Таны бие дэх бүх бактерийг нийлүүлж бөөгнүүлвэл бараг 2 кг орчим жинтэй болно. Энэ бол доорх жагсаалтаас таны олж мэдэх ухаан алдмаар 22 баримтын зөвхөн нэг нь. Бидний бие организм бол үнэхээр гайхалтай бүрэн цогц амьд механизм бөгөөд түүнд бидний мэдэхгүй, сонссон ч итгэмээргүй гайхалтай нууцууд олон бий. Хэрвээ та энэхүү нууцуудаас мэдэхийг хүсэж байгаа бол нийтлэлийн дэлгэрэнгүйтэй тухлан танилцана уу.
1. Бид бүх амьдралынхаа туршид 28500 кг шүлс ялгаруулдаг. Үүнийг бүгдийг нь цуглуулсан гэж үзвэл 2 усан санг дүүргэнэ.
2. Олонх хүүхдүүд цэнхэр нүдтэй төрдөг. Гэвч генетикийн материал болон нарны гэрлийн нөлөөгөөр бидний нүдний жинхэнэ өнгийг өгдөг.
3. Насанд хүрсэн хүний биеийн цусны судасны урт 100,000 мильд хүрнэ.
4. Хурууны хээтэй адилаар хүн бүхэн өөр өөр хэлний хээтэй байдаг.
5. Биеийн бүх бактерийг нийлүүлвэл 2 кг орчим жинтэй болно.
6. Хүүхдийн шуудангийн маркны хэмжээтэй арьс сар хүрэхгүй хугацааны дотор гурван сагсны талбайн хэмжээтэй болж өсдөг. Тиймээс түлэгдсэн өвчтнүүдэд арьс нөхөхөд ашигладаг.
7. Таны аманд дэлхий дээрх хүмүүсийн тооноос ч илүү олон бактери бий.
8. Та төрөлхийн цэнхэр нүдтэй юу? Тэгвэл та тэр хэрээр архи даах чадвар өндөртэй гэсэн үг.
9. Цаг тутам таны арьс 600,000 орчим жижиг хэсгүүдийг гуужуулж байдаг. Энэ нь жилдээ 680 гр, 70 нас хүртлээ 47 кг арьс гуужуулдаг гэсэн үг.
10. Таны бие 30 минутанд 1,8 литр усыг буцалгах хэмжээний халуун.
11. Эмэгтэй хүний өндгөвчинд хагас сая орчим өндөг байдаг ч тэдний ердөө 400 нь амьдрал бий болгох чадвартай.
12. Эрэгтэйчүүд өдөр бүр 100 сая эр бэлгийн эс бий болгодог.
13. Таны уушгинд 300 сая хялгасан судас бий. Эдгээрийг залгавал Лос Анжелесаас Атланта хүрнэ.
14. Хэрвээ эс бүхэн дэх ДНК-г сунгавал 10 тэрбум миль сунах ба энэ нь Дэлхий ван гариг руу хүрээд эргэж ирэх хэмжээний урт юм.
15. Таны зүрх өдөрт бүр ачааны машиныг 32 км зайд жолоодоход хүрэлцэхүйц энерги гаргадаг.
16. Таны яс ган төмөрнөөс ч илүү бат бөх. Нэг чүдэнзний хайрцагны хэмжээтэй яс 9 тонн гаруй жинтэй зүйлийг даадаг.
17. Ялгагдахын аргагүй адилхан ихрүүдийг эс тооцвол дэлхий дээрх бүх хүн өөрийн гэсэн өвөрмөц үнэртэй.
18. Таны ходоодны хүчил сахлын хутгыг ч хайлуулж чадна.
19. Биеийн илүүдэл үс IQ өндөртэй байхтай холбогддог.
20. Хүний толгойг тасалснаас 15-20 секундын хугацаанд ухамсартай хэвээр байдаг.
21. Хүний чих, хамар хоёрын өсөлт хэзээ ч зогсдоггүй.
22. Их мөрөөддөг хүмүүс IQ өндөртэй байдаг.
Гайхмаар
Тэнэглэл
Гоё
Ха Ха
Хөөрхөн
Бахархмаар
Харамсалтай
Буруу




Зочин
2014/10/29 at 16:44
ямар ч баримтгүй мэдээ байна
Зочин
2014/10/29 at 16:57
Ёстой үнэн мэдээлэл байна, заавал баримт дурьдах шаардлаггүй гэж бодож байна
Юумаа мэд
2014/10/31 at 00:28
ДНК биш ДНХ битий оросоор нь орчуулаад бай. К кислота Х хүчил.
Зочин
2014/11/01 at 17:12
YASNII medeelel hudlaa. Huniii yas tiiim hatuu bish. Tamirchid l tiiim yastai baidag. Ziriiin hun tiiim hatuu yastai baidaggui.
xzfcgthu
2014/11/03 at 00:41
harin tiin yas arai hudlaa baihaa bas ih morooddog hvn iq ondortei gedeg ch bas ih moroodoh hvnii tarhiig gemteedeg gej unshij bsiin bn
Зочин
2014/11/05 at 11:13
tumur ch yu yum be beton shig hatuu bj magad