Хүмүүс нойрон дундаа босож, санаанд ч оромгүй хачирхалтай зүйл хийж байсан 15 тохиолдол

0

Лунатизмын үед хүмүүс үнэхээр этгээд хачин зүйл үйлддэгийг та сонсож л байсан байх. Лунатизм буюу сомнамбулизм – нойрон дундаа босож ямар нэгэн зүйл хийхийг хэлэх үзэгдэл.

Стэнфордын их сургуулийн судалгаанаас харахад дэлхий дээр ойролцоогоор 8,4 сая хүн нойрон дундаа босож, ямар нэгэн зүйл хийдэг ажээ. Ийм хүмүүсийн ихэнх нь унтаж байхдаа босоод хэд хэдэн алхам хийж буцаад орондоо ордог. Гэхдээ илүү сонирхолтой (тэр бүү хэл аймшигтай) түүхүүд ч бий.

Хамгийн хачирхалтай 15 тохиолдлыг түүвэрлэн хүргэж байна.

1. Дээд хүч

Reddit-ийн нэгэн хэрэглэгч нойрон дундаа өөртөө сэндвич хийгээд тэрийгээ шалан дээр тавьсны дараа буцаад унтдаг тухайгаа хуваалцжээ. Гэхдээ нэг удаа нvцгэн гараараа хананд чанга бэхэлсэн байсан орны толгойг хуулж аваад сарвуугаа гэмтээж байсан удаатай гэнэ.

 

2. Нэгэн зэрэг олон хүнд захидал илгээх

44 настай нэгэн эмэгтэй нойрон дундаа компьютероо асаагаад хүмүүс рүү үдэшлэгийн урилга илгээжээ. Захидал нь их хачин, янз бүрийн утга агуулгатай байсан ба нэгээс сонирхуулбал: “Маргааш ирээд энэ тамын нүхний учрыг олоодох. Оройн хоол болон арxи уух цаг 16.00-д. Дaрс, түрс хоёр авчрахад л болно”.

 

3. Хөргөгчөө цэвэрлэсэн нь

Reddit-ийн нэгэн хэрэглэгч лунатизмын үед найзынхаа гэрийн хөргөгчийг цэвэрлээд, угаагаад эмх цэгцэнд оруулсан тухайгаа хуваалцжээ. Дараа нь цэвэрхэн хөргөгчинд 10 кг нохойн хоол тавьсан байна.

 

4. Цонхоор үсэрсэн нь

Германд өсвөр насны хүүхэд дөрвөн давхрын 10 метрийн өндрөөс цонхоор үсэрчээ. Үсрээд ямар ч бэртэл гэмтэл аваагүйгээр үл барам нойрноосоо ч сэрээгүй байжээ.

 

5. Салсан нь

Исламд эр нөхөр нь гуравхан удаа “таляк” гэж хэлэхэд л эхнэрээсээ салж болно. Лалын шашинтай нэг эр нойрондоо “таляк” гэж хэлсэн тул нийтийн шахалт орж эхнэрээсээ салахад хүрчээ. Тэр эхнэртээ хайртай байсан болохоор салах бодолгүй байсан юм гэнэ лээ. Даанч исламын дaрангуйлагчид лунатизмыг үл харгалзан “таляк”-ийг зайлшгүй биелүүлэх хэрэгтэй гэж үзжээ.

 

6. Цацагт хяруул

Reddit-ийн бас нэгэн хэрэглэгч хоолны ширээний ард цацагт хяруул бэлдэж байхдаа сэрсэн гэдэг. Шөнийн 3 цагт тэрээр лунатизмын үед цацагт хяруулын мах амтлаад шарж байжээ – өрөөний хөрш бүсгүй нь үүнд ихэд сэтгэл дундуур байсан. Арга ч үгүй биз дээ, түүний худалдаж авсан цацагт хяруул байж л дээ. Үүгээр ч зогсохгүй, хөрш бүсгүй хоол болохыг тэвчээртэй хүлээсэн байгаа юм: нойрон дундаа явдаг найзыгаа байшинг шатаана гэж айсан бололтой.

 

7. Удирдаач

Харри Розенталь сонгодог хөгжим ихэд сонирхдог нэгэн. Нэг удаа эхнэр нь шөнө дунд босоод хартал нөхөр нь нойрон дундаа удирдаач хийж байгааг мэджээ. Гараараа савлаад зогсохгүй хөгжмийн төрөл бүрийн зэмсэг шиг дуугарч байсан байна.

 

8. Илүүдэл жин

Кейти Арчибальд их сургуульд орсныхоо анхны жил таргалаад байгаагийнхаа учрыг ерөөсөө олохгүй байж. Түүний бэлхүүс 70 см-ээс 85 хүртэл нэмэгдсэн юм. Нэг удаа шөнө дунд сэрээд баахан чихрийн цаас хэвтэж байгааг хараад нойрон дундаа чихэр идээд байгаагаа ойлгожээ.

 

9. Цөцгийн тос

Reddit-ийн бас нэг хэрэглэгч бүсгүй өөрийнхөө лунатизмын тухай хуваалцсан байна. Найз залуу нь түүнийг цаастай цөцгийн тос идэж, шилтэй майонезийг гараараа авч идэж байгааг, бас ургамлын тосыг амаар нь ууж байгааг харж л дээ. Тэр цагаас хойш бүсгүй нойрны эм уухаа больжээ.

 

10. Онлайн худалдан авалт

Золпидем эмийн гаж нөлөөний улмаас нойрондоо босож явдаг болсон эмэгтэй 2980 ам.доллароор Anthropologie.com сайтаас худалдан авалт хийжээ. Түүний харилцагч банк хэтэрхий их өндөр дүнтэй зарлага хийсэн эсэхийг лавлан асууж ярихад эмэгтэй бүр шоконд орж л дээ. Эхлээд залилангийн золиос боллоо гэж бодож. Харин дараа нь өөрөө энэ бүх мөнгийг нойрон дундаа зарцуулсныг ойлгожээ.

 

11. Матар

77 настай эр нойрон дундаа явдаг байж л дээ. Нэг удаа босоод таягаа тулан гэрээсээ гарч ойролцоох усан санд орсон байна. Гэнэт сэртэл хөл нь шавар шалбаагтай усанд гарч чадахгүй болсон байв. Тал талаас нь өлсгөлөн матрууд ойртсоор.

Тэр айсандаа хашхирч тусламж дуудахад хөрш нь сэрж түүний амийг аварчээ.

 

12. Хамаатны эгчээ алсaн нь

1987 онд Торонтод амьдардаг 23 настай Кеннет Паркс эхнэр аваад хоёр охины эцэг болоод удаагүй байжээ. Ажилгүйдэл, өрөнд баригдсаны улмаас гүн хямралд орсон тэрээр нойргүйдэл, лунатизмаар шаналах болжээ.

Нэг удаа жолооны ард суун 23 км зам туулж хадмуудынхаа гэрт хүрсэн бөгөөд тэнд эхнэрийн хамаатны эгчийг xутгаар дүрж aмийг нь xороогоод хадам аав руугаа дaйрчээ (азаар амьд гарч чадсан). Тэндээсээ гараад шууд цaгдаа дээр очиж дараах мэдүүлгийг өгсөн байна: “Би хэн нэгнийг алсaн юм шиг байна, миний гарыг хар даа” гэхэд түүний гар xутгаар сийчсэн шaрхтай байжээ.

 

13. Зураг зурсан нь

Ли Хедвин өдөр нь асрагчаар ажиллаад шөнийн цагаар нь уран зургийн гайхамшиг бүтээдэг байжээ. Өглөө сэрээд зурсан зургийнхаа тухай огт санахгүй, өглөө сэрэх болгонд л гоё зураг түүнийг угтан авдаг байв. Хамгий сонирхолтой нь, тэр өөрөө зурж огт чаддаггүй, зураг зурах ч дургүй нэгэн гэнэ.

 

14. Өргөгч цамхаг дээр гарсан нь

2005 онд 15 настай охин 39 метрийн өргөгч цамхаг дээр нойрон дундаа гарчээ. Хажуугаар явж байсан үл таних хүн өндөрт тайван унтаж байсан охиныг анзаарч харж. Ингээд гал сөнөөгчид ирсэн хэдий ч охиныг сэрээвэл цочих байх гэж болгоомжлоод эцэг эхээр нь охины гар утас руу залгаж сэрээн аюулгүй буулгаж авчээ.

 

15. Аавыгаа xөнөөсөн нь

2003 онд Жулс Лоу лунатизмын үед өөрийн 82 настай аавыгаа xөнөөчихлөө гэж мэдүүлжээ. Шүүх түүнийг эдгэршгүй сэтгэл мэдрэлийн өвчтэй гэж дүгнэн эмнэлэгт эмчилгээ хийлгүүлэхээр илгээсэн байна. 2000-2005 онуудад иймэрхүү шинж чанартай 68 аллaга бүртгэгджээ.

Та эсвэл таны эргэн тойрныхноос хэн нэгэн нойрондоо ямар нэг хачирхалтай зүйл хийж байв уу?

7
ГайхмаарГайхмаар
4
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
1
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *