Apple энэ зун ээлжит нэгэн тэсрэлтээ хийх гэж байна. Баттай эх сурвалжийн мэдээллэж байгаагаар илүү дэвшилтэт онцлогийг өөртөө шингээсэн цоо шинэ iPad болон iOS гарах гэж буй гэнэ. J98, J99 гэсэн 33 см өргөнтэй 2 загварыг гаргана гэсэн цуу тархаад байгаа билээ. Нэг загвар нь Wifi-д холбогддог бол нөгөө загвар нь Wifi болон 4G ажиллах юм байна. Шинэ таблет нь 2 аппликэйшнийг зэрэг үзүүлэх бөгөөд олон янзын функцтэй байх гэнэ. Уг 2 загварыг гаргаснаар борлуулалт нэмэгдэн, зах зээлээ улам тэлнэ хэмээн үзэж байгаа ажээ.
Нөгөө талаар iOS 9 загвар нь том дэлгэцтэй iPad-ыг дэмжих боломжтой болох юм. Цуу яриагаар шинэ iPad нь USB оролттойгоос гадна нэмэлт keyboard-тай байх бололтой. Олон хэрэглэгч ашиглаж болох давуу талтай учраас шинэ гарах iPad-ыг ашиглан олон хүн нэгэн зэрэг аппликэйшн болон бичиг баримтан дээрээ ажиллах боломжтой ажээ. Тус компаний удирдлагууд шинэ бүтээлээ улам сайжруулан боловсрол, үйлчилгээний салбарт тохиромжтой болгохоор цаашид ажиллах болно. Үсгийн фонтоо сольж, газрын зураг үзэж, Homekit-д таарах гэрийн аппликэйшнүүдийг багтааснаараа улам боловсронгуй болжээ.
Ю. Өсөх-идэр
2015/06/16 at 16:57
pee iim tom ymar yaanambe xxa
Ю. Өсөх-идэр
2015/06/16 at 16:57
pee iim tom ymar yaanambe xxa
Ganbaatar Munkhjavkhlan
2015/06/17 at 04:48
Бид нарын мөнгийг авна л гэж бн.