Хэрвээ та Хятадын Шанхай хотод амьдардаг бол улаан өнгийн машин эзэмших нь хууль ёсны зүйл биш гэж хэлвэл та үнэхээр гайхах нь гарцаагүй. Магадгүй бүр итгэхгүй Google-ээр үнэн худлыг нь мэдэх гэж хайлт хийж үзэх байх. Бас эцэст нь үнэхээр будилж төөрөлдөөд эргэж ирж ч мэднэ. Санаа зоволтгүй дээ, бид ч бас тэгсэн юм. Дэлхийн улс орнуудад санаанд багтамгүй хөгийн хууль дүрмүүдийг мөрддөг олон улс орнууд байдгийн дотроос танд хуулийн хариуцлага хүлээлгэж, бүр торны цаана суулгаж ч мэдэх хачирхалтай бөгөөд хөгийн 15 хуулийг танилцуулж байна. Мэдээд авахад илүүдэхгүй болов уу.
Хятадын Шанхайд улаан машин эзэмших хууль бус.
Невадагийн Эврикад живэр сахалтай эр хүн эмэгтэйчүүдийг үнсэх хууль бус.
Бангладешт оюутнууд шалгалтан дээр хуулах арга мэх хэрэглэвэл торны цаана сууж мэднэ.
Умард Каролинад буруу аяар хөггүй дуулах хууль бус.
Охайод согтуудаа загас идэх нь хууль бус.
Техасын Сан Антониод сээтэгнэх хууль бус.
Швейцарьт машиныхаа хаалгыг тасхийтэл чанга хаах хууль бус.
Жиоржиагийн Куитмэн хотод тахиа зам хөндлөн гарах хууль бус.
Индонезид гар хангалга хийсэн хүнд толгойг нь авах ял оноодог.
Парагвайд хоёр тал хоёулаа цусны донор бол халз тулаан хийхийг зөвшөөрдөг.
Францад нас барсан хүнтэй гэрлэх нь хууль бус.
Охайогийн Клевлэндэд хулгана барихын тулд ан агнуурын лиценз авах ёстой.
Америкийн шар айрагны сурталчилгаанд жинхэнээр шар айраг ууж байгаа дүрс гарах ёсгүй.
Jack Daniel’s-ыг үйлдвэрлэдэг хотод виски уух, худалдан авах нь хууль бус.
Москвагийн цаг агаарын мэдээлэгч тодорхойгүй цаг агаар мэдээлснийхээ төлөө шийтгэл хүлээж мэднэ.
Ха Ха
Гоё
Хөөрхөн
Гайхмаар
Бахархмаар
Харамсалтай
Тэнэглэл
Буруу




oyuntur
2014/11/03 at 00:13
niinuugui helehed goy l huuli baina
Chimeg Chimgee
2014/11/03 at 04:14
Sonin ymaa
Chimeg Chimgee
2014/11/03 at 04:14
Sonin ymaa
Chimeg Chimgee
2014/11/03 at 04:14
Sonin ymaa