10 минутын дотор бэлтгэх боломжтой 10 шоколадтай амттан

0

Гоёмсог чимэглэлтэй шоколадтай бялууг ганц хараад шууд л самарны зуурмагтай тортны зөөлөн амт, какаоны сайхан үнэр мэдрэгддэг шүү дээ. Гэхдээ та үүнийг хэдхэн минутын дотор хялбар аргаар хийх боломжтой гэдгийг мэдэх үү?

Амттанд дурлагсдад зориулан дараах 10 гайхалтай амттаныг хэрхэн хийх жорыг хүргэж байна.

Аягатай маффин

10 минутын дотор бэлтгэх боломжтой 10 шоколадтай амттан 1

Орц:

  • 3 хоолны халбага гурил
  • 1 цайны халбага уусдаг кофе
  • 2 хоолны халбага нунтаг какао
  • 2,5 хоолны халбага элсэн чихэр
  • ¼ цайны халбага хөөлгөгч
  • 2 хоолны халбага сүү
  • 1 өндөг
  • 2 хоолны халбага ургамлын тос
  • 1/2 цайны халбага ванилин

Бэлтгэх арга:

1. Саванд гурил, нухсан кофе, нунтаг какао, элсэн чихэр, хөөлгөгч хийж сайн холино.

2. Сүү, өндөг, тос, ванилин нэмнэ. Сэрээгээр нэгэн жигд өтгөртөл нь дахин хутгана.

3. Цөцгийн тосоор аяган доторхоо тослоод зуурмагаа хийнэ. Дараа нь богино долгионы зууханд хамгийн өндөр температурт ойролцоогоор 90 секунд болгоно.

4. Цөцгийтэй зайрмагтай идвэл тохиромжтой.[sociallocker]

Шоколадтай брауни

10 минутын дотор бэлтгэх боломжтой 10 шоколадтай амттан 2

Орц:

  • 150 гр цөцгийн тос
  • 65 гр нунтаг какао (сахаргүй) (=2/3 стакан)
  • 200 гр элсэн чихэр (1 стакан)
  • 2 өндөг
  • 1 цайны халбага ванилийн ханд
  • 100 гр гурил (ойролцоогоор 4/5 стакан)

Бэлтгэх арга:

1. Богино долгионы зууханд цөцгийн тосоо ойролцоогоор 30 секунд хайлуулна. Элсэн чихэр, какао, ваниль нэмээд сайтар холино.

2. Өндөгөө нэг нэгээр задалж хутгана. Ман гурил нэмж хутгана.

3. Хэвээ тосоороо арчаад зуурмагаа хийнэ. Хамгийн өндөр төлвөөр 4-5 минут болгоно.

Шоколадтай бялуу

10 минутын дотор бэлтгэх боломжтой 10 шоколадтай амттан 3

Орц:

  • 100 гр гурил
  • 100 гр шоколад
  • 100 гр элсэн чихэр
  • 50 гр цөцгийн тос
  • 3 өндөг
  • 1 цайны халбага сод
  • “Nutella” шоколадны крем

Бэлтгэх арга:

1. Цөцгийн тос шоколадаа хайлуулаад хооронд нь холино.

2. Өндөгөө элсэн чихэртэй холиод нэгэн жигд болтол хөөсрүүлнэ.

3. Өндөгний хольцондоо гурил нэмээд зогсолтгүй хутгана. Зуурмагаа хөвсгөр болгоно.

4. Бага зэрэг царцсан шоколадаа зуурмагандаа нэмээд сод нэмж холино. Богино долгионы зууханд хамгийн өндөр температурт 5 минут болгоно. Бэлэн болсон кексээ хөндлөг 3 зүсэм хуваана.

5. Кекснийхээ завсар болон гадна талыг нь шоколадны кремээрээ бүрнэ. Дээгүүр нь үрсэн шоколадаар чимэглэж болно.

“Төмсхөн” боорцог

10 минутын дотор бэлтгэх боломжтой 10 шоколадтай амттан 4

Орц:

  • 300 гр жигнэмэг (шоколадтай)
  • 2/3 молоко
  • 100 гр цөцгийн тос
  • 3 хоолны халбага какао

Бэлтгэх арга:

1. Жигнэмэгийг блендерийн тусламжтай нунтаглана.

2. Тусдаа саванд какао, молоко, цөцгийн тосоо холино.

3. Шоколадны нухаш шиг болох үед жигнэмэгээ дээрээс нь цацаж хийнэ. Эхлээд халбагаар хутгаад дараа нь гараараа базна.

4. Төмс шиг бөөрөнхий хэлбэрт оруулан какао эсвэл жигнэмэгний үүрмэгт өнхрүүлнэ.

Шоколадтай фондю

10 минутын дотор бэлтгэх боломжтой 10 шоколадтай амттан 10

Орц:

  • 200 гр шоколад
  • 100 мл цөцгий
  • Дурын жимс

Бэлтгэх арга:

1. Шоколадаа саванд хийгээд том савтай усанд хийж хайлуулна. Цөцгийгөө дээр нь нэмж нэгэн жигд болтол хутгана.

2. Жирийн аяганд хийгээд жимстэй өгөөрэй. Эсвэл жимсээ шоронд зоож шоколаданд дүрж болно.

Шоколадтай бялуу

10 минутын дотор бэлтгэх боломжтой 10 шоколадтай амттан 5

Орц:

  • ¾ стакан гурил
  • ½ стакан элсэн чихэр
  • ¼ цайны халбага давс
  • 1 цайны халбага хөөлгөгч
  • 1/3 стакан нунтаг какао
  • 50 гр хайлуулсан маргарин
  • 1 өндөг
  • 4 хоолны халбага сүү
  • 1 хоолны халбага ванилийн ханд

Шоколадны сироп

  • ½ стакан бор элсэн чихэр
  • 1/3 стакан нунтаг какао
  • 150 мл ус

Бэлтгэх арга:

1. Гурил, хөөлгөгч, элсэн чихэр, давс, какаог хооронд нь холино. Хайлуулсан маргарин, өндөг, сүү, ваниль нэмнэ. Сайтар холиод богино долгионы зууханд багтахаар саванд хийнэ. Савны хана багадаа л 5 см өндөртэй байна.

2. Шоколадны соус хийхдээ бор элсэн чихэр, какаог хооронд нь холиход л хангалттай. Зуурмаган дээр соусаа асгаарай.

3. Усаа 30 секунд халаагаад зуурмаган дээрээ болгоомжтой асгаарай. Сэрээгээр болгоомжтой зуурмагаа хөдөлгөнө. Ингэснээр зуурмагны ёроол чийглэг болно.

4. Богино долгионы зууханд хамгийн өндөр температурт 5 минут болгоно.

Шоколадтай кекс

10 минутын дотор бэлтгэх боломжтой 10 шоколадтай амттан 6

Орц:

  • 40 гр цөцгийн тос
  • ½ стакан элсэн чихэр
  • 1 өндөг
  • 1 цайны халбага ваниль
  • ¼ стакан сүү
  • ½ стакан гурил
  • 2 хоолны халбага нунтаг какао
  • ¼ цайны халбага хөөлгөгч
  • Бага зэрэг давс

Бэлтгэх арга:

1. Жижиг савыг ургамлын тосоор тосолно.

2. Зөөлрүүлсэн цөцгийн тос, элсэн чихэр, өндөг, ваниль, сүүг хооронд нь холиод сайтар хутгана. Гурил, нунтаг какао, хөөлгөгч, давс нэмнэ. Дахин хутгаад тосолсон савандаа хийнэ.

3. Богино долгионы зууханд хамгийн өндөр температурт хөвсгөр болтол 2-3 минут болгоно. Богино долгионы зуухууд өөр өөрөөр бэлэн болгодог учир таны зуух өөр хугацаагаар болгож болно.

4. Хөрсөний дараа дээр нь таваг тавиж хөмрүүлж савнаас нь гаргаарай.

Шоколадтай жигнэмэг

10 минутын дотор бэлтгэх боломжтой 10 шоколадтай амттан 7

Орц:

  • 1 стакан хушга (ямар ч самар байж болно)
  • 3/4 стакан ясгүй хасарваань
  • ¼ стакан овьёс
  • 100 гр хар шоколад
  • Бага зэрэг давс

Бэлтгэх арга:

1. Самарнуудаа комбайнд хийгээд үүрмэг болтол нь жижиглэнэ. Эсвэл блендерт хийж болно. Овьёс, хасарваань нэмээд нэгэн жигд болтол холино.

2. Шоколадаа үрээд дээрээс нь нэмнэ. Давс нэмж холиорой.

3. Гараа усанд норгоод жижиг бөмбөлөг болгон хийгээрэй.

Жигнээгүй шоколадтай бялуу

10 минутын дотор бэлтгэх боломжтой 10 шоколадтай амттан 8

Орц:

  • 300 гр жигнэмэг
  • 150 гр цөцгийн тос
  • 3-4 хоолны халбага какао
  • 250 гр цөцгийтэй бяслаг
  • 50-100 гр сахарын пудр
  • 200 гр шоколад
  • 100 гр цөцгий

Бэлтгэх арга:

1. Эхлээд тортны суурийг бэлтгэх хэрэгтэй. Цөцгийн тосоо хайлуулах шаардлагатай бөгөөд харин жигнэмэгээ блендер эсвэл нухуураар нухна. Гүнзгий саванд цөцгийн тос, жигнэмэгний үүрмэг, какаог хольж нэгэн жигд болтол холино.

2. Хэвний ёроолоор бэлтгэсэн үүрмэгээ хийж дарж нягт болгоно. Ингэхийн тулд стакан ашиглаж болно. Үүрмэгээ тэгшлээд хөргөгчинд хийгээрэй.

3. Дараагийн ажилдаа орьё. Цөцгийтэй бяслагаа (эсвэл аарц хийж болно) сахарын пудртэй хамт хольж нухна.

4. Дараагийн чухал ажил бол шоколадаа устай саванд хийж хайлуулна. Дараа нь бага зэрэг царцаагаад цөцгийтэй бяслагтай сайтар холино.

5. Тусдаа саванд цөцгийгөө хөвсгөр болтол хутга.

6. Цөцгийгөө болгоомжтой шоколадтайгаа халбагаар холиод хөөлтийг буулгахгүй болгоомжтой бүх орцоо хийнэ.

7. Шоколадны хольцоо нэгэн жигд болоход сууриа хөргөгчнөөсөө гаргаарай. Энэ хугацаанд аль хэдийн хатуу болсон байх болно. Суурин дээр болгоомжтой тавиад тэгшилнэ. Ингээд шоколадтай бялуу гэрийн нөхцөлд жигнэхгүйгээр бэлэн боллоо. Хамгийн сүүлийн ажил бол бялуугаа хөргөгчинд багадаа 4-5 цаг байлгана. Түүнийг какао, жимс, самар, чихэрээр чимэглэж болно.

Шоколадтай фадж

10 минутын дотор бэлтгэх боломжтой 10 шоколадтай амттан 9

Орц:

  • 1 хоолны халбага цөцгийн тос (хайруулаа тослоход)
  • 1 лааз молоко
  • 1 цайны халбага ванилийн ханд
  • 240 гр шоколадны чипс
  • 1 “Nutella”
  • 3 хоолны халбага цөцгийн тос
  • ½ цайны халбага далайн давс

Бэлтгэх арга:

1. 20х20 см төмөр тавагны ёроол болон ханыг цөцгийн тосоор тосолно. Пергаментэн цаасаар хайруулын дотор талыг бүрнэ. Хананаас дээш 5 см илүү гарсан байна.

2. Дунд хэмжээний шилэн саванд молоко, шоколадны чипс, ванилийн ханд, “Nutella”, жижиглэн зүссэн цөцгийн тосоо холино.

3. Буцалж байгаа бага шингэнд шилэн савтай бэлдэцээ хийж ууранд нь хайлуулна. Шоколад хайлж нэгэн жигд хольц болтол нь 5-7 минут хайлуулна.

4. Бэлтгэсэн хайрууландаа хольцоо хийгээрэй.

5. Шпателиар дээд хэсгийг тэгшилж далайн давсыг дээр нь цацна. Хөргөгчинд багадаа 2 цаг хөргөнө.

6. Царцсаны дараа хутгаа халуун усанд дүрж хатаагаад ханаар нь тойруулж савнаас салгана. Илүү гарсан пергаментэн цаасны тусламжтай төмөр тавагнаас салгана. Цаасыг салгасны дараа 2 см хэмжээтэй дөрвөлжин болгон зүсээрэй.[/sociallocker]

17
ГоёГоё
3
БахархмаарБахархмаар
3
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
2
Ха ХаХа Ха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

14 Сэтгэгдэл

  1. Зочин

    2015/08/11 at 15:44

    Bayrlalaa hiij uzsen uneheer saihan

  2. Зочин

    2015/08/11 at 19:03

    Сэтгэгдэл *b.lala uneher ih taalagdlaa

  3. suvdfЗочин

    2015/08/11 at 21:45

    Сэтгэгдэл *b.lalaa sak baina bi hiij uzsen ajliin amjilt husii

  4. zulaa

    2015/08/11 at 21:47

    Сэтгэгдэл *bi hiijm uzehiig husej baina ilii amar zuush baina uu

  5. Зочин

    2015/08/11 at 23:26

    *iluu amr bn u

  6. nomin

    2015/08/12 at 11:48

    Сэтгэгдэл *Jornch anrhan yuma bayrlla goy meddeelel bn

  7. Зочин

    2015/08/12 at 11:49

    Сэтгэгдэл *show chips gej yamshuuhan um b.dag um boloo

  8. Зочин

    2015/08/12 at 18:38

    Hurdhan hiij vzmeer bna goy medeelel ogloo

  9. Зочин

    2015/08/13 at 11:00

    Сэтгэгдэл *taalagdlaa goe um bn.

  10. Зочин

    2015/08/23 at 16:41

    Сэтгэгдэл *цөцгийтэй бяслаг гэж ямар юм бдаг бэ
    Зураг оруулж өгөөч

  11. Зочин

    2015/08/30 at 11:31

    Сhiij uzlee ih goy ym bn bayrllaaэтгэгдэл *

  12. Зочин

    2015/09/21 at 23:33

    3 dah byluug yun dotor yj hiidiin bol zaaval hariulaarai

  13. Ani

    2016/03/12 at 08:32

    Hiihed hylbar amar ymaa

  14. эрдэнэсолонго

    2016/08/11 at 18:20

    ҮНЭХЭЭР ТААЛАГДАЖ БАЙНА

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *