнгаа.
5. “Skol”
Бразилийн хамгийн алдартай шар айраг юм. Энэ жил брэндийн үнэ 3,503 тэрбум ам.доллар болсон байна.
4. “Asahi”
Японы шар айраг үйлдвэрлэгч компаниудын дунд тэргүүлэгч компани бөгөөд Орос зэрэг гадаадын зах зээлд хүчээ үзэж байгаа шар айраг юм. 2015 онд брэндийн үнэ 3,698 тэрбум ам.доллар болжээ.
3. “Budweiser”
Шар айрагны бараг бүх зах зээлд борлуулагдаж байгаа дэлхийн хамгийн том шар айраг үйлдвэрлэгч юм. Брэндийн үнэ 4,322 тэрбум ам.доллар.
2. “Heineken”
Голландын хамгийн том шар айрагны үйлдвэр бөгөөд дэлхийн хамгийн алдартай шар айрагны брэндүүдийн нэг юм. Брэндийн үнэлэмж 5,094 тэрбум ам.доллар.
1. “Bud Light”
Дэлхийн хамгийн үнэтэй шар айрагны брэнд. Энэхүү брэнд нь АНУ-ын шар айраг исгэх салбарын тэргүүлэгчдийн нэг Anheuser-Busch корпорацид хамаардаг. Bud Light 5,176 сая ам.доллараар үнэлэгдэж байна.
Энэ газрын зураг дээр та олон орны хамгийн алдартай шар айрагны брэндийг олж харах болно.
Ariuntogs Togsoo
2015/08/13 at 13:49
Ypon pivo bn goe shde
Ariuntogs Togsoo
2015/08/13 at 13:49
Ypon pivo bn goe shde
ЗочиH
2015/08/13 at 20:44
harbin bl zgr l us
Зочин *
2015/08/13 at 21:21
Сэтгэгдэл *Unetei bish. Borluulalt sain. Edgeer ni pivo bishee.
Sugaraa Soyol-Erdene
2015/08/14 at 04:59
Lol chex germany belgi yasan be xaxa
Sugaraa Soyol-Erdene
2015/08/14 at 04:59
Lol chex germany belgi yasan be xaxa
Beer enthusiastic
2015/08/19 at 04:45
Энд чанартай сайн пивоны талаар бичээгүй, маркeтинг сайтай алтартай брeндийг хэлж байна. Сайн пивоны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авья гэвэл http://www.worldbeerawards.com/ сайтаар ороод үзээрэй. Монголын Sengur пиво Asia’s Best German Pilsener төрөлд алтан мeдалыг 2014 онд авж байсан юм байна.