Нэгэн Индонез эр хайртай бүсгүйдээ хуримын инж болгож 2 биткойноор бэлэг барьжээ. Үүнийг монгол төгрөгт шилжүүлбэл 348,000,000₮ болох ажээ

0

Эрчүүд хайртай бүсгүйдээ гэрлэх санал тавихдаа түүнийхээ өмнө нэг хөлөө өвдөглөн сүйн бөгжөө барьдаг билээ. Гэвч орчин цагт ингэж гэрлэх санал тавихдаа өөр байдлаар тавихыг илүүд үзэх хандлагатай болоод байгаа юм. Мэдээж хайртай бүсгүйнхээ зүрх сэтгэлийг булаахын тулд нэгэн хэвийн байдлаас татгалзаж, илүү бүтээлч сэтгэлгээг гаргаж ирэх нь зүйн хэрэг биз ээ.

Харин 47 настай Ража Мухаммад Хасби гэх Индонез эр хайрт бүсгүй 31 настай Бау Тэнри Абенгэд хуримын инж болгож 2 биткойн бэлэглэжээ.

Source: KOMPAS

Ийнхүү тэдний хурим энэ сарын 6-ны өдөр Макассар хотод ёслол төгөлдөр болжээ.

KOMPAS хэвлэлийн мэдээлж байгаагаар Ража Мухаммад Хасби гэргийдээ 348,000,000₮-ийн үнэ бүхий 2 биткойныг хуримын инж болгон бэлэглэсэн байна. Энэ тухай тус хуримд оролцсон Мисмаяа хэлэхдээ, “Тийм ээ, тэр гэргийдээ хуримын инж болгон 2 биткойн өгсөн нь үнэн. Үүгээр ч зогсохгүй гурван ширхэг алтан гулдмай, үнэт чулуу гэх мэт олон зүйлс байсан” хэмээжээ.

CNBC

Хуримын ёслолд хосууд зөвхөн өөрсдийн гэр бүл, дотны найз нөхдөө л урьсан ч ийнхүү дэлхий даяар тэдний хуримын тухай мэдээ түгсэн нь энэ ажээ.

Хосуудын хувьд 2019 онд Индонезийн Жакарта хот руу крипто вальютын бизнес уулзалтын үеэр анх танилцаж, нэгэндээ сэтгэл алдарч байсан аж. Иймээс ч хуримын инж болгох бэлгэндээ Ража Мухаммад Хасби крипто вальютыг сонгосон биз ээ.

9
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
2
БахархмаарБахархмаар
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *