Бидний мөнгийг дэмий үрдэг, ямар ч хэрэгцээгүй гоо сайхны 10 бүтээгдэхүүн

0

Угаалгын өрөөний тавиур эсвэл унтлагын өрөөний толины өмнө эмэгтэй хүний гоо сайхны бүтээгдэхүүн дүүрэн байдаг. Эдгээр бодисын ихэнх нь сурталчилгааны мэргэжилтнүүдийн зохиосон зүйл буюу ямар ч үр дүнгүй эсвэл өөр бусад энгийн зүйлээр бүрэн орлуулж болохоор арчилгааны бүтээгдэхүүн байна. Мөнгө огтоос үрэх хэрэггүй гоо сайхны арчилгааны бүтээгдэхүүнийг танилцуулахаар бэлдлээ.

10. Уруулын скраб

Жимсний амттай жижигхэн, гоёмсог савлагаатай тос уруулын үхэжсэн арьсыг гуужуулж арьсыг зөөлрүүлнэ гэдэг. Зөөлөн урууланд байнгын скраб огт хэрэггүй, харин ч хуурайшуулж уруулын бүтцийг гэмтээх аюултай.

Юугаар орлуулах вэ: долоо хоногтоо 2 удаа нүүрний арьсны скраб түрхээрэй – урууланд ч мөн үр дүнгээ өгнө.

 

9. Насжилтын эсрэг шампунь

Гоо сайхны зарим нэг брэндүүд бидний үс ч мөн хөгширдөг тухай ярьж эхлээд байгаа, тиймээс насжилтын эсрэг шампуниар угаах ёстой гэнэ. Үсний хөгшрөлтийг цагаан үс гэж үзвэл ямар ч шампуниар угаагаад өнгийг нь өөрчилж чадахгүй, энэ бол таны гентэй шууд холбоотой асуудал болоод явчихна. Харин өнгөө алдах, гэмтэх зэргээс бол зөв бөгөөд сайн арчилгаа аварна.

Юугаар орлуулах вэ: өөрийн үсэнд тохирох тэжээлийн шампунь.

 

8. BB-крем, CC-крем, DD-крем

ВВ-крем анхлан япон бүсгүйчүүдэд тусгайлан гаргасан тос юм – япон бүсгүйчүүд тональ тосоо түрхэхээс өмнө арьсны өөгөө дарах зорилготой. Blemish Balm (товчлолыг яагаад ч юм ингэж дэлгэрүүлсэн) Европын зах зээлд гарч ирснээр нутгийн бүсгүйчүүдэд таашаагдсан. Сурталчилгааны мэргэжилтнүүд ч үүнийг юу гэж зүгээр өнгөрөөх вэ, төгс хувилбар гэж CC-крем (Color Control) болон DD-крем (Daily Defense) гэсэн бүтээгдэхүүнүүд гаргажээ. Үнэн хэрэгтээ эдгээр кремүүд – бүгд нүүр будалтын суурь болно, эсвэл дангаараа өө дарах тос болдог байна.

Юугаар орлуулах вэ: эдгээр кремийн аль нэгийг нь л сонгоно, өөрт таалагдсанаа.

 

7. Арьс чангалах тос

Арьс суларч унжих нь олон бүсгүйчүүдийн толгойн өвчин болсон, тиймээс дэлгүүрийн лангуун дээр зарагдах энэ төрлийн тос сайн борлогддог. Харамсалтай энэ тос үр дүнгээ өгөхгүй. Унжсан арьсыг мэс заслын аргаар л татаж болно. Харин арьс сулрах магадлалыг бууруулах боломжтой, үүний тулд арьсны чийглэг байдлыг хангах ёстой.

Юугаар орлуулах вэ: биеийн тэжээлийн тос эсвэл какаоны тосоор тослоно.

 

6. Зовхи, нүд орчмын тос

Савлагаа багасах тусам л үнэ нь нэмэгддэг – үүнийг сурталчилгааны мэргэжилтнүүд сайн мэднэ. Зовхины тос үнэндээ нүүрний тосноос юугаараа ч ялгарахгүй: чийгшүүлж, таатай мэдрэмж төрүүлэхээс өөр танд юу ч бэлэглэхгүй.

Юугаар орлуулах вэ: үнэргүй тослог багатай нүүрний тосоор.

 

5. Хөгшрөлтийн эсрэг тос

Харамсалтай нь ямар ч тос үрчлээний эсрэг үйлчилгээ үзүүлж чадахгүй, тиймээс хөгшрөлтийн эсрэг тос үйлдвэрлэдэг хэдэн сая үйлдвэр танд ганц л бүтээгдэхүүн санал болгоно: арьс чийгшүүлэх тос, харин үрчлээг мэс ажилбараар л арилгаж болно.

Юугаар орлуулах вэ: чийгшүүлэгч тос

 

4. Нэгд 2-ыг агуулсан шампунь

Энэ бодисыг харсан дурын химичийн нүд нь эргэлдэх биз. Шампунийн гол зорилго үсний бохирыг цэвэрлэх, харин бальзам нь эсрэг үйлчилгээ үзүүлэх буюу таны үсний бүтцийг бэхжүүлж “тослогтуулах” бодис. Үсчингүүд шампуниар зөвхөн үсний угийг угаахыг зөвлөдөг, харин бальзамыг зөвхөн хуурай үзүүрт түрхэнэ. Энэ хоёр өөр бодисыг нэг саванд хийх нь химийн талаасаа ямар ч боломжгүй. Нэгд 2-ыг агуулсан шампунь гэхээрээ зүгээр л шампунь байгаа.

Юугаар орлуулах вэ: шампунь болон ангижруулагч

 

3. Үсний маск

Үс арчилгаанд үндсэн гурван бүтээгдэхүүн явдаг: шампунь-ангижруулагч-маск. Маск – бас л ангижруулагч гэж ойлгоно, гэхдээ орц нь арай өөр учраас долоо хоногт 1-2 удаа хэрэглэх заалттай. Хэрвээ байнга ангижруулагч хэрэглэдэг бол маск хэрэглэх шаардлагагүй.

Юугаар орлуулах вэ: шампунь + ангижруулагч эсвэл шампунь + маск.

 

2. Цээж орчмын тос

“Хуваагаад байлдан дагуул” – энэ бол маркетологчдын дүрэм. Аливаа брэнд биеийн хэсэг тус бүрээр бүтээгдэхүүн гарах тоолонгоор бүсгүйчүүд илүү их мөнгө зарцуулж авна. Цээж орчмын тос – үүний тод жишээ, угтаа энэ төрлийн тос нь биеийн тосноос юугаараа ч ялгагдахгүй. Цээж, хөхний арьсыг чангалахыг хүсэж байгаа бол мэс засал хийлгэхээс өөр аргагүй, ямар ч кофе, тос үр дүнгээ өгөхгүй.

Юугаар орлуулах вэ: биеийн чийгшүүлэгч тос.

 

1. Тэжээлийн тостой үсний будаг

Үсний будаг болгон үсний бүтцийг гэмтээх орцтой, эс бөгөөс үсний өнгийг өөрчилж чадахгүй. Тийм учраас үсний будганд тэжээлийн үйлчилгээ байна гэж байхгүй – энэ бол маркетингийн л нэг арга заль. Үсний будаг тэжээл өгөхгүй, гэхдээ үс гэмтээх чанар нь бага байж болно.

Юугаар орлуулах вэ: үсээ будуулсны дараа үсээ сайтар арчлах.

32
Ха ХаХа Ха
11
ГайхмаарГайхмаар
9
БурууБуруу
7
ТэнэглэлТэнэглэл
5
ГоёГоё
4
ХарамсалтайХарамсалтай
3
БахархмаарБахархмаар
3
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

9 Сэтгэгдэл

  1. Munkhtsatsral Tsatsa

    Munkhtsatsral Tsatsa

    2017/10/26 at 20:39

    Khaliun Gankhuu

  2. Зулаа С.

    Зулаа С.

    2017/10/26 at 21:01

    Т.О.М Отгоо

  3. Urian Ganbaatar

    Urian Ganbaatar

    2017/10/26 at 22:12

    .

  4. Genee IchkOo

    Genee IchkOo

    2017/10/26 at 23:16

    Nyamaa Ch Наранчимэг Г. Сараа Гэнэндорж

  5. 이영미

    이영미

    2017/10/27 at 17:19

    Сайхан зөвөлгөө бна даа

  6. 이영미

    이영미

    2017/10/27 at 17:19

    Сайхан зөвөлгөө бна даа

  7. 이영미

    이영미

    2017/10/27 at 17:19

    Сайхан зөвөлгөө бна даа

  8. 이영미

    이영미

    2017/10/27 at 17:19

    Сайхан зөвөлгөө бна даа

  9. Altan Erdene B

    Altan Erdene B

    2017/10/27 at 19:11

    tm gesen shd..lab l nvdnii tos yamar ch nemergvi nvvrendee tvrhdeg chiigshvvlegch tosoo tvrhehed bolno gej bn.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *