Өдөр өдрөөр өсөн торних үр хүүхдүүдээ хэрхэн эрүүл саруул өсөж байгааг харах нь эцэг эхчүүдийн хувьд жаргал байдаг. Хэдхэн сарын өмнө авч өгсөн даашинз богинодон тоодойж, өнгөрсөн намар худалдаж авсан шаахай багадахад нь ямар хурдан том болж байнаа хэмээн баярладаг. Хувцас хунартай адилаар тэдний маань тоглоом ч бас хүүхдүүдэд таарахаа больж багаддаг. Энэ нь Швейцарийн нэгэн зохион бүтээгчдийн санаанд хүүхдүүдтэй хамт өсдөг унадаг дугуй бүтээх санааг төрүүлжээ.
Miilo нэртэй энэхүү унадаг дугуй нь үндсэндээ мод болон хөнгөн цагаанаар хийгдсэн байна. 2 настай хүүхэд 7 нас хүртлээ унах боломжтой энэхүү унадаг дугуйг бүтээгч Andreas Bhend угсарч, салгадаг байдлаар бүтээжээ.
Дөрөө нь хаана байна
2014/08/22 at 16:16
Дөрөөгүй дугуй зохион бүтээжээ. Хм дөрөөгүй явдаггүй юи чинь дугуй гэх нь хаашаа ч юм.
ххаха
2014/08/23 at 00:37
Doroogui bgaa in joohon huuhediig huld oruulagchtai adil shuude tom bolhoor in doroogin hiitsen bnshd