Япончуудын хувьд энгийн зүйл мэт боловч гадны орны хүмүүсийн хувьд ойлгоход бэрх 12 зүйл

0

Японы арал дээрх анхны соёл иргэншил НТӨ 13,000 жилийн тэртээд үүссэн гэдэг. Өдгөө Япон орон хөгжингүй орон хэмээн тодорхойлогдож, дэлхийн дахинд нээлттэй болсон хэдий ч гадны орны хүмүүсийн гайхшралыг төрүүлэх зүйлс тэдний соёлд маш олон бий. Манай сайт уншигч танд япончуудын хувьд энгийн зүйл мэт боловч гадны орны хүмүүст тун хачирхалтай сэтгэгдэл төрүүлдэг 12 зүйлийг танилцуулж байна.

1. Хоолны загвар үзүүлэн

© roxemmy / Reddit, © coffeekai / depositphotos

Япон хоолны газруудын хоолны цэс зөвхөн япон хэлээр бичигдсэн байдаг нь аялагчдын хувьд хүндрэлтэй байдаг билээ. Гэхдээ тэд тухайн хоол нь ямар орц найрлагаас бүрдсэн, ямар хоол гэдгийг харуулах зорилготой хоолны загвар үзүүлэнтэй байдаг нь гадныханы гайхшралыг ихээр төрүүлдэг ажээ. Тэдгээр загварууд нь жинхэнэ хоолноосоо ч амттай харагдаж, хоолны дуршлыг ихээр хүргэх нь ч бий.

 

2. Зорчигчдыг чихэж оруулах ажилтнууд

© Ton Koene / VWPics / East News

Японы Токио хотод амьдарч байсан нэгэн зохиолчийн өгүүлснээр тус хотын метроны буудлуудад метронд багтаж орж чадахгүй чихцэлдэж байгаа зорчигчдыг түлхэж оруулах үүрэгтэй ажилтнууд байдаг хэмээжээ.

 

3. Замын тэмдэглэгээ нь хэн бүхний харааг булаана

© rarrarorro / Depositphotos, © YokaiGaijim / Reddit

Харахад хэний ч сонирхол татаад байх юмгүй зүйлс Япон оронд тун өвөрмөц дүр төрхтэйгөөр хийгдсэн байх нь бий. Тэд замын тэмдэглэгээг ч хүний анхаарал өөрийн эрхгүй татам өвөрмөц, өхөөрдөм мэт дүрслэлтэйгээр хийсэн байдаг бөгөөд үүгээрээ хүмүүст урам зориг, эерэг мэдрэмж түгээх зорилготой байдаг ажээ.

 

4. Цэвэрлэгээний уламжлал

PhotodiscMichael

Японд очсон гадны орны жуулчдын хамгийн түрүүнд анзаарч хардаг зүйлсийн нэг бол маш цэвэр цэмцгэр байдал байдаг билээ. Япончуудын хувьд залуу үедээ цэвэрлэгээний соёлыг бага наснаас нь суулгаж, бага сургуулийн сурагчдыг анги танхимаа цэвэрлэх дадалд сургадаг ажээ. Энэ нь тэдний цэвэр цэмцгэр орчинд хүний оюун санаа цэцэн цэлмэг байдаг гэсэн үзэл баримтлалтай шууд холбоотой. Түүнчлэн бусдад хүндэтгэлтэй хандаж байгаагаа ч цэвэр цэмцгэр байдлаар илэрхийлдэг байна.

 

5. Ажил дээрээ өдрийн унтлага хийх боломжтой

© Muk_Photo / Depositphotos, © TeetyKooChai / Depositphotos

Дэлхийн олон улс орнуудад ажил дээрээ унтахыг зохисгүй үйлдэл хэмээн үздэг бол Японд ажил дээрээ төдийгүй олон нийтийн газарт унтахыг ч хэвийн үзэгдэл хэмээн хүлээн авдаг ажээ. Тэд үүнийг “инэмури” хэмээн нэрлэдэг бөгөөд хэрэв олон нийтийн газарт унтаж байгаа хүн харвал тэд тухайн хүнийг өөрийгөө маш их дaйчилж, шаргуу ажиллаад ядарч яваа нэгэн хэмээн үнэлж үздэг гэнэ. Түүнчлэн албан байгууллагууд ажилтнууддаа өдрийн унтлага хийх цагийг ч гаргаж өгсөн байдаг аж.

 

6. Зөвхөн ус, ундаа л зардаг гэж ойлгодог автомат машинд тэд бүх төрлийн бүтээгдэхүүн зардаг

© NeONBRAND / Unsplash, © iBeachSamurai / Reddit

Японы 30 иргэн тутамд 1 автомат худалдааны машин оногддог гэсэн судалгаа байдаг. Тэд автомат худалдааны машинд шинэхэн гадил, савласан шөлнөөс эхлээд загас хүртэл хийж зардаг байна. Бүр буддын шашны сүм, дуганд ч автомат худалдааны машин байх явдал бий.

 

7. Халуун рашаанд орох дүрэм

© Frederic Soreau / agefotostock / East News

Галт уулын бүс нутагт тооцогддог Японы арал дээр 25,000 орчим рашаан байдгаас 3000 орчмыг нь сувилалын зорилгоор ашигладаг ажээ. Тэгвэл тэдгээр рашаанд орж буй хүмүүст усны хувцас өмсөхгүй байх шаардлага тавьдаг бөгөөд рашаанаас гарах үедээ биеэ алчуураар ороохыг зөвлөдөг байна. Мөн шивээстэй хүнийг рашаанд оруулахгүй байх тохиолдол ч байдаг аж.

 

8. “Шүдний гажиг”

© s_bukley / deposithotos, © Ichi rittoru no namida / Fuji Television Network

Шүд нь муруй ургасан хүмүүс шүдний аппарат зүүж шүдний гажигаа засах явдал дэлхий даяар түгээмэл байдаг бол Япон оронд энэ байдал эсрэгээрээ байдаг аж. Шүдний гажигтай, түүнийгээ бусдаас нуудаггүй алдартнуудын ачаар тэд үүнийг хэвийн зүйл хэмээн үздэг болсон бөгөөд ийм байх нь илүү үзэсгэлэнтэй гэсэн нийтлэг ойлголт ч бас байдаг байна.

 

9. Нагасаки дахь өвөрмөц автобусны буудлууд

© aozora / Depositphotos, © GaudiLab / Depositphotos

Өмнө дурдсанчлан Япон улсад энгийн мэт зүйлс маш өвөрмөц хийцлэлтэй байх нь элбэг байдаг. Тухайлбал, Нагасаки хот дахь автобусны буудлууд жимсний хэлбэр дүрстэй, өвөрмөц хийцтэй байдаг аж. 1990 онд аялагчдын анхаарлыг татах өвөрмөц орчин бүрдүүлэх үүднээс ийм загвартай буудлуудыг бүтээн босгож байжээ.

 

10. Жимс бол тансаг хэрэглээ

© JIJI PRESS / EAST NEWS, © Specialist_Door_9521 / Reddit

Япончууд жимсийг тансаг хэрэглээний зүйл гэж үздэг бөгөөд иймээс ч хүндэтгэж буй хүмүүстээ жимсээр бэлэг барьдаг аж. Японд тарвас $131, цагаан гүзээлзгэнийн багц $26 гэх мэт маш үнэтэй зарагддаг байна. Япон хүмүүс нүдээрээ иддэг гэх хэлц үгнээс гаралтайгаар жимсэнд олон төрлийн хэлбэр дүрс оруулан ургуулах явдал ч түгээмэл байдаг ажээ.

 

11. Раменд ордог

Junko Kimura/Getty Images

Япончууд раменд маш дуртай төдийгүй, раменаар дүүргэсэн усан санд орж алжаалаа тайлдаг. Тэд ийнхүү раменд орох нь биеийн бодисын солилцоог нэмэгдүүлж, колагены түвшинг нэмэгдүүлэх ач тустай гэж үздэг байна.

 

12. Өдөр тутмын нэмэлт зүйлс

© GoldManG / Reddit, © peanutbutterwhoha / Reddit

Японд цаг уур эрс өөрчлөгдөх нь хэвийн үзэгдэл тул цахилгаан шатнууд ч гадна бороо орж байгаа эсэхийг харуулж, шүхэр авах хэрэгтэй үгүйг зөвлөдөг ажээ. Мөн шатаар өгсөх үед ямар хэмжээний илчлэг шатааж байгаагаа ч тооцох боломжийг олгосон байдаг байна.

Дээрх баримтуудын аль нь хамгийн сонирхол татам байсан бэ?

19
ХөөрхөнХөөрхөн
5
ГайхмаарГайхмаар
4
ТэнэглэлТэнэглэл
3
Ха ХаХа Ха
3
БахархмаарБахархмаар
2
БурууБуруу
1
ГоёГоё
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Jagaa Yura

    Jagaa Yura

    2021/11/15 at 12:51

    Baga angin huuhduud tseverleger hiih manaid bas baidag baisan

  2. Manaid metro ni ch algaa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *