
Боловсролын Preply онлайн-платформ америкчуудын дунд нэгэн сонирхолтой судалгаа явуулжээ: тэд англи хэлээр гардаг уран сайхны болон цуврал киног хэр их хадмал бичвэртэй үздэг вэ? Санал асуулгад оролцсон 1200 үзэгчдийн 50% нь киног хадмал бичвэртэй үздэг нь тодорхой болов. Өөрийнхөө төрөлх хэлээр гарч байгаа киног хадмал бичвэртэй үздэгийн гол шалтгаан нь жүжигчдийн хэл яриаг дарсан дуу чимээтэй (ая, тусгай эффект зэрэг) холбоотойгоос гадна жүжигчдийн өөрсдийнх нь дуудлагатай холбоотой ажээ.
Ирүүлсэн мэдээллийг боловсруулсны эцэст мэргэжилтнүүд ойлгогдохооргүй ярьдаг алдартай жүжигчдийн жагсаалтыг гаргасан байна. Үзэгчид тэдний хэлж ярьж байгааг хадмал бичвэргүйгээр бүрэн ойлгож чадахгүй гэсэн үг юм. Англи хэлээр ярьж байгаа ч гэлээ үзэгчид хэний яриаг ойлгодоггүйг сонирхоцгооё.
15 дугаар байр: Лиам Ниссон

Британийн жүжигчин.
14 дүгээр байр: Идрис Эльба

Британийн жүжигчин.
13 дугаар байр: Галь Гадот

Израилийн жүжигчин.
12 дугаар байр: Брэд Питт

Америк хүн, Оклахома мужийн өмнөд хэсгийн төлөөлөл. Мужийн өмнөд хэсгийн оршин суугчдын дуудлагыг ойлгоход амаргүй, ихэнх америкчууд бүрэн ойлгож чаддаггүй.
11 дүгээр байр: Сальма Хайек

Мексик-америкийн жүжигчин.
10 дугаар байр: Жеймс Макэвой

Судалгаагаар англи хэлний ямар дуудлага америкчуудад ойлгомжгүй байдгийг мөн тодорхойлж жагсаажээ:
2% – өмнөд америк дуудлага
4% – австрали дуудлага
10% – өмнө африк дуудлага
17% – ирланд дуудлага
17% – британи дуудлага
50 % – шотланд дуудлага.
Сонирхуулж хэлэхэд, Жеймс Макэвой – шотланд.
9 дүгээр байр: Майк Кейн

Британийн жүжигчин.
8 дугаар байр: Бенедикт Камбербэтч

Британийн жүжигчин.
7 дугаар байр: Оззи Осборн

Британийн дуучин! Америкчууд түүний ярилцлагыг бүгд хадмал бичвэртэй үздэг болж таарсан шүү.
6 дугаар байр: Жеки Чан

Хонг Конгийн жүжигчин.
5 дугаар байр: Жонни Депп

Энэхүү жагсаалтад багтсан бусад жүжигчдийн бодвол Депп америк хүн. Тэгээд өмнөд нутгийн ч хүн биш.
4 дүгээр байр: Шон Коннери

Британийн жүжигчин.
3 дугаар байр: Арнольд Шварценеггер

Австри гаралтай Шварценеггер америкийн мужийн захирагч байхад нь бүгд мэддэг, сонсдог байлаа.
2 дугаар байр: София Вергара

Колумб-америкийн жүжигчин.
1 дүгээр байр: Том Харди

Харди – британи залуу бөгөөд түүний дуудлагын талаар олон янзын домог яригдаад удаж байна. Жүжигчин өөрөө дуудлагаараа элдэв туршилт хийдэг бөгөөд энэ шалтгааны улмаас америк үзэгчид түүний дүрийн хэлж ярьж байгааг амархан ойлгож чаддаггүй ажээ. Тэгээд ч Хардигийн бүтээсэн ихэнх дүр баг зүүдэг, жишээ нь, “Dunkirk” эсвэл “The Dark Knight Rises” кинонуудыг дурдаж болох юм.
Алдартнуудын жагсаалтаас гадна судлаачид мөн сонсож ойлгоход хэцүү цуврал кинонуудын жагсаалтыг гаргажээ. Айргийн тавд орсон бүтээлийг жагсаав:
1. Peaky Blinders
2. Derry Girls
3. Game of Thrones
4. Outlander
5. Downton Abbey
Судалгааны явцад цуглуулсан бүх мэдээллийг та эндээс сонирхож болно.
Уншигч танд дээрх жагсаалтад нэмэхийг хүсэж буй жүжигчин бий юу?








Programming assignment help
2022/10/15 at 17:13
It is never an easy job to complete the assignment and if at the same time you are facing difficulty in your assignment then the only option that you have with you is the Programming assignment help. Apart from that everyone knows how important global assignment help are for the students. https://greatassignmenthelper.com/programming-assignment-help/