Хүмүүст өөрийнхөө үгийг бүрэн дүүрэн хүргэх 10 арга

1

Олон хүн нийтийн өмнө үг хэлэхээс айдаг. Зарим нэг нь сураагүй, зарим нэг нь ичгэвтэр байдалд орно гэж айна. Ямартай ч олны өмнө гарч үг хэлэх шаардлага хүн болгонд гардаг, зарим нэгнийх нь хувьд ажлын чухал хэсэг болдог ажээ.

Өнөө цагийн уран илтгэгч нар илтгэлээ яаж амжилттай тавиад байгааг сонирхоцгооё. Та бүхэн эдгээр аргыг өөрийн болгоод аваарай.

10. Харааны болон аудио хэрэгсэл ашиглаарай

Гоёмсог слайд, тод пресентэйшн, дуу чимээ, эффекттэй сонирхол татахуйц үе энэ бүгд таны илтгэлийг мартагдашгүй болгож танхимд суугаа хүмүүсийн анхаарлыг өөрийн эрхгүй татна.

Танилцуулга зөвхөн мэдээлэл өгөх төдий байх ёсгүй. Жишээ нь, Стив Жобс “нэг слайд-нэг санаа” гэдэг үзэл баримтлалыг тавьдаг байсан. Хүмүүс таны хэлж байгаа үг болгоныг анхаарах ёстой, харин техник хэрэгсэл үүнд туслах юм.

 

9. Гар хөлийн хөдөлгөөн хий

Гар хөлийн хөдөлгөөн маш их утга агуулна: илтгэгчийн бодлыг илүү сайн ойлгоход сонсогчдод тусалдаг. Хөдөлгөөний тусламжтайгаар танхимд сууж буй хүмүүсийн анхаарлыг татах, тэднийг удирдахад нөлөөлнө. Илтгэлээ ч илүү амьд болгож өгдөг байна.

Хөдөлгөөн байхгүй тохиолдолд сонсогчид таныг үнэнч биш байна гэж хүлээн авдаг. Хамгийн шилдэг хөдөлгөөн бол – цээж орчим байрлах гарын хөдөлгөөн.

Элон Маск тайзан дээр гараад байнга идэвхтэй хөдөлгөөн хийдэг. Энэ хөдөлгөөнөөрөө өөртөө итгэлтэй байгаагаа илэрхийлэхээс гадна онц чухал үед үгээ улам тод чангаар хэлдэг ажээ. Ингэснээрээ тэр сонсогчдыг өөрийн хэлж байгаа үгэндээ итгэхэд хүргэдэг байна.

 

8. Тоглоом шоглоом хийж бай

Тоглоом шоглоом – уур амьсгалыг цэнэглэх шилдэг арга. Үүнээс гадна танхимд суугаа сонсогч болон илтгэгчийг илүү ойртуулж өгнө. Хэрвээ та сайн наргианч бол илтгэлийнхээ үеэр чадвараа ашиглаж болно, үүнд урьдчилан бэлдэх хэрэгтэй шүү.

Гэхдээ тоглоом шоглоомыг хэтрүүлж огт болохгүй, эс бөгөөс нухацтай илтгэл маань хошин шогийн үзүүлбэр болох аюултай. Хэт нарийн наргиан хэрэггүй: сонсогч бүр ойлгохгүйг анхаараарай.

Марк Зукерберг 2017 онд Харвардын төгсгөгчдөд илтгэл тавихдаа наргианч зангаа тавиагүй төдийгүй сонсогчдын анхаарлыг хандуулах сэдвээ ч алдаагүй юм. Түүний илтгэл үнэхээр амьд бөгөөд сонирхолтой байсныг дурдах хэрэгтэй.

 

7. Бодит баримт ашигла

Хэрвээ та илтгэлийнхээ үеэр бодит баримт ашиглаж чадвал сонсогчдын итгэлийг хүлээж чадна.

Amazon-ыг үндэслэгч Жефф Безос өөрийн илтгэлдээ байнга тоон үзүүлэлт оруулдаг, ингэснээрээ ч тэр хождог. Математик дээр үндэслэн гаргасан шийдвэртэй бүгд санал нийлнэ гэдэгт тэрээр итгэдэг юм. Amazon дахь бүгдийг хэмжсэн, хэмжих  ч болно.

 

6. Сонирхолтой түүх ярьж бай

Зөвлөгөө өгөхөд тэр болгон тааламжтай хүлээн авдаггүй. Гэхдээ хүмүүс сонирхолтой түүх сонсох маш дуртай, ялангуяа илтгэл тавьж байгаа хүний өөрийн түүх бол. Үүгээрээ илтгэгч өөрийн туршлагаасаа хуваалцах боломж олгохын сацуу сонсогчид өөрсдийн дүгнэлтээ хийх боломж олгодог. Илтгэлдээ өөрийн түүхийг ашиглавал сонсогчид таны илтгэлийг анхааралтай сонсож танд итгэл хүлээлгэх болно.

Virgin компанийг үндэслэгч Ричард Брэнсон өөрийн болон ойр дотныхныхоо амьдралын түүхээс ярих дуртай. Илтгэгч илүү нээлттэй болоход тусалдаг. Түүнийг мэргэжлийн илтгэгч гэхгүй ч гэлээ тэрээр маш алдартай илтгэгч нарын тоонд ордог ажээ.

 

5. Гурван зүйлийг л дэвшүүл

Хүний ой тогтоолт хязгааргүй. Ихэнх хүмүүс дэвшүүлсэн гурван зүйлийг сайн тогтоож чадна – илтгэлээ гурван хэсэгт хуваа, үйлчилгээ эсвэл бүтээгдэхүүнийхээ онцгой гурван шинжийг гаргаж ир. Энэ санаа хэцүү байсан ч хамаагүй, гурван онцлогийг гаргаж ирэх л хэрэгтэй.

2007 онд Стив Жобс гурван шинэ бүтээгдэхүүн танилцуулна гэсэн: шинэ iPod, утас болон интернет рүү орох төхөөрөмж. Гэхдээ хүмүүст нэг л төхөөрөмж гаргаж үзүүлсэн – iPhone буюу нэг гажетад энэ гурван төхөөрөмжийг агуулжээ.

 

4. 10 минутын дүрэм

Гүн гүнзгий, хэцүү сэдэвтэй илтгэл бол сонсогчид удаан сонсож чадахгүй дундаас нь ядарч эхэлдэг. Эрдэмтдийн хийсэн судалгаанаас харахад хүний тархи 10 минутын дараа уйдах эсвэл өөр зүйлд анхаарал хандуулж эхэлж байгааг тогтоожээ. Сонсогч нарын анхаарлыг илтгэлийн үеэр бүрэн хандуулахыг хүсэж байгаа бол түр завсарлаж байхыг зөвлөж байна. Завсраар нь богино видео клип эсвэл ямар нэгэн өөр сэргээх зүйл ашиглаж болно.

Жишээ нь, Жобс өөрийн чухал илтгэлийн үеэр бусдын анхаарлыг татахын тулд “Бум” гэж хэлдэг байжээ. Жобсын “Worldwide Developers Conference — 2003” үеэр хэлсэн илтгэл нь рекорд болсон – илтгэлийн үеэр нийт 37 удаа энэ үгийг хэлжээ.

 

3. Түр зогсолт хий

Илтгэлийн үеэр түр зогсолт хийхээс айх хэрэггүй, зөв зогсолт нь олон үгнээс ч илүү ихийг илэрхийлж болно. Хэд хэдэн үүргийг гүйцэтгэдэг:

  • Анхаарал татна. Гол утга санаагаа илэрхийлэхээс өмнө түр зогсолт хийхэд сонсогчдын анхаарлыг бүрэн татаж чаддаг.
  • Чухал мэдээллийг онцолдог. Чухал үзэл бодлыг тунгаан бодох боломж олгодог.
  • Илтгэгч болон сонсогч нарыг амрахад тусалдаг.

Alibaba Group-ийг үндэслэгч Жек Ма илтгэлийнхээ чухал хэсгийг хэлсний дараа байнга түр завсарлага авч сонсогчид хэрхэн хүлээн авч байгааг ажигладаг. Түр зогсоод сонсогч нарын хариу үйлдлийг харна.

 

2. Сонсогч нарыг процесст татан оролцуул

Танхимд сууж байгаа хүмүүсийг үйл явцад татан оролцуулахад илтгэлийг улам сонирхолтой болгодог. Танхимд сууж байгаа хүмүүст асуулт тавих, харааны харилцаа тогтоох, тусгайлан талархал илэрхийлэх, сайшаах нь амьд харилцаа үүсгэх хэлбэрүүд юм.

Марк Зукерберг олон хүнтэй танхимд илтгэл тавьж байхдаа хоосон газар руу хардаггүй – харин нэг хүнтэй эсвэл хэд хэдэн хүнтэй харааны харилцаа тогтоодог. Ингэснээр сонсогч нар илтгэлийг дуусан дуустал анхааралтай сонсдог байна.

 

1. Нэг газраа бүү зогс

Хөдөлж буй объектив анхаарал татдаг. Илтгэлээ тавьж байхдаа тайзан дундуур яв. Та өөрөө ч тайвширч чухал зүйл дээр анхаарлаа төвлөрүүлж чадна, мөн танхимд суун таныг сонсож байгаа хүмүүсийн анхаарлыг ч татаж чадна. Хөдөлгөөн нь удаан, итгэлтэй, хиймэл биш байна. Тайзан дээрх орон зайг хэрхэн ашиглахаа урьдчилан бэлдэж өөртөө цэгэн тэмдэг тавьж болох ажээ.

38
ГоёГоё
9
ГайхмаарГайхмаар
6
БахархмаарБахархмаар
3
Ха ХаХа Ха
3
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Tserenchimeg Uvsh

    2017/10/30 at 18:03

    Lol

  2. Tserenchimeg Uvsh

    2017/10/30 at 18:03

    Lol

  3. Зочин

    2017/11/03 at 02:12

    chi uuruu lol

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *