Ноосоо засуулсан хүн гөрөөснүүд

0

Ноосоо засуулсан хүн гөрөөснүүдТэмээн гөрөөс буюу лам гөрөөс гэгч амьтныг та сайн мэдэх биз. Нэг харахад хонь шиг, нөгөө харахад тэмээ шиг энэ амьтантай харагдах байдлын хувьд адил боловч жижиг биетэй амьтныг хүн гөрөөс /алпака/ гэж нэрлэдэг. Өмнөд Америкийн тэмээний овгийн гэрийн тэжээмэл зүйл болох энэ амьтныг Перугийн өмнөд хэсгийн Андын нуруу, Боливын умард хэсэг, Эквадор, Чилийн өмнөд хэсэг мөн Австрид адгуулан өсгөдөг. Лам гөрөөснөөс ялгаатай нь уналга ачилга зэрэг үүрэг даалгаврын чиглэлээр өсгөдөггүй, зөвхөн нэхмэл сүлжмэлийн утас үйлдвэрлэх зорилгоор ноосны чиглэлээр өсгөж үржүүлдэг байна. Нас гүйцсэн алпакагаас жилд 2-4 кг ноос авдаг ба зөөлөн, бат бөх, гоёмсог торгомсог байгалийн ноостой хүн гөрөөсийг ноослох нь энэ гөрөөсийг өсгөж үржүүлдэг газруудын уламжлал болсон байдаг аж. Зарим газруудад бүр хамгийн загварлаг хэв маягтайгаар ноослох ажлыг хүртэл зохион байгуулдаг байна. Энд бид үс ноосоо ердийн байдлаар болон ретро стилиэр засуулсан алпакануудын зургийг нийтэллээ. Үзэгч та бүхэнд хөгжилтэй байдлыг авчирна гэж итгэж байна.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Atmanika

    2013/05/10 at 23:21

    Hoorhon l bnshd hehe anaash honi 2iin erliiz shig :D

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *