Түүхэн цаг хугацааны явцад маш их хэмжээний сонин хачин зүйлс цугларчээ. Тэр болгоныг өөрийн нүдээр хармаар санагдах нь хүний хүсэл дуусашгүйг гэрчилнэ. Тос шахдаг хуучны дарагч, эсвэл биднээс хэдэн мянган жилийн өмнө амьдарч байсан бяцхан ром жаалын гишгэсэн тэр чулууг хармаар байна уу? Дэлхий дахинд гарч байгаа бүх үзэсгэлэнг үзнэ гэдэг худлаа, тийм учраас сошиал сүлжээ хэрэглэгчид түүх судлахад бидэнд туслах болно. Тэд өөрсдийнхөө үзэж харсан, олсныг дуртайяа хуваалцдаг улс.
Өнгөрсөн зууны тухай түүх юу өгүүлж байгааг сонирхоцгооё. Бонуст нь хуучны бичгийн машинаар зураач ямар уран бүтээл туурвиж байгааг толилуулах болно.
Хаш чулуун дээр сийлж гаргасан юм шүү
Викторианы үед талхыг ингэж халаадаг байжээ
Царсаар хийсэн тэрэг ойролцоогоор 4000 жилийн настай. Дэлхий дээрх хамгийн эртнийхэд тооцогддог
Энэ зоосыг цэвэрлэж дууссаныхаа дараа 1808 оных юм байна гэдгийг олж мэдсэн юм. Британийн Ост-Энэтхэгийн компанид хийжээ. 213 жилийн настай эд
XIX–XX зууны грекийн туйпуутай тун төстэй зүйл. Тэр үед Константинополь болон ойр орчимд илгээдэг байв. Туйпуу дээрх үсэг – үйлдвэрийн эзний нэрийн товчлол
Дэвшүүлсэн тамгуудын нэг хувилбараас үзвэл энэ чихийг сонсголгүй хүмүүст эм болгон ашигладаг байжээ. Бас өөр хувилбар – бурхдын анхаарлыг мөргөлд хандуулахыг зорьсон. Хамгийн бодит таамаг – бурхны чихийг дүрслэн хийсэн хөшөө
Миний грек зоос – 2300 жилийн настай
1800-аад оны үеийн гэр бүлийн захидал. Цаасаа хэмнэх зорилгоор босоо, хөндлөнгөөр нь захидлаа бичдэг байжээ
Өвөөгөөс минь үлдсэн Шекспирийн дуурийн зохиолыг жижгэрүүлж хэвлэсэн товхимол. 100 гаруй жилийн настай номнууд
Израильд байдаг тос шахах эртний пресс яг л Дарт Вейдер шиг харагдана
Энэ Библийг би аав, ээжийнхээ гаражаас олсон юм. 1881 онд хэвлэгджээ
Ойролцоогоор 2000 жилийн өмнө амьдарч байсан Ром жаалын хөлийн мөр
Надад 1915 оны ийм утлагын аппарат байдаг юм. Тос, шороотойгоо холилдсон байсныг нь сайтар цэвэрлэж өнгөлж чадлаа. Бүрэн ажиллаж байгаа шүү
Испанийн конкистарууд болон майячуудын дүрстэй эртний шатар оллоо
Эртний Помбей дэх түргэн хоолны газар
Бонус: Би хуучны бичгийн машин ашиглан үсэг, тоогоор зурдаг. Миний бүтээлүүдийн нэг
Та ч гэсэн эртний ямар нэгэн нууцлаг эд зүйлтэй байх? Бидэнд заавал сонирхуулаарай.