Ор хөнжлийн цагаан хэрэглэлээ тогтмол угаахгүй бол хүний биед юу тохиолдох вэ?

0

Хүн амьдралынхаа гуравны нэг хэсгийг унтаж өнгөрүүлдэг. Иймээс ч ор хөнжлийн цагаан хэрэглэлд биеэс ялгарсан тос, арьсны эс, бохир хуримтлагдаж байдаг нь мэдээж. Манай сайт уншигч танд ор хөнжлийн цагаан хэрэглэлээ байнга угааж байхгүй бол хүний биед ямар өөрчлөлт гарах тухай мэдээллийг бэлдлээ.

1. Батга гарч, арьсны үрэвсэл үүснэ

Хэрэв таны нүүрээр батга гарч байсан бол шалтгаан нь дэрний уут байж мэднэ. Дэрийг бид өдөр тутамдаа хэрэглэдэг тул үхжсэн арьсны эсүүд, тослог, нян бактери хуримтлагдаж, унтах үед арьсны нүх сүвийг бөглөж, батга гарахад хүргэдэг байна. Мөн дэр, хөнжлийн цагаан хэрэглэлд амьдрах демодекс хэмээх нянгийн улмаас арьсанд үрэвсэл үүсдэг ажээ. Иймээс арьс тань хэвийн бус байгаа бол дэрний уутаа 2-3 хоногтоо тогтмол угааж хэвшээрэй.

 

2. Харшилтай болно

Шөнийн цагаар нүд тань улайж, найтаах явдал нэмэгдэж байна уу? Хэрэв тийм бол энэ нь магадгүй ор хөнжлийн цагаан хэрэглэлд хуримтлагдсан бичил хачиг болон бохирдлоос үүдэлтэй үүссэн харшлын шинж тэмдэг байх магадлалтай. Энэ нь цаашилбал улам хүндрэх эрсдэлтэй байдаг тул цагаан хэрэглэлээ халуун усаар тогтмол угааж хэвших хэрэгтэй. Түүнчлэн цагаан хэрэглэл худалдаж авахдаа амьсгалдаг, харшил үүсгэхгүй материалтайг сонгох нь зүйтэй.

 

3. Гэрийн тэжээвэр амьтантайгаа унтах

Гэрийн тэжээвэр амьтантайгаа хамт унтах нь тааламжтай сэтгэгдэл төрүүлдэг байж болох ч амьтны хачиг зэрэг шавжнууд, үс ноос нь ор хөнжлийн цагаан хэрэглэлд орсноор нянгийн халдвар тараах эрсдлийг бий болгодог. Хэрэв та гэрийн тэжээвэр амьтантайгаа хамтдаа унтдаг бол ор хөнжлийн цагаан хэрэглэлээ тогтмол угааж цэвэрлэж, хайртай амьтныхаа эрүүл ахуйг сайтар шалгаж байх шаардлагатай.

 

4. Хуйх загатнах

Чийглэг дулаахан дэр бол мөөгөнцрийн хувьд үржих хамгийн таатай газар болдог. Улмаар мөөгөнцөр нь хуйханд загатнаа үүсгэж, халзралт үүсгэх эрсдлийг нэмэгдүүлдэг. Нэгэнт мөөгөнцөр үүссэн хуйханд эмчилгээ хийлгэх шаардлага тулгардаг тул урьдчилан сэргийлэхийн тулд дэрний уутаа тогтмол угааж хэвшээрэй.

 

5. Нүд улайх

Нүдний салст бүрхэвчийн үрэвсэл буюу нүд тань улайдаг бол энэ нь мөн л ор хөнжлийн цагаан хэрэглэлд байх нянгаас үүдэлтэй байх магадлалтай. Иймээс ор хөнжлийн цагаан хэрэглэлээ халуун усаар долоо хоногт нэг удаа угааж хэвшихийг зөвлөж байна. Энэ нь цагаан хэрэглэлд байх нянг багасгаж, халдвар авах эрсдлийг бууруулах ач холбогдолтой.

Таны хувьд ор хөнжлийн цагаан хэрэглэлээ ямар давтамжтай угаадаг вэ?

12
ГайхмаарГайхмаар
3
ХарамсалтайХарамсалтай
1
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *