Ажиллахад хамгийн таатай технологийн шилдэг 10 компани

0

Google компани ажилтнууддаа хатуу хандахгүй нь ээ. Мэдээ мэдээллийн сувгаас мэдээлснээр энэхүү технологийн компани 2015 онд ажиллахад хамгийн таатай газраар нэрлэгдсэн байна. 2015 онд ажиллахад хамгийн таатай 50 газрыг ажилтнуудын сэтгэгдлээр тодруулсан ба энэхүү жагсаалтыг Google компани тэргүүлжээ. 50 компаниас бүрдсэн жагсаалтын эхний 10-т дижитал менежментийн тэргүүлэгч Adobe-оос эхлээд iPhone-ы эзэмшигч Apple компаниуд багтсан байна. Энэхүү тэргүүний 10 технологийн компаниуд ямар компаниуд болохыг мэдээллийн дэлгэрэнгүйгээс харна уу.

1. Google

Сан Франциско дахь Google-ийн программ хангамжийн менежер “Ажилчиддаа тавих анхаарал халамж гарцаагүй дээд зэрэглэлийн, нөхөн олговрыг бараг юутай ч зүйрлэшгүй. Гэвч компани дэлхийн хамгийн авьяаслаг, хамгийн шилдэг хүмүүсийг цуглуулахын тулд энэ бол чухал зүйл.” хэмээн бичсэн байна.Ажиллахад хамгийн таатай технологийн 10 шилдэг компани 1

2. F5 Networks

Сиэтлл дэх F5 networks-ын сүлжээний инженер “Үнэхээр өрсөлдөхүйц цалин, гайхалтай орлого нь олон үндэстнүүдийг сорьдог. Дээрээс нь албан тасалгаанд байх өдрийг үнэ цэнэтэй болгодог компаний соёл бүгд нэг хөлөг дээр байгаа, хамтдаа сэлэх учиртай гэсэн уур амьсгалыг хүн бүрт ойлгуулдаг.” гэсэн байна.Ажиллахад хамгийн таатай технологийн 10 шилдэг компани 2

3. Facebook

Facebook-ын хэрэглэгчдийн үйл ажиллагааны ажилтан “Ажилтнууддаа итгэх итгэлийн хүч хамгийн гайхалтай. Мэдээлэл хайх, судлах, шинэ зүйлсийг бүтээх гээд үндсэндээ юу хамгийн том нөлөө үзүүлж чадахыг бодож ажиллах хүсэл эрхгүй төрдөг.” гэжээ.Ажиллахад хамгийн таатай технологийн 10 шилдэг компани 3

4. Qualcomm

Сан Диего дахь Qualcomm-ын хүний нөөцийн менежер “Би үүрэн телефоны ертөнц дэх шинэ технологи, ур чадвар, бүтээгдэхүүнүүдтэй ажилладаг. Ажиллангаа туршлагажих гайхалтай боломж.” хэмээн бичсэн байна.Ажиллахад хамгийн таатай технологийн 10 шилдэг компани 4

5. Adobe

Сан Жосе дэх Adobe-ын программ хангамжийн инженер “Adobe ажилтнууддаа үнэхээр сайн анхаарал тавьдаг. Сургалтаас ашиг орлого хүртэл ажилтнуудынхаа хүсч байгаа зүйлийг тэд санал болгож чаддаг. Би зөвхөн ажиллахын тулд баясгалантайгаар явж, үргэлж туслахад бэлэн байдаг ухаалаг хүмүүстэй өөрийн санааг баяртайгаар хуваалцдаг.” гэжээ.Ажиллахад хамгийн таатай технологийн 10 шилдэг компани 5

6. MathWorks

Массачусетс дэх MathWorks-ын инженер бичихдээ “Маш нөхөрсөг, тусч хамт олон. Гайхмаар ажилтнууд. Компани маань ажилтнууддаа үнэхээр анхаардаг. Тэргүүлэгчдийн байр сууринд хүрэх маш олон боломжийг бүрдүүлдэг.” гэсэн байна.Ажиллахад хамгийн таатай технологийн 10 шилдэг компани 6

7. Apple

Купертино дахь Apple-ын бүтээгдэхүүний дизайны инженер “Apple солиормоор ашиг, өрсөлдөхүйц цалинг санал болгодог. Өрсөлдөхүйц гэдэгт би жилээс жилд 2 дахин, 2,5 дахин өсөх цалингийн тухай яриагүй байна. Энэ газар бол мэдлэгийн тэнгис. Ийм тусгайлан зориулагдсан багийг би харж байсангүй.” гэж бичжээ.Ажиллахад хамгийн таатай технологийн 10 шилдэг компани 7

8. LinkedIn

Калифорни дахь LinkedIn-ий сайтын найдвартай ажиллагааны инженер бичихдээ “Үнэгүй хоолноос гадна компаний санхүүжилтээр явагддаг олон гайхалтай үйл явдлууд болдог. Эндээс мэргэжлийн ур чадварыг хялбархан олж авч чадна. Ажлын хуваарь үндсэндээ зэгсэн уян хатан.” гэсэн байна.Ажиллахад хамгийн таатай технологийн 10 шилдэг компани 8

9. Zillow

Сиэтлл дэх энэ компаний программ хангамжийн инженер “Хэрвээ та аз жаргалтай ажилтнуудынхаа төлөө жинхэнээр санаа тавьдаг компани хайж байгаа бол тэр чинь Zillow. Zillow-ыг урагш алхахад гол үүрэг гүйцэтгэдэг, ажилдаа үнэхээр дуртай авьяаслаг хүмүүстэй баг болж ажиллана гэдэг гайхалтай хэрэг.” хэмээн бичжээ.Ажиллахад хамгийн таатай технологийн 10 шилдэг компани 9

10. MINDBODY

Сан Луис Обиспо дахь MINDBODY-гийн хэрэглэгчийн үйлчилгээний ажилтан “Бид сарын эрүүл мэндийн ваучер, ажлын байран дахь иллэг, ажлын байран дахь эрүүл мэндийн хичээлүүд, даатгал, цалинтай амралт гээд олон хөнгөлөлт, тэтгэмжүүдийг авдаг. Гайхалтай менежерүүд, урам зоригоор дүүрэн удирдлагууд гээд дээрээсээ доод хэсгээ хүртэл үнэхээр чанарлаг хамт олон.” гэж бичсэн байна.Ажиллахад хамгийн таатай технологийн 10 шилдэг компани 10

Ажиллахад хамгийн таатай технологийн 10 шилдэг компани 11

1
ТэнэглэлТэнэглэл
1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Ухаалаг шинэ апп

    2014/12/17 at 12:56

    Doloon ugluu апп-ыг та бүхэн PLAY STORE – s татан аваарай.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *