Өдөр тутамдаа олны нүдний өмнө гарч, олон төрлийн үйл ажиллагаанд тогтмол оролцож явдаг алдартнуудын хувцасны шүүгээ өөр, өөр төрлийн хувцаснуудаар дүүрэн байдаг мэт төсөөлөл бидэнд бий. Гэвч алдартнуудын хувьд ч бидний нэгэн адил өөрийн хайртай хувцсаа хэдэн ч жил өмсөхөөс уйддаггүй нь мэдээж биз ээ.
Johnny Depp энэ хүрмийг анх 1993 онд өмсөж байжээ

Түүнчлэн тэрээр энэ нүдний шилэндээ ч туйлын дуртай бололтой

Cate Blanchett-ын хантааз банзал дээр ч, өмдөн дээр ч сайхан зохицдог аж

Anna Wintour үсний засалт, хүрэм хоёроо өөрчлөх тийм ч дуртай биш ажээ

Түүнчлэн түүний Vogue хүзүүний зүүлт хэзээ ч хуучрахгүй биз ээ

Leonardo DiCaprio-ын хувьд нэг хүрмээ олон үйл ажиллагаанд өмсөж оролцоно гэдэг тийм ч ичмээр зүйл биш

Katie Holmes-ын хүрэн улаан гутал олон жилийн дараа ч хуучраагүй хэвээр…

Түүнчлэн тэрээр өөрийн дуртай гутлаа улаан хивсний ёслолд орохдоо ч, гадуур гарах үедээ ч өмсдөг

Vanessa Hudgens энэ малгайндаа дуртай гэдэгт мөрийцөхөд ч бэлэн байна

Бас тэр энэ үстэй шаахайгаа ч өмсөх дуртай

Bradley Cooper өөрт тухтай пүүзнээсээ салах дургүй

Бас саравчтай малгайгүйгээр түүнийг төсөөлөх аргагүй билээ

Selena Gomez цагирган ээмэг зүүх дуртай

Бидний л нэгэн адил Naomi Watts-д ч “цайны ганц жийнсэн өмд” бий

Бас энэ малгай…

Нэрт загвар зохион бүтээгч Sarah Jessica Parker ч бас нэг цамцнаасаа салах дургүй

Мөн тэрээр энэ малгайнаасаа ч салах дургүй

Энэ толгойн торон оруулгаа ч тэрээр олон удаагийн улаан хивсний ёслолд оролцохдоо зүүж байжээ

Winona Ryder 2005 онд өмсөж байсан даашинзаа 9 жилийн дараа ахин өмсчээ


Танд аваад олон жил болсон ч өмсөхөөс хэзээ ч уйддаггүй хувцас байдаг уу?
Гоё
Хөөрхөн
Тэнэглэл
Ха Ха
Гайхмаар
Бахархмаар
Харамсалтай
Буруу



