Дөнгөж гараад л ихээхэн шуугиан тарих олон ангит кино гэж байх юм, ёстой нөгөө залхуу хүн л тоохгүй үлдэх байх гэтэл нь шуугих бүтээл. 2021 оны 9-р сарын 17-ны өдрөөс Netflix-ээр гарч эхэлсэн “Squid Game” Өмнөд Солонгосын олон ангит кино яг л ингэж байна. Энэ хугацаанд гaлзуурмаар алдар хүндийг олж олон улсад үзэлт ихтэй бүтээлийн жагсаалтыг тэргүүлэх болжээ. Энэ нь ч хэд хэдэн шалтгаантай бололтой: сонирхол татахуйц үйл явдал, хурц өнгө төрх, жүжигчдийн чадварлаг жүжиглэлт. Үйл явдал урьдчилан таахын аргагүйгээр өөрчлөгдөх тул адреналин ялгарч байгааг та байнга мэдрэх болно. Мэдээж нэгэнт алдаршсан кино миймийн сэдэв бололгүй л яах вэ.
Сошиал сүлжээг “Squid Game” цуврал бaйлдан дагуулж байна. Нэр нь хүртэл сошиал хэрэглэгчдийн дунд олон асуулт дагуулжээ
Тэгээд яг юуны тухай кино юм бэ?
Амьд үлдэх тоглоомын тухай олон ангит кино. 456 хүн тоглоомд оролцохыг зөвшөөрсөн ба амьд үлдсэн нь 45,6 тэрбум вон авна. 6 хоногийн дотор оролцогчид 6 тоглоом тоглоно. Хожигдол – үxэл. Ихэнх тоглоом нь хүүхдийнх гэмээр – олс татах зэрэг.
Дүр болгон үxлийн аюултай хэзээ ч тулгарч болох тул үзэгчид тэдний өмнөөс төрөл садан нь юм шиг л санаа зовно. Киноны дүрүүдийн үxэл тасрахгүйг ч хэлэх үү?
Тоглогчид спортын ногоон хослолтой, нуруун дээр нь тоогоор таних тэмдэг наасан. Харин хамгаалалтын ажилтнууд – нүүрэндээ баг зүүж ягаан өнгийн хувцсаар жигдэрчээ
Цувралын зарим нэг хэсэг бидний бодит байдалтай тохирчээ
“Squid Game” киноны үйл явдлыг ч бодит байдлаар дүрслэн гаргасан байна
Киног үзэж эхлэхээс өмнө дүрүүдийн өмнөөс өөрийн эрхгүй санаа зовж эхэлнэ гэдэгт бэлтгэлтэй байгаарай
Киног бүрэн үзэж дууссан хүмүүсийн зарим нь одоо ч бүрэн сэргээгүй л явна
Та “Squid Game” үзсэн үү? Үзсэн бол ямар сэтгэгдэл төрснөө бидэнтэй хуваалцаарай.
Aagii Agiimaa
2021/10/10 at 13:45
N d bdbddjjrie
Aagii Agiimaa
2021/10/10 at 13:45
Rbrurh
Altanbil Suvd-elErdene
2021/10/10 at 15:17
Goy kino bna lee bi uheltei kinond durtai