Леонардо ДиКаприог танихгүй хүн үгүй. Кино урлагийн хамгийн алдартай, бусдын хайр хүндлэлийг хамгийн ихээр хүлээсэн, царайлаг, сэтгэл татам түүний нэр алдар бид бүхний сайн мэдэх Titanic киноноос эхтэй. Хэдийгээр асар их амжилтын эзэн болсон ч тэрээр 30 гаруй жилийн урлагийн замналдаа ердөө 29 кинонд л гол дүрийг бүтээж байжээ.
1. Түүнийг эцэг эх нь Леонардо да Винчигийн нэрээр нэрлэжээ.
Түүний ээж хэвлий дэх хүүгээ анх хөдлөхийг Италийн Флоренци хотод Леонардо да Винчигийн уран зургийг харж зогсохдоо анх мэдэрсэн тул хүүгээ Леонардо хэмээн нэрийдсэн гэдэг.
2. Харь хүн мэт сонсогдох нэр нь түүний урлагийн замналыг үгүй хийнэ хэмээн түүний төлөөлөгч үзэж байв.
Урлагийн замналаа эхлүүлж байх тэр цаг үед нь түүний биет төлөөлөгч Леонардод нэрээ Ленни Уилламс хэмээн сольж, америк үзэгчдэд илүү таатай нэртэй болохыг зөвлөж байжээ. Гэвч алдарт жүжигчин эр тухайн үед нэрээ солихоос эрс татгалзаж байсан бөгөөд 1 жил хагасын хугацаанд 100 гаруй дүрийн ярилцлагад орсон ч амжилтыг олоогүй аж. Тэр явдлаас хойш тэрээр өөрийнх нь нэрэнд хүндэтгэлтэй ханддаг биет төлөөлөгчийг ажиллуулах болжээ.
3. Тэр аливаа зүйлсийг ахин дахин хийдэг сэтгэцийн эмгэгтэй.
Тэрээр аливаа бодсон зүйлсээ санаанаасаа гаргаж чадахгүй ахин дахин гүйцэтгэх сэтгэцийн нэгэн төрлийн эмгэгтэй ажээ. Тэрээр энэ тухайгаа олноос нууцалдаггүй бөгөөд эвлэрэх бус тус эмгэгтэй тэмцсээр өнөөг хүрсэн юм.
4. 2009 онд тэрээр байгаль орчинд ээлтэй амралтын газар нээхээр арал худалдан авч байсан.
2009 онд Леонардо ДиКаприо 1.75 сая ам.доллараар 36 хотхон бүхий байгаль орчинд ээлтэй, зөвхөн байгалийн эрчим хүчээр ажиллах амралтын газар байгуулахаар арал худалдан авч байв. Гэвч түүний зорилго бүрэн биелсэнгүй, барилгын ажил удааширсаар хожим арал дээр барилга барих зөвшөөрөл нь хүчингүй болсноор төсөл зогссон юм.
5. “Blood Diamond” киноны зураг авалтын үеэр тэрээр өмнөд африк охиныг үрчлэн авч байсан.
Тэрээр охиныг Лос Анжелес дахь гэртээ авч ирээгүй боловч түүний амьдралын бүхий л зардлыг охинд илгээж, бүх талаар дэмжиж туслаж байдаг аж.
6. Оны хамгийн муу жүжигчнээр ч нэрлэгдэж байсан.
1999 онд тэрээр “The Man in the Iron Mask” киноны Louis хааны дүрээрээ “Оны хамгийн муу жүжигчин” хэмээн нэрлэгдэж байжээ.
7. Хөлдсөн нуурнаас нохдоо аварч байсан.
“Don’t Look Up” киноны зураг авалтын үеэр нохой нь хөлдсөн нуур луу явж орсон байгааг харсан тэрээр шуудхан нуур луу орж нохойгоо аварч байсан гэдэг. Түүнийг хүйтэн ус руу орж буйг харсан өөр нэгэн нохой нь ч Леонардог дагаж ус руу орсон бөгөөд тэд бүгд уснаас аюулгүй гарч иржээ.
8. Тэр 25 нас гарсан бүсгүйчүүдтэй болзож үзээгүй.
Өдгөө 47 настай Леонардо амьдралынхаа туршид 25 буюу түүнээс дээш настай бүсгүйчүүдтэй болзож байгаагүй ажээ. 4 жилийн өмнөөс болзож буй Camila Morrone нь өдгөө 22 настай юм. Nina Agdal, Kelly Rohrbach, Toni Garrn, Erin Heatherton, Blake Lively, Bar Refaeli, Gisele Bündchen зэрэг түүнтэй нэр холбогдож явсан бүсгүйчүүдийн хэн нь ч тухайн үед 25-аас дээш настай байгаагүй аж.
9. Тэрээр жүжигчин Кейт Уинслетийн хамтаар Титаник хөлгийн сүйрлээс амьд үлдсэн сүүлчийн хүний амьдралын зардлыг төлж байна.
Титаник хөлөгт суусан хамгийн залуу зорчигч, сүйрлээс хойш амьд үлдсэн цор ганц нэгэн болох Милвина Дин ташаагаа хугалж байнгын асаргаанд байх болсон ч төлбөрөө төлж чадахгүй болсны улмаас Титаник хөлөгтэй холбоотой бүх зүйлсээ зарж хөрөнгө босгох шаардлага тулгарч байжээ. Тэр цаг үед алдарт жүжигчид 30,000 ам.долларыг түүний асаргааны зардалд хандивлаж байсан аж.
Түүний тухай бусад хүмүүс төдийлөн мэддэггүй өөр ямар баримт байдаг вэ?