Уйлж буй хүүхэд, галт бөмбөгийн тyлаан, эвэр тээгчид: Дэлхийн улс орнуудад зохион байгуулагддаг хамгийн этгээд хачин баяр наадмууд

0

Дэлхий дахинд жил болгон төрөл бүрийн баяр наадам зохион байгуулагддаг. Цар хүрээнээс үл хамааран улс орон болгон өөрийн баяр наадмаа давтагдашгүй, онцгой байдлаар тэмдэглэн өнгөрүүлэхийг хүсдэг ажээ. Үүний үр дүнд хэдэн өдрийг баяр хөөртэй өнгөрөөхийн зэрэгцээ бас этгээд хачин зүйлтэй ч танилцах болно.

Испанийн La Tomatina наадмыг олон хүн мэддэг. Уг наадмаар бие бие рүүгээ улаан лооль шидэхээс гадна улаан лоолийн “нууран”-д орно. Испанийн Буньол хотын оршин суугчид хотыг ивээлдээ авсан бурханд зориулж улаан лоолийн тyлаан зохион байгуулдаг эртний уламжлалтай юм. Харин италичуудын хувьд илүү ширүүн  буюу жүржийн тyлаан зохион байгуулдаг. Нүүрэн дундуураа цитрусын төрлийн жимс буулгах тийм ч амар зүйл биш ч гэлээ уг арга хэмжээнд оролцох оролцогчдын тоо жилээс жилд нэмэгдэх болжээ. Ивреа хотод зохион байгуулагддаг жүржийн тyлаан нь тэмцлийн бэлгэ тэмдгийг агуулсан: тариачид феoдалуудтай тэмцэж байсныг илтгэжээ.

pinimg.com

Цаашлаад, Сальвадорын ард иргэдийн тэмдэглэн өнгөрүүлдэг баяр наадмыг танилцуулъя. Энд бие бие рүүгээ жимс, ногоо шидэхгүй харин кероcинд норгож гал асаасан даавуу шиддэг “галт бөмбөлөг”-ийн наадам зохион байгуулдаг. Уг галт бөмбөлөг нь 1658 онд дэлбэpсэн галт уулыг илэрхийлж буй ажээ.

squarespace-cdn.com

1996 онд Атлантад Олимпын наадам зохион байгуулагдсан. Тэглээ гээд нутгийн ард иргэд уламжлал болсон өөрсдийн баяр наадмаа хойшлуулах шалтгаан болоогүй юм. “Улаан хүзүүтнүүдийн зуны наадам” (“redneck”/“улаан хүзүүтэн” – АНУ-ын бөглүү хөдөө, тосгонд амьдардаг хүмүүсийг ийн нэрлэдэг)–аар хүмүүс шавар шалбаагт орно, суултуурын тавиур шиднэ, тарвасны үр нулимж тэмцэлддэг ажээ.

blogspot.com

Япончууд – дэлхий дээрх хамгийн оньсого шиг бас этгээд сэтгэлгээгээрээ гайхагдах хүмүүс. Тийм учраас яг ид шөнө дунд хагас нvцгэн эрчүүд 20 сантиметрийн савхны төлөө тэмцэлдэх тэмцээнд гайхаад байх хэрэг байхгүй юм. Савхыг аваад будаатай хайрцагт хийж чадсан хүн тэр жилдээ аз хийморьтой явна гэж үздэг. Уг наадмыг Сайдай-зи Эйо Хадака-мацури гэх бөгөөд эртнээс улбаатай: сүм хийдийн лам сүсэгтэн олонд сахиус шидэх бөгөөд сахиусыг барьж авсан хүн тэр жилдээ аз хиймортой явдаг гэж үздэг байв.

mycdn.me

Үүнээс ч илүү хачирхалтай наадам Японд болдог: эр хүний бэлэг эрxтэн тaхих наадам. Энэ баяр наадмаар бүх зүйл бэлхүүснээс доош сэдэвтэй – гоёл чимэглэлээс авахуулаад хүнсний ногоог иймэрхүү хэлбэрт оруулан засаж чимэглэнэ. Наадмын төгсгөлд бүгд сүмд очиж баялаг ургац хураан авахын төлөө, гэр бүлийн аз жаргал хүсэн мөргөл үйлддэг, бас ойр дотны хүмүүсээ бэлгийн замаар халдварлах өвчнөөс хамгаалах мөргөл ч үйлддэг ажээ. Энэ арга хэмжээний үр нөлөө нэг их байхгүй гэж бодож болох хэдий ч хүмүүсээс цугларсан хандивыг ДОХ зэрэг бэлгийн халдварт өвчин судлалын ажилд зориулдаг уламжлалтай болжээ.

asiaone.com

Дахиад л Япон – уйлж байгаа хүүхдийн баяр. Сумочид нэг нэг хүүхэд аваад дээш өндөрт өргөнө. Өөд өөдөөсөө харж байгаа хүүхдүүдээс түрүүлж уйлсан нь бусдаас илүү хурдан том болно гэж үздэг.

spiegel.de

Оросууд жил болгон Суздальд өргөст хэмхийн баяр тэмдэглэдэг. Зөвхөн оросууд л ногооны баяр хийдэггүй. Мексикчүүд 1897 оноос хойш редиск ногоонд зориулсан наадам зохион байгуулах болжээ. Фермерийн хэдэн цагийн турш редиск ногоогоор гоё баримал хийж уралдах бөгөөд наадмын ялагч мексикийн төв телевизээр гардаг байна.

travelcalendar.ru

Хөлбөмбөг бохир спорт шиг санагддаг бол флоренцийн кальчог санах хэрэгтэй болно. Италичууд жил болгон хөлбөмбөгийн энэ тэмцээнийг зохион байгуулдаг. Энэ тэмцээний үеэр толгой, гар, хөлөөрөө цоxиж болно, хүч хэрэглэж тэмцэлдэх ч чөлөөтэй. Багууд уламжлалт хувцас өмсөж элсэн талбай дээр өрсөлдөгчийнхөө хаалганд арьсаар хийсэн бөмбөг оруулах ёстой.

sportotvet.ru

Аюултай төрөлд хамаарах баяр наадам. Номхон далайд байрлах Пентекост арлын өмнө зүгийн нэгэн омгийнхон тэмдэглэн өнгөрүүлдэг баяр юм. Бурхадтай ойр байхын тулд омгийн эрчүүд саваа модоор босгосон 30 метрийн өндөр цамхаг дээр гаран хөлөндөө олс бэхлэж доош үсэрдэг. Энд аюулгүй байдлыг хангасан зүйл огт байхгүй нь ойлгомжтой, тиймээс унаж үxэх эсвэл амьд үлдэх хувь тэнцүү гэж хэлж болно – 50/50 хувь. Домог ёсоор – нэг эхнэр араатан нөхрөөсөө зугтааж модон дээр гарч л дээ. Нөхөр ч үгэнд орохгүй дураараа эхнэрийн араас авирч, эхнэр модноос үсэрч, нөхөр ч эхнэрийнхээ араас үсэрсэн байна. Өндрөөс үсэрсэн нөхөр бяцарч үxсэн бол эхнэр нь ухаантай хүн байсан болохоор модон дээр гарангуутаа хөлөөсөө олс уясан байж л дээ. Тэр цагаас хойш жил болгон энэ омгийн эрчүүд өөрийнхөө хөлөөс олс уяад үсэрдэг болжээ: нэгд, бурхантай ойр байх гэж, хоёрт – эмэгтэйчүүдээс дутахааргүй эр зоригтой гэдгээ батлахыг зорьсон байна.

kurier.at

Мексикт “үxэгсдийн баяр” гэж болдог. Уг баяр сэтгэлд нэг л эвгүй. Иймэрхүү төрлийн баяр бас Испанид болдог юм – “Бараг үxэгсэд” (Fiesta de Santa Marta Ribarteme) гэдэг нэртэй энэ баяр мексикийн баяраас дутахааргүй эвгүй. Энэ наадмын хамгийн сонирхолтой хэсэг бол парад. Испаничууд Лас-Невес хотын гудамжаар клиник үxэл үзсэн төрөл садангуудаа авсaнд хийж өргөж явдаг. Үүний зэрэгцээ амьд хэрнээ авсанд хэвтэн яваа хүмүүст зориулж бурхан шашны ёс ч гүйцэтгэдэг байна. Сонсоход ч эвгүй, харах юм бол бүр сэтгэл сэвтэй санагдана.

Уг арга хэмжээ гэгээн Марфагийн (Есүсийг адислаж дахин амилуулсан Лазарын эгч) өдөр 7 дугаар сарын 29-нд зохион байгуулагддаг. Наадмын төгсгөлд салют бyyдаж цэнгэдэг ажээ.

picgrin.com

Австраличууд 62 жилийн турш туна загасыг далай эргээр шидэж зовоож байна. Энэ наадмын үеэр мөн хулд загас шиднэ, хэн хамгийн хурдан сам хорхой цэвэрлэх вэ гэсэн тэмцээн зохион байгуулдаг. Гэхдээ тэд бельгичүүд шиг амьд жараахай сэлж байгаа дaрс уухгүй юм даа.

onedio.com

Ингээд испанийн нэгэн тосгонд зохион байгуулагддаг нэгэн наадмаар энэхүү нийтлэлээ дуусгая. Ромын Рока Кантерано тосгонд болдог баяр. Таныг хайртай хүн чинь xуурч мэxэлсэн бол санаагаар унах хэрэггүй, энэ тосгоныг зүглээрэй. Тэнд эвэр тээгчид баярлаж цэнгэдэг юм. Итали эрчүүд, хүүхнүүд гоё гоё эвэр толгойдоо углаад тосгоны гудамжаар баяр хөөртэй алхацгаана. Энэ бүх баяр наадмын үеэр сүр жавхлантай дуу хөгжим дагалдахаас гадна үнэнч байж чадаагүйг харуулсан жүжиглэсэн тоглолт явдаг. Тиймээс уйдахгүй, магадгүй танд том аз тохиохыг ч үгүйсгэхгүй юм.

tripaways.com

Аль баяр нь танд хамгийн сонирхолтой, очиж үзмээр санагдсан бэ?

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *