Сургуулийн сурагчдад огт хэрэг болдоггүй 13 зүйл. Харин бид үүнийг нь мэдэлгүй үргэлжлүүлэн худалдаж авсаар л…

0

Хичээлийн шинэ жил эхлэхийн өмнө хичээлийн хэрэгслийн төрөл бүрийн зар сурталчилгаа явж эхэлдэг. Энэ бүгдийг үзсэн эцэг, эхчүүд худалдан авалтын уртаас урт жагсаалт гаргах нь их. Сурталчлаад байгаа тэр бүх хичээлийн хэрэгсэл үнэхээр хэрэгтэй юм гэж үү? Эдгээр зүйлийг бид заавал худалдаж авч хүүхдийнхээ хичээлийн цүнхэнд хийх ёстой юу?

Бид хүүхдийн эмзэг нуруунд илүү ачаа үүрүүлэхийн эсрэг үзэл бодолтой байдаг улс. Тэгээд ч эцэг, эхэд санхүүгийн дарамт үзүүлж мөнгөө дэмий зүйлд үрэхийг хүсэхгүй байна. Тийм учраас сурагч хүнд огт хэрэггүй хичээлийн хэрэгслийн жагсаалтыг гаргалаа. Ямартай ч багш ав гэхээс нааш худалдаж авахгүй түр хүлээж байхыг зөвлөж байна.

Хүнд, том үзэгний сав

© MAGIC BOX / YouTube, © your_doshik / Twitter

Дэлгүүрт төрөл бүрийн хэлбэр дүрс, хэмжээтэй үзэгний сав зарагдах болсон: хуванцар, даавуун, төмөр, олон халаастай, таславчтай. Харандаа, үзгээр дүүргэсэн үзэгний сав өөрийн жингээсээ даруй 2, тэр ч бүү хэл 3 дахин хүнд болдог. Тиймээс багшаас нь урьдчилан хүүхдэд хэдий хэр үзэг, бал, харандаа хэрэгтэй болохыг асууж тодруулаарай. Хүүхэд тэр болгон үүрч явах шаардлагагүй шүү дээ. Мөн хичээлийн хэрэгсэл худалдаж авахдаа хөнгөн, хэмжээгээрээ овор багатайг сонгоно.

 

Ортопед цүнх

© Pixabay / Pexels

Ортопед эсвэл эргономик зэрэг цүнх – хатуу өргөн хүрээтэй, мөрөвчтэй сургуулийн үүргэвч юм. Гэхдээ ийм цүнх өөрөө хүнд, тэгээд ч ийм төрлийн цүнх хүүхдийн жингээс 10%-иар хүнд байгааг судалгаагаар баталсан байна. Тиймээс хүүхдийн нуруу нугасны хөгжилд сөргөөр нөлөөлнө гэсэн үг. Үүнээс гадна нэгдүгээр ангийн хүүхдийн цүнх, номыг ихэвчлэн эцэг, эх нь барьж явдаг шүү дээ. Тиймээс жирийн хөнгөн үүргэвч зөв, ухамсартай сонголт байх болно.

 

Номын хавчуурга

© crossfirexo / Twitter

Мэдээж гоё хурц зурагтай, үзэх дуртай хүүхэлдэйн киноны дүр, сонсох дуртай дуучны зураг хүүхдийн сонирхлыг шууд л татна. Гэхдээ амьдрал дээр үнэхээр хэрэгцээгүй эд: хавчуурга хурдан өнгөө алдаж муудна, сурах бичгээс сугарч унана. Тиймээс сурах бичгийн хавтаснаас бэхэлдэг туузан хавчуурга сонгоорой.

 

Үсэг, үе, тооны хэвлэмэл хуудас

© Динара Скавронская / YouTube

Амьдрал дээр хэвлэмэл хуудсан үсэг, үе, тоо заах нь тогтоох талаасаа үр дүнтэй ч бичиж, уншихад хүндрэл учруулдаг дутагдалтай. Тэгээд ч нэг хуудас дээр хэвлэсэн бол эцэг, эх нэг нэгээр нь хайчлах гэж хэдэн өдөр болно. Ангид ч гэсэн ийм төрлийн хэвлэмэл хуудас ашиглах нь одоо тун ховор ажээ.

 

Сурах бичгийн хавтас

© Gustavo Fring / Pexels

Бүх сурах бичгээ хавтаслаарай гэж зарим нэг багш шаардаж болох юм. Гэхдээ та олноор нь урьдчилан худалдаж авсан бол хэмжээгээрээ бүгд таарахгүй байх эрсдэлтэйг бодолцоорой.

 

Фломастер

Зургийн хичээлийн хэрэгсэл цуглуулж байгаа бол таны сагсанд фломастер ганц ширхэг биш бүтэн хайрцгаараа байгаа болов уу? Үнэндээ сурагчдад жирийн харандаа, усан будаг л хэрэг болдог юм.

 

Гоёмсог бичгийн хэрэгсэл

Дэлгүүрийн лангуугаар дүүрэн гоёмсог, эрээн мяраан бичгийн хэрэгсэл бий: үзэг, бал, баллуур, олон хэлбэр бүхий хавчаар. Энэ бүх хэрэггүй зүйл хүүхдийн анхаарлыг татна. Өөрийнхөө үүргийг гүйцэтгэхгүй ийм зүйл худалдаж авсан бол та мөнгөө дэмий үржээ. Ердөө ямар ч ашиггүй гоёл чимэглэл төдий л зүйл шүү дээ.

 

Өргөн шугамтай дэвтэр

© Владимир Кураев / YouTube

Сургуулийн багш л авахыг шаардсан бол ийм дэвтэр худалдаж авна. Эс бөгөөс огт хэрэггүй хичээлийн хэрэгсэл.

 

Нэвтэрхий толь бичиг

© Мама любит книги / YouTube

Олон хүүхэд анги дээрээ гоё зурагтай нэвтэрхий толь бичиг авчрах дуртай. Тэд найз нартайгаа гоё ном үзэхийг хүсэлгүй л яах вэ. Өнөөдөр ийм номын онлайн хувилбарыг интернетээс амархан авч болно. Тиймээс бараг л килограмм жинтэй, овор ихтэй номыг гэртээ үлдээсэн дээр биз ээ.

 

Шугам зургийн олон төрлийн хэрэгсэл

Шугам зургийн багш нар ихэвчлэн жирийн гортиг авчрахыг л хүсдэг, гэхдээ зарим нэг эцэг, эх хүүхдэд хэрэг болох эсэх нь тодорхойгүй олон төрлийн хэрэгсэл агуулсан цуглуулга худалдаж авдаг нь өөрийнхөө мөнгийг л дэмий үрж байгаа хэрэг.

 

Тооны машин

© yourkpop_guide / Twitter

Нэгдүгээр ангийн хүүхэд тооны машин хэрэглэвэл сурсан зүйлээ огт бататгаж чадахгүй. Зарим нэг улсын бага ангид тооны машин хэрэглэхийг шууд хориглосон зохицуулалт ч үйлчилж байна. Гэртээ бодсон бодлогоо шалгах зорилгоор ухаалаг утсан дээрээ байгаа тооны машиныг ашиглаж болох юм.

 

Шугамны цуглуулга

Инженерийн тусгай мэргэжлээр суралцаагүй сурагчдад төрөл бүрийн шугам огт хэрэг болохгүй. Урт биш буюу 20 см-ийн урттай жирийн шугам байхад л хичээл хийх нөхцлийг бүрэн хангана.

 

Ухаалаг утас

© Pixabay / Pexels

Хүүхэдтэйгээ байнга холбоотой байх үүднээс зарим нэг эцэг эхчүүд нэгдүгээр ангийн хүүхдэдээ хүртэл ухаалаг утас худалдаж авч өгдөг. Хүүхэд үнэтэй утас, хэрэгслийг мартаад хаа нэгтээ хаяж болно. Хэрвээ сургууль дээрээ ухаалаг утас хэрэглэхийг хориглодог бол сургуулийн дотоод дүрэм, журмыг зөpчиж бусдаас онцгойрох гэсэн явдал болно. Мөн хичээлийн завсарлагааны үеэр бусад үе тэнгийн хүүхдүүдтэй тоглохгүй утсаа оролдоод суух талтай.

Хүүхдийн хичээлийн цүнхэнд та юу хийхээс эрс татгалздаг вэ?

138
ТэнэглэлТэнэглэл
28
ГоёГоё
17
Ха ХаХа Ха
15
БурууБуруу
10
ГайхмаарГайхмаар
8
ХөөрхөнХөөрхөн
5
БахархмаарБахархмаар
4
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *