Энэ хорвоо ертөнцөд болж байгаа сонин хачин үйл явдал бүхнийг бид нэгэн зэрэг харах боломжгүй. Мөн зарим нэгийг нь сургийг нь ч сонсож амжилгүйгээр нөгөө ертөнцөд одож мэднэ. Дэндүү нууцлаг, дэндүү арвин баялаг дэлхийн иргэн бидэнд үзэх харах зүйлс бишгүй олон байгаагийн жишээ бол дараах зургууд юм. Эдгээр зурагт дүрслэгдсэн зүйлсийн дунд танд өөрийн нүдээр хараагүй олон зүйл байгаа гэдэгт эргэлзэхгүй байна.
Нэгэн эр ширэнгийн алгана бариад амыг нь ангайлган хартал дотор нь амьд мэлхий байсан байна. Түүгээр ч барахгүй мэлхий загасны амнаас үсрэн гарч одсон гэнэ.
Флорида мужийн Пайнелласын эрэг орчимд энэхүү усан торнадо болсон ба азаар Тампа Бэйн яг захад болсон энэ хачирхалтай үзэгдлийн үеэр ямар ч хүн гэмтэж бэртээгүй байна.
Эрлийз цоохор ирвэсийг ч өдөр бүр хараад байхгүй шүү. Boogie нэртэй хар цоохор ирвэс Гүржийн Тбилис дэх амьтны хүрээлэн дэх торондоо байгаа нь.
Kevin Richardson гэдэг энэ эр арслангуудтай дотны холбоотой. Энэ дашрамд дурдахад арслангуудад долоолгох нь яг л зүлгүүрээр үрүүлж байгаа юм шиг санагддаг гэнэ.
Хөвөгч хад гэгдэж цахим ертөнцөд шуугиан тарьсан энэ хад үнэндээ маш жижигхэн хэсгээр холбогддог. Гэхдээ л гайхмаар хэрэг шүү.
Энэхүү зургийг авсан хүн бол энэ эмэгтэйн нөхөр. Тэрээр эхнэрийнхээ хэвлийд буй хүүхдийнхээ хөдөлгөөн бүрийн зургийг авах, бичлэгийг хийх гэж хичээдэг байжээ. Сүүлийн хэдэн долоо хоногийн турш улам бүр эрчимжиж байсан хөдөлгөөнүүдийн дундаас энэ зураг бий болжээ.
Ядарч туйлдсан анааш
Загасны аман доторх хачирхалтай амьтад
Гайхмаар
Ха Ха
Тэнэглэл
Буруу
Гоё
Хөөрхөн
Бахархмаар
Харамсалтай



